Хуудас

2011/01/28

Монголд Голланд өвчний шинж ажиглагдахгүй байна гэв үү?

Өнөөдөр сургууль дээр ОУВС-н төлөөлөгч Parmeshwar Ramlogan гуай Real Currency Appreciation Mongolia: Causes and Police Responses нэртэй илтгэл тавьлаа. Ерөнхийдөө сүүлийн үед уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр төсвийн орлого нэмэгдэж үйлчилж буй ханшад дарамт учруулж улмаар инфляци хөөрөгдөх боломжтой байгаа тухай ерөнхийдөө ярилаа. Энэ асуудал нилээд анхаарал татсан асуудал гэдгийг бид бүхэн сайн мэдэж байгаа. Илтгэлийн дундуур нэг зүйлийн талаар ярьсан нь ихээхэн анхаарал татлаа. Монголд Голланд өвчний шинж тэмдэг илрэхгүй байна гэсэн шүү. Энэ хүний нотолж байгаагаар Голланд өвчний нөлөөлөл нь аж үйлдвэрийн салбарт тод ажиглагдах ёстой гээд 1989-2009 оны Хөдөө аж ахуй, Үйлдвэрлэл, Тээвэр, олборлолтын салбарын ДНБ эзлэх хувиар динамикыг харахад ХАА салбар, худалдаан салбарын өсөлт буураагүй зэргийг дурьдсан нь ихээхэн сонирхолтой санагдаж байлаа. Би тэгээд бодлоо ер нь "Голланд өвчний" талаар хэр их мэддэг вэ гэдгээ бодоод гэртээ ирээд жоохон материал ухаж үзлээ үүнийгээ уншигч таньтай ч хуваалцъя гэж бодлоо. Мөнгөний бодлого талаасаа Монгол банкнаас гаргасан нэг судалгаа дээр графикаар их сайхан харуулсан байна лээ. Энд Монголоор хэл дээр байгаа хоёр судалгаа байгаа бөгөөд нэг нь Жеффри Фрэнкл/Харвардын Их сургуулийн профессор/ -н Эдийн засгийн судалгааны үндэсний товчооноос гаргасан судалгаа, Нөгөөх нь миний хувь хүний нь хувьд хүндэлж явдаг доктор Батаагийн Эрдэнэбат багшийн судалгаа байгаа. Та бүхэн дээрхи судалгаануудыг уншиж үзээд Монгол Голланд өвчиний шинж ажиглагдахгүй байна гэв үү? асуултанд өөр өөрийнхөөрөө хариулаарай.



2011/01/21

Алдаа

Судалгааны ажил бичих нь эрдэмтэн хүний гол ажил болов уу. Гэвч ажлаа хийдэггүй ЭРДЭМТЭН-гүүд олширч байна шүү. Нэр төдийн зүйлийг хавтаслан ном болгож чадах хөнгөн сэтгэлт оюутануудаас ч дор сэтгэхүйн чанартангууд эргэн тойронд ирээр тааралдах болж. Өнөөдөр оюутнуудын чанар муудсан гэх ярианы үүсэл судалгаа хийдэггүй багш нараас ч үүдсэн мэт. Ялангуяа үлгэр дуурайлалын дээд болдог тэдгээр хүмүүс маань эмээ өвөө нарын үеийн сэтгэхүйгээр сэтгэж, жижиг сажиг зүйлсийг ихээр дэвэргэн ярих, шинэ зүйлсийн эрэлээс татгалзаж хуучин хандлага тэр арга барилаар ажиллаж түүнийгээ оюутнуудад тулгах нь эрдмийн хүний байр суурь мөн билүү эргэн бодмоор л юм. Зарим нэг нь судалгаа хийж байна гэж алдаатай, хуурамч судалгаа хийх явдал харагдсаныг тэмдэглэн хэлэх хэрэгтэй, мэргэжлийн сонин, сэтгүүл, судалгааны товхимол зэрэгт математик статистикын болон эконометрик техникүүдийг алдаатай хэрэглэсэн, гарц, өгөгдөлүүд нь алдаатай, эх үүсвэр тодорхойгүй зэрэг олон АЛДАА байсаар байгааг яах вэ. Өөрийн орны чадварлаг эрдэмтэдгүйгээс болж эдийн засгийн томоохон цохилтод ордог гэдгийг улс орнуудын түүхүүд харуулдаг. Жишээлбэл Жон Перкинсийн Confessions of an Economic Hitman/ Эдийн засгийн алуучны өчил номондоо Марковын Шилжих процессийг хэргээр буруу ашиглан хэрэглээний загварчилал гаргаж түүгээрээ улс орнуудын аж үйлдвэрийн салбарыг буруу тодорхойлж эцэстээ улс орныг нь ядууруулдаг тухай гардаг. Энэ түүх үнэн ч бай худалч бай иймэрхүү зүйлийг худлаа байна гэж хэлэх чадалтай өөрийн орны чадварлаг эрдэмтэнгүйн гай ямар их уршиг дагуулдагыг эртхэн ойлгох хэрэгтэй. Ёстой л нөгөө Хаан шалдан байн хэмээн хэлэх утга дүйх мэт. ЭРДЭМТЭН болох хүмүүс бидний дунд ч байгаа цаашид ч байх болно тэр үеийнхэн жинхэнэ судалаачид байх болтугай.

2011/01/17

Хэцүү амьдрал...

Хүнд найдна гэдэг нэг талаас итгэлцэл нөгөө талаас үнэхээр зовлон мэт. Хийж сурах, сурахын төлөө тэмцэх талаар бүгдийг хүнд найдаад л яваад байдаг тийм хүмүүс цөөнгүй ажээ. Сурч буй мэргэжилээсээ болдог юм уу бүү мэд эдгээрийг би ихээхэн эмзэгээр хүлээн авах юм. Найдамхай хүмүүст үүрэг даалгавар өгөвөөс цаг хугацаа орон зайг умартан таг чиг болно. Сүүлд нь за хийсэн үү гэвэл УУУЧЛААРАЙ итгэлийг тань алдсанд хэмээн үнэн ч юмуу худлаа ч юм уу ресепшиний байдлаар хариулдаг болсон байхын. Ийм хүмүүсийн хэлдэг үг нь гэвэл намайг чиглүүлэх хэрэгтэй байна бас арга замыг нь тодорхой болгох хэрэгтэй байна бас би арай л залуу байна бас цаг баг байлаа завгүй байна бас.... бас .... гэхийн. Өгөгдсөн ажлаа тодорхой , чанартай, үр дүнтэй хийж улам лавшруулж сурна гэдэг үнэхээр том чадвар шүү. Хүний өмнөөс амьдарч буй мэт бүх зүйлд хандана гэдэг үнэхээр муухай бус уу Ийм амьдрал үнэхээр хэцүү биз ээ.

2011/01/16

Санхүүгээр суралцана гэдэг ажилч зөгийний үүр лугаа

Энэхүү шинжлэх ухаанд эгэлгүй гоц ухаан, математик статистик ажилбараас илүүтээгүүр өдөр тутмын энгийн зүйлсээс эхлээд нарийн төвөгтэй үйлдвэрлэлийн болон санхүүгийн цогц харилцааг удирдах амьдралын ухаан мэт. Тэр дундаа маш олон ашиг сонирхол тэдгээрийн хүсэл зоригийн торгон үзүүр дээр глобал тэнцвэрийг олох маш олон шийдтэй бодлого юм. Шийдийн тоо нь санхүүчийн ур ухаан, холч санаа, өргөн мэдлэг, харилцаанаас шалтгаалах бөгөөд хичээл зүтгэлтэй шударга зан хамгаас их нөлөөтэй. Хичээл зүтгэл, хамгийн гол нь зөв хэмээх чигийг баримтлах нь ихээхэн чухаг зүйл юм. Өнөөдөр хичээл зүтгэлтэй бөгөөд шулуун шударга хүмүүст энэ нийгэмд шингэх газаргүй мэт харагдаж байна гэвч энэ бол бидний нийгмийн зөвхөн нэг л хором байна гэдэгт би үнэн голлосоо итгэдэг. Магадгүй хичээл зүтгэлтэй, шулуун шударга хүн хуудуутай амьтдаас урьтаж өмч хөрөнгийг
бүрдүүлэн авч чадахгүй байж магад. Гэлээ ч заль мэх, шударга бус аргаар наадалгүй сайхан сэтгэлээр нэвт шувт болохгүй. Хэрвээ энэ зан үгүй боловоос зүгээр л нэг дамын наймаачин адил бус уузүтгэж байж олсон амжилтыг би жинхэнэ амжилт хэмээн ойлгодог. Өөрийн зан чанараа алдаж унагаасанаас бүх өв хөрөнгөө гүвсэн нь хамаагүй дээр биз ээ. Ялангуяа санхүү хэмээх нарийн чанд шударга ѐс зүйтэй харилцааны мэргэжилд энэхүү зан чанарыг огтоос гээж . Санхүү бол цаг хугацаа орон зай дахь бодит ёс зүйтэй харилцаа гэж би ойлгож байгаа бодит практик ажил дээр гараад ч энэхүү тодорхойлолтыг баримтлан ажиллах болно. Их сургуульд сурсан зүйл яг үнэнийг хэлэхэд алга байна гэхдээ амьдрал гэдэг өргөн агаад ам, хугацааны нэгдэл гэдгийг ойлгож алхам бүрээ цэгнэхийн чухалыг ойлгосон.

2011/01/12

Төлбөрийн тэнцэл (Судалгааны ажил)

За нэг судалгааны ажил оруулна гэж ярьж байсан тэгээд энэ ажлыг орууллаа. Судалгааны ажилд Монголын өнөөгийн төлбөрийн тэнцэл ямар байгаа түүний эдийн засагт үзүүлэх нөлөөлөл сувагуудийг тооцоолж тус бүрд нь анализ дүгнэлт хийж зарим нэг үзүүлэлтийн хувьд эконометрик аргачилал ашиглан таамаглал гүйцэтгэхийг зорьсон болно. Төлбөрийн тэнцэлийн хувьд нилээдгүй өргөн бөгөөд эдийн засгийн гадаад нөхцөл байдлыг харуулагч гол үзүүлэлт байдагаараа нилээд өвөрмөц юм гээд л эхлэх судалгаа байгаа. За судалгааны ажлын хувьд нэр нь томдсон гэх зэрэг шүүмжийг авсан байгаа. Урьд энэ блогт оруулсан судалгаануудын талаар шүүмж ирээгүй байгаад жаахан тиймхэн байна гэхдээ хүмүүст хэрэг болсон гэдэгт итгэлтэй байгаа.
Судалгаанаас гарсан зарим нэг үр дүнг энд дурьвал:
  1. Урт хугацааны Коинтегэриш хамааралыг шалгасан бөгөөд үр дүн нь: манай улсын ДНБ алдагдал болон үний өсөлтийн 1%-н өөрчлөлт нь харгалзан гадаад валютын нөөцийг 2.34%, 0.97% хувиар тус тус өсгөж зээлийн хүү болон зээлийн хэмжээний 1%-н өөрчлөлт нь харгалзан гадаад валютын нөөцийг 1.34%, 1.2052% хувиар бууруулж байгаа нь харагдаж байна.
  2. Ер нь 2010 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийг харвал, Монгол Улсын төлбөрийн тэнцлийн урсгал тэнцэл алдагдалтай байна. Худалдааны тэнцэл алдагдалтай. Үйлчилгээ, шилжүүлэг, орлогын данс бүгд алдагдалтай байж байгаа. Энэ нь урсгал тэнцлийн алдагдлыг үүсгэж байна. Энэ алдагдлыг нөхөж байгаа эх үүсвэр нь хөрөнгө санхүүгийн тэнцэл, тэр дундаа гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаадаас авсан зээл, бэлэн мөнгө, харилцах хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн зэрэг үзүүлэлт юм. Энэ хандлага хэвээр үргэлжилвэл манай улсын төлбөрийн тэнцэл 2011 онд ашигтай гарах төсөөлөлтэй байна.
  3. За тэгээд үргэлжлүүлэн уншина уу

