Хуудас

2011/03/29

Согтуу(шүүмж)

Бидний нийгэм согтуу зүйлийг үнэхээр үзэн ядна. Гудамжинд хэвтэх согтууг хараад хөгийн архичин үнэр танар авах зүйл алгаа хэмээн ам хамраа даран одно. Нээрээ л муухай ажээ. Гэвч надад нэг асуулт байна лдаа. Хэрвээ бидний амьдарч буй нийгэм өөрөө согтуу бол яанаа угтаа бид чинь дээр ярьсанаар согтуу зүйлд үнэн дургүй гэтэл нийгэм маань өөрөө согтуу бол яах уу "ардын зүйр үг лугаа сохрын газар сохор, доглонгийн газар... байхаас аргагүй болох уу миний тайлбарлаж чадахаар бол өрөөн дотор 10 хүн байлаа 9-н хүн нь зэрэг унгас алдлаа(гэдэсний мухраас гарах эвгүй үнэр) тэгвэл үлдсэн нэг нь хий л хамраа даран худлаа инээнэ гэсэн үг үү.

2011/03/18

Яагаад сурах ёстой вэ?

Өнөөдөр Монголын боловсролын тогтолцоо ёстой хэрэг алга гэх мэтийн яриаг та сонсож байсан уу. Би лав залхтлаа сонсож сүүлдээ өөрөө ч ингэж ярьдаг болжээ, тэрийгээ өнөөдөр л мэдлээ. Ийм муу сургалттай газар сураад яахын, толгой тархитай, хэл устай бол гадаад дотоодын олон тэтгэлэгээр чанартайд суух өргөн боломж байна. Гэхдээ энэ ярианд нэг айхтар юмыг гээгдүүлж байна. Энэ бол хамт олон мөр зэрэгцэн ажиллаж амьдарч тэмцэх андууд билээ. Хүн бол нийгмийн амьтан гэж хэн ч билээ, лав л мундаг нөхөр хэлсэн байдаг өөрөөр хэлбэл төлөвшил, хүн шиг байх ухааныг хамт олон, санаа нийлж сархадыг ч хүртэл амтархан хүртдэг нөхдүүдээс л сурна. Ер нь дунд сургуулиа төгсөөд гадаад руу сургууль соёлд явах нь хувь хүн талдаа сөрөг нөлөөтэй байж болохыг олон жишээгээр баталж чадах байна. Гэхдээ мэдээж бүгд тийм байдаг гэж туйлширах бол өөр асуудал. Нийгэмшил буюу хүмүүсийн дунд өөрийн бодит харилцаан дээр тулгуурлан амжилтыг олох, амьдралын шийдлийг зөвөөр сонгон амьдрахад хүний төлөвших, төлөвжих гол нас буюу оюутан нас хамгаас чухал юм гэдгийг би лав одооноос эхлээд дэмжиж байгаа. Яагаад ч юм төгсөхөөс сонин санагдаад байгаа учраас энэ нийтлэлийг бичсэн ч юмуу эсвэл ... байх лдаа. Гол нь сурна гэдэг төлөвших гэдэг үнэт зүйлийг олж авахаар тэмцэх алтан хугацаа юм хэмээн ойлгов. Үнэндээ их сургуулиас сурсан зүйл их биш ч оюутан ахуй насны найзуудаас сурсан зүйл амьдралдаа баримтлах ухаалаг зарчмуудын суурь юм байна.

2011/03/15

Математикын бодит байдал

Математик бол шинжлэх ухааны хаан хэмээн ярьдгийг бид бүгд мэднэ. Одоогийн байдлаар математик бидний амьдралаас 400 орчин жилээр түрүүлж хөгжиж байгаа гэх онолын өгүүлбэрийг сонсож байлаа. Бидний амьдралд хамгийн их хэрэглээтэй шинжлэх ухаан бол математик билээ. Гэхдээ бидний ихэнхи маань математикаас айдаг үүний нэг илрэл нь тоо сайн боддог хүнийг бүгд ухаантай гэж бодно. Математик тэр дундаа функц, функцийн анализийг бол за бараг дунд сургууль, их сургуулийн 2-3 курс хүртлээ бодно, ойлгоно, манарна, сүүлдээ мартаж санаа амарна. Бидний мэддэг ихэнхи функциуд шугаман эсвэл тасралтгүй диффренциалчлагддаг нэг сайхан гөлгөр муруй байдгийг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл бидний харилцааг ямар функциар илэрхийлэх вэ гэдгийг загварчилах гэж бүхий л үеийн загварчлагчид үзээд одоо хүртэл бодит шийдлийг олохгүй л байна. Одоогоор байгаа хамгийн амжилттай байгаа нь Сиддарта Гаутама, Есүс, Мухаммед нарын загвар болов уу. Гэвч төгс биш. Тоон талаасаа олохгүй байгаа учир статистикын шинжлэх ухааны үүсгэж давталт, хэлбэлзэл, харьцаагаар нь магадлал тооцох аргазүйг боловсруулж түүнийгээ нийгмийн шинжлэх ухааны салбаруудтай hybrid маягаар хөгжүүлж шинжилгээний аргачилалуудыг боловсруулж байна.(Бидний мэдэх нь эконометрик байхаа). Гэвч нэг л болохгүй л байна. Эндээс үзэхэд энэ талаар нэг ч онол боловсруулаагүй миний бие зүрхлэн дүгнэлт хийхэд хүний харилцааг загварчлах нь боломжгүй бөгөөд тэдгээрийн нийтлэг шинж дээр тулгуурласан загвар боловсрууллаа ч төдий л үр дүнд хүрэхгүй учир нь аливаа гэнэтийн шокууд нийтлэг биш байдагтай шууд холбоотой. Бид бодитой юм гэхээр тоог шаарддаг хамгийн энгийн жишээ дүн байна A(90<) гээд л A бол аугаа F бол адгийн гэх байдалтай. Эдийн засаг өслөө гэхээд бодитой ярь яг хэдэн хувиар ямар тоогоор гээд л дээр бодсоноор бол бодитой бус байтал хамгийн бодитой юм тоо болоод байх шиг. За би нээх делимма болгох гэсэн санаа алга гол нь харилцаа итгэл, үнэмшил гэдэг орчны хувьд(local) явж явж хамгийн бодитой болов уу. Ер нь бол global бодитой зүйл гэж хэзээ чбайхгүй учир нь хугацаа гэдэг өөрөө өөрчлөгдөх шинж чанартай

Жижиг боловч том санаа агуулсан судалгаа

Юун түрүүн хэлэхэд энэхүү судалгаанд миний бие оролцоогүй бөгөөд судлаач найз Д.Мөнх-Эрдэнийн хийсэн судалгаа юм. Зарим нэг хүмүүсийн хүсэлтээр энэхүү судалгааг тавьлаа. Нөгөө талаас судалгаа энэ тэр татаж байгаа хүмүүс comment өгч санал бодолоо хуваалцаж байвал цаашдыг үйл ажиллагаанд ихээхэн хэрэгтэй байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй гэж бодож байна. За та бүхэнд амжилт хүсэе.

2011/03/10

Залуу

Нялх балчир байхаасаа амьдралаа элээн дуусах хүртлээ бодол санаа гэдэг үргэлж хувьсаж шинэчилж байхгүй бол амьд хүүрээс юугаар ялгаа байх вэ? гэдэг мэргэн үгийг учир мэдэх хүмүүсээс сонсож байлаа. Цаг хугацааны өмнөх мөчүүдэд хийх хэрэгтэй гэж бодож байсан зүйлсээ одоо цаг дээр хийгээгүй бол ямар байдаг тухай өөрийн биеэр мэдэх билээ. Бодолоо санаагаа шинэчлэх шинэ байлгаж чадахгүй аваас түүнийг хөгшин хүн гэдэг биз дээ. Тиймээс залуу, эрч хүчийг өөртөө хуримтлуулж шинэ байя гэвэл төлөвлөсөн, төсөвлөсөн зүйлсээ биелүүлж сурах хэрэгтэй Залуусаа

2011/03/06

Жимс олон ч, түүж авах нь цөөхөн

Хүн гэдэг амьтан олон газраар явж олон хүнтэй харьцаж арга эвээ ололцох ухаанаас эхлээд адгийн амьтан ч болох магадлалтай өргөн агаад осолтой замаар явдаг ажээ. Харин гэвч аз болж урьдын мэргэд явсан замын тухай уулзсан хүмүүсийнхээ тухай ном, билэг сургаал гэгч гайхамшигуудыг хойчийн бидэндээ үлдээж алдаа нь давтагдахгүй амжилтыг нь ахиулах алтан дүрмүүдийг мутарлажээ. Гэвч хүн болсон хойно алдах л жамтай, зарим нэг маань алдаж онож л явна: ургашгүй тэнэгээсээ болсон нэгэн байхад хэтэрхий ухаан (заль мэх) давилуун зангаар хөнгөн хуумгай хандсан нь ч байна. Гэлээ гэхдээ ертөнцийн жам нэгэн голдирготой тул бүх зүйлс цагийн аясаар алдаа оноог элээн одох болно. Бага байхад ном их уншсан хүн төлөвшил нь арай л ондоо байдаг гэж учир мэдэх хүний амнаас сонсож байлаа. Одоо бодоход үнэн ч юм шиг. Мэдээж тооны олон нь чухал бус тэвчээрийн болоод сонирхолын олон нь чухал биз. Би багадаа О.Цэндсүрэн гуайн "Халуун Салхи" номонд орчихоод шөнө унтаж чаддаггүй зовж л байлаа. Уншсан зохиолуудын баатрын амьдрал, тэдгээрийн зан араншин, үйл хөдлөл нь ертөнцийн амьдралаас санаа авсан болохоороо үнэнд ойр, санаа авууштай, саатаж болгоомжлууштