Хуудас

2010/09/28

Дадлагын талаар...

Ээ дээ энэ дадлага уу! Мөн ч сонин эд юм даа. Манай сургуулийнхай дадлага дадлага гээд тун завгүй бараг хоол унд, бусад хичээлээсээ ч гарч байна даа. Их хэцүү л байгаа юм даа. Болсон болоогүй дадлага хийсэн нөхдүүд итгэлгүйхэн нүдээр харан зогсох, харин айхтар ихээр дадлагажсан нөхдүүд дандаа бусдадаа заагаастай дацангийн "Том" лам гэлтэй л харагдахын. Оюутан ахуй цагийн томоохон ажил энэ дадлага байдаг юм байжээ. Миний хувьд дээрхи нөхдүүдийн дундуур нь зогсож байна(өөрийгөө дүгнэж байгаан) даа. Таны хувьд ингэснээс дадлага ямар байв даа

2010/09/27

Банкуудын нэгтгэлийн талаар

2009 оны дунд болон сүүлээр Монголын арилжааны банкуудын нэгтгэлийн талаар ихээхэн яригдаж миний бие ч сонирхон судалж байсан санагдана. Манай багш нарын хэлдэгээр санхүүгийн зах зээл үргэлж шинэ байдаг гэдэг. Гэхдээ яагаад энэ өнгөрсөн сэдвийг сөхөх болсон бэ гэвэл ирээдүйд манай улсын банкуудын потенциал нэмэгдэхийн хэрээр M&A буюу нэгдлийн асуудал эргээд хүчтэйгээр яригдах болно. Олон улсад бол M&A байнга явагдаж байдаг үйл ажиллагаа юм. 1988-1997 оны хооронд АНУ-ын банк болон банкны холдингийн тоо бараг 30% буурчээ. Гэтэл Америкын тэргүүлэх 8 банкны актив хөрөнгийн хэмжээ 22.3-33.5% аар өсчээ. Банкуудын тоо буурч тэргүүлэгчдийн хөрөнгийн тоо өссөн бидний яриад M&A жинхэнэ утгаараа явагдсан гэсэн үг. Дэлхийн болон АНУ-ын түүхэн дэхь хамгийн том нэгдэл бол Citicorp-Travelers, Bank of America-NationsBank,Bank One First Chicago-NorthWest-Wells Fargo банкуудын хооронд явагдсан бөгөөд эдгээр хэлцлүүд бүгд 100 тэрбум USD хол давсан байдаг. Энэхүү судалгаа нь эмпирик байдлаар

2010/09/24

Үнэт цаасны анхан шатны шинжилгээнд

Энэхүү блогийг уул нь ID нь авчаад аймаар удлаа Blogger-оос загнаад байхын тэгээд нэг нар салхи оруулж нэг судалгаа оруулав.Та бүрэнд хэрэгтэй байвал миний хувьд ихээхэн баяртай байх болно. Энэхүү судалгааг үнэт цаасны анхан шатны шинжилгээнд зориулсан гэдгийг хэлэхэд илүүц буй заа. Уншиж үзээд сэтгэгдэл ээ үлдээвэл талархах болно.
Analysis in TOP20
Энэхүү блогийг уул нь ID нь авчаад аймаар удлаа Blogger-оос загнаад байхын тэгээд нэг нар салхи оруулж нэг судалгаа оруулав. Та бүрэнд хэрэгтэй байвал миний хувьд ихээхэн баяртай байх болно. Энэхүү судалгааг үнэт цаасны анхан шатны шинжилгээнд зориулсан гэдгийг хэлэхэд илүүц буй заа. Уншиж үзээд сэтгэгдэл ээ үлдээвэл б