BOP to Economy(2)

2011/01/07

Хөрөнгийн зах зээл

Энд нэг жижиг судалгааг орууллаа. Уг судалгаа нь МSIC буюу МУИС-ЭЗС болон МICC хамтарсан оюутны хөрөнгө оруулалтын клубын ажлын хүрээнд хийгдсэн бөгөөд энэхүү жижиг судалгааны хувьд хэрэглэсэн техник нь өндөр түвшинд биш ч гаргах гэж оролдсон санаа нь их дажгүй гэж зарим нэг хүмүүс дүгнэсэн юмаа. Энэ судалгаа та бүхний ажил, судалгаанд бага ч болов тус болж магад тул энэ оруулсан болно. Та хэрвээ ашигласан бол эх сурвалжаа дурьдахаа мартав аа. Мөн санал шүүмжээ илгээвэл талархан хүлээн авах болно.

Хувьцаат компанийн үнэ цэнэд Хөрөнгийн зах зээлийн үзүүлэх нөлөө

2011/01/05

Сэтгэлд дулаахан хүн байхыг хүснэ би...

Алдаанаасаа суралцаж ахин дахин бодож л явна даа би. Бодож сэтгэж түүнээсээ суралцаж, зөв бол бусдад түгээж тэднийг хүндэлж, бусадтай эвтэй явахыг би эрхэмлэдэг. Яагаад гэвэл миний амьдралын минь логик надаас тэгэж шаарддаг, шахдаг. Энэ орчлон дээр хүн болгон чөлөөтэй бодож түүнийгээ биелүүлэх боломж байдаг би боддог. Ялангуяа дотоод мөн чанараа илүү ихээр мэдэрсэн хүмүүст энэхүү боломж нь 50% нэмэгддэг ч юм шиг. Хүнд мэдлэг чадвар яагаад хэрэгтэй гэж? : -Би бодохдоо тэрхүү мэдлэгийг олж авах гэж зорьж буй тэр л мөчүүдэд өөрийн мөн чанараа олох боломжууд гялалзаж харагддаг байх жирийн үеүдэд бол манан татаад л сүүмийгээд байдаг юм шиг. Бөгсөө мэдээгүй болтол суучаад хөлийн шөрмөс татах, хүйтэн амбаарт халуун уур гарган цээжилж, унтахгүйн тулд теннисний цохиур барьж бөмбөг хананд ойлгож, хажуугийн байрны шөнөжин асаалттай байдаг орцны гэрлийг өөрийн хамгийн том өрсөлдөгч бодон суудаг байсан тэр үеүүдэд би өөрийгөө жоохон ч гэсэн мэдэрсэн гэж боддог. Миний энэ жоохон мэдрэмж энэ хүрэхэд минь тусалсан, одоо ч тусалж л байна. Одоо миний нөхөрлөж байгаа найзууд, номyуд минь ,төдийгүй амьдрал сургаж байгаа Их сургууль минь гэр бүлийнхэн, миний найз охин, Долоон бурхан од гээд энэ бүгдээ харж би ирээдүйн өөд итгэл зоригтой алхаж чаддаг. Харийн оронд очиж суралцах бодол хааяа төрдиймаа яагаад юм бол гэрээ санах зовлонг амсаж үзмээр байгаа юм болов уу, гэрийнхээ гадаа шөнөжин сандал дээр суумаар санагдагиймаа хөлдөхийн хатууг мэдрэх гэсийн болов уу, зүг чиггүй алсад зүгээр л гүймээр санагдаад байдийн зүйдэл дүүрэн орчлонг бөөрөнхий гэдгийг ойглох гэсийн болов уу, зүгээр л ээждээ үнсүүлэх л хамгийн сайхан байдиймаа эрхийн шинж байдийн болов уу би гэдэг хүн энэ хорвоод хүмүүжиж л явна даа. Ирж 2011 ондоо улам ихээр хүмүүжиж сэтгэлд дулаахан хүн байхын төлөө өөрийгөө хөвчлөн зориглон зүтгэж ёндоорноо. Энэ оны анхны нийтлэлэээ энэ байдлаар эхлэе дээ.