Хуудас

2010/10/25

Боловсролын систем

Саяхан манай сургуульд Санхүүгийн эконометриксийн шинэ багш Англиас ирсэн юм лдаа. Би тэр хүний хичээлд суух боломж бас олдоод тэгээд хэдэн асуулт асуусан юм. Би манай их сургуулийн систем ямар байна, кредит цагийн тухай, сургалтын төлөвлөгөөний талаар гэх мэт сэдвийг хамран нилээд хором ярилцсаны дараа энэхүү нийтлэлийг бичмээр санагдсан юм. Ер манай Монголын боловсролын тогтолцооны зорилго юу юм болоо Лав л манай 10 жилийн сургуулийн захиралын болон сургуулийн зорилго бол "Номыг нь сурахгүй бол Номхоныг нь сур" өөр олон энээ тэрээ уриа, олимпиад байхгүй амар. Аа харин Их сургууль бол арай жаахан өөр ном сур чадахгүй бол нийгмийн хог битгий бол гэхдээ бас л төстэй шүү өөрөөр хэлбэл нийгмийн хог болгохгүй гээд эдийн засгийн тэр дундаа санхүүгийн ангийн хүүхэд болгонд Монголын Түүх, Философи, Соёл судлал, Гамшгийн менежмент энэ тэр гээд л зүсэн зүйлийн хичээлийг сонгуулж байна гэж хүчилээд л харин мэргэжлийн хичээлүүдийн тоог бол дэндүү олон байна эсвэл ерөөсөө болохгүй гээд хасаад л одоо бүүр 128 аа болиод 120-н кредит болцон амар. Уул нь Их сургууль гэдэг ойлголтод миний бодлоор чанартай олон кредит бүхий цөөн хичээл баймаар гэтэл эсрэгээрээ чанаргүй цөөн кредит бүхий маш олон(замбараагүй) хичээл байх юм. Тэгээд үүний учрыг олохоор зарим нэг мэддэг болов уу гэсэн хүмүүстэй уулзахаар цаанаасаа Нөгөө том яамнаас баталсан нэгж оюутан чиний санал бадгүй гэхийн. Энэ мэтээр манай боловсролын системийн талаар жаахан тиймхэн бодолтой байна даа. Нөгөөтэйгүүр TV радиогоор МСҮТ(мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв)-д л ор одоо эдийн засагч, хуульч хэрэггүй гээд л өөрөөр хэлбэл Их дээд сургуулиуд угаасаа чанаргүй чи хоолоо олж идэж чадахгүй барахгүй даваа гээд л боловсролын сайд нь байн байн зурагтаар хэлээд л байхын үүнийг жаахан цааш нь бодвол Их дээд сургуулийг бид чанартай болгохгүй харин ч татан буулгаж байна та бүхэн харин бидний хөгжүүлж байгаа МСҮТ рүү ороорой ямаанд бас та нарт мөнгө өгнөөө гэж байгаан болов уу даа. Нэрт эдийн засагч Пол Ромерын бичсэнээр бол нийгмийн хөгжлийг сайн сайхан байлгъя гэвэл боловсролдоо л анхаар Америк ер нь барууны орнуудын 20-р зууны энэ их өндөр хөгжлийн түлхүүр бол иргэдэдээ дунд болон ахлах сургуулийн боловсрол зайлшгүй тэрхүү шатыг алхаагүй бол дараагийн амьдрал бүрхэг гэдгийг ойлгуулж чадсан явдал юм гээд харин 21-р зуунд бид дахин нэг урагшаа алхая гэвэл хүн бүрийн толгойд дээд боловсрол гэдэг ойлголтын хоногшуулах хэрэгтэй гэсэн байсан. Мэдээж үүнийг Монголд шууд хуулбарлан ойлгож болохгүй л дээ гэхдээ бид жаахан наана цаана тай бодож хэт туйлширахгүйгээр асуудалд бодитой хандах хэрэгтэй юм шиг. Жон Хопкинсийн нэрэмжит сургуулийн захирал Билл Борди-гийн хэлсэнээр Америкын нэгдсэн улс дэлхий даяар авьяас чадварын эрэлд явж байна. Тиймээс шилдэг бүхнийг олж авахын тулд бид чадах бүхнээ хийх ёстой гэжээ. Бид дотооддоо гэдсэндээ хөлөө хийлцэж байх хооронд арай гайгүй гэснийг нь цаанаас нь зулгаагаад аваад байна даа. Дэлхий өөрөө даяаршиж байгаа нөхцөлд бид боловсролын тогтолцоогоо жоохон даяаршуулмаар байна даа. Монголын Боловсролын системийн зорилго юу юм болоо...

2010/10/20

Санаа санал

Хөрөнгийн зах зээлийн эрсдэлийн удирдлагын талаар санаа оноо байвал надтай хуваалцана уу? Одоо энэ дагуу нэг судалгаа уншиж байна лдаа. VaR EWMA GARCH Historical Simulation гэдэг юм уу ихэнхи хэлбэлзэлийн загварыг энэ төрлийн судалгаануудад өргөн ашигладаг юм байна. Гэхдээ чанарын талаас нь хөндсөн судалгааны хэрэг чухал байна хэмээн би дүгнээд байгаан учир нь энэ зах зээл чинь хүний хүчин зүйлийн оролцоот учир загварчилах нь эргээд алдаанд хүргэх нь гарцаагүй. Иймээс ямар хэлбэрээр чанарын талаас нь судлах нь зүйтэй талаар санал солилцвол ямар вэ гэж л...

2010/10/19

Copy and Paste

За энэ тухай ярихын өмнө http://www.vganzorig.blogspot.com/ блог дээрээс "Цагаан махын хэрэг" гэдэг нийтлэлийг уншаад үнэхээр таалагдаад бас үнэн санагдаад . За одоо сэдэв рүүгээ оръё ёо саяхан үнэн аюултай юм боллоо. Судалгааны хулгай гарлаа. Энэхүү блог дээрээс судалгаа энэ тэр татсан бол миний хувьд үнэхээр баяртай байх болох бөгөөд санал шүүмжээ хэлбэл бүүр ч их талархах болно. Харин тэр судалгаа энэ тэрийг өөрөө хийсэн гээд уралдаан тэмцээнд оруулж арай л болохгүй биздээ тэ. Энэ бол нөгөө л цагаан махны хэрэг болно штэй. Бид залуу хүмүүс юм чинь мэдээж бусдаас санаа авах юм гарна би ч санаа авдаг. Гэхдээ зүгээр л шууд Copy Paste хийгээд байвал нөгөө талдаа Personal development чинь өөрийн Mission чинь гундана биздээ. Би нээх уриалах нь ч хаашаа юм гэхдээ шууд copy paste битгий хийгээчээ түүнийгээ боловсруулаад өөрийн болгуул сонирхолтой штэй тэ

National bank of Poland...

Би дээр мөнгөний бодлого жаахан сонирхож байгаа гэсэн штэй. Тэгээд ер нь манайд туршлага болчихоор төв банкуудыг жаахан харьцуулж судалсан ухаантай юм. Тэгсэн ер нь Английн төв банк Poland-ын төв банк л их дажгүй санагдаад болдоггүй. 2007 оноос хөгжүүлж байгаа Монгол банкны SIMOM -ыг загварчилахад Poland-ын төв банкны судлаач Tomasz Lyziak зөвөлгөө өгсөн зэрэг олон үзүүлэлтүүд энэ банктай холбогдоод байдаг. Ялангуяа одоо Poland-ын төв банк ашиглаж байгаа NECMOD ийн DSGE ийн загвар ихээхэн сонирхолтой санагдаж байна. Одоогоор заримыг нь (бараг ихэнхийг) ойлгохгүй л байна. Саяханыг хүртэл хэрэглэж байсан New Analytical Scheme буюу NSA загварыг судалж байна. Одоогоор төв банкуудын хэрэглэдэг инфляцийн таамаглах загваруудыг харьцуулж л уншиж байна. Үүгээрээ нэг харьцуулсан жижиг судалгаа хийж тавих санаатай. Ихэнхи орнууд одоо бүтцийн загварыг ихээхэн ашиглаж байгаатай холбоотой Лукасын шүүмж болон бусад зүйлсийн талаар харьцуулбал энэхүү судалгаа даацтай болох магадлал өндөр болов уу гэж таамаглаж байна.

2010/10/08

Mongolia: "Money and Markets" талаар

Энэ чуулга уулзалтын талаар чамгүй олон хүмүүс сонирхож чуулга уулзалт ч чамгүй үр дүнтэй явагдлаа. Уг чуулга дээр янз бүрийн санхүүгийн болон онолын шинжтэй асуудалуудыг сөхөж байсаны дотор санхүүгийн зах зээлийн шинэ хэрэгсэлүүдийн талаарх Монгол дахь жишээг танилцуулж байна лээ. Миний хувьд санхүүгийн энэ олон янзын асуудлын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн тухай танин мэдэх нь юуны түрүүнд нилээд чухал байна. Удахгүй энэ чуулганы presentation ууд /www.mongoliamoneymarkets.mn/ дээр тавигдана гэсэн.

2010/10/05

Хөрөнгийн зах зээлд үзүүлэх макро орчны нөлөө

Сүүлийн үед энэ чиглэлд сонирхож байгаа. Гэхдээ мөнгөний бодлогыг бол илүүтэйгээр судалж байна. Монголд хөрөнгийн зах зээл хөгжил ямар байгаа түүнд макро орчны нөлөөлөл хэр байгааг SVAR загвараар харуулахыг хичээсэн бөгөөд судалгаанд мөнгөний бодлогын шилжих механизмыг Тобин-Q сувагаар нөлөөлнө хэмээн авч үзсэн бөгөөд бусад нөлөөллийг хариу үйлдлийн функцийн задаргаагаар төлөөлүүлэн авсан. Судалгааны зарим нэг үр дүнг дурьдвал мөнгөний бодлогын хөрөнгийн захад үзүүлэх нөлөө харьцангуй сул, харин валютын ханшны суваг илүү тод нөлөөтэй зэрэг нь ажиглагдсан. Дараа нэг энэ судалгааг бүрэн эхээр нь оруулах болно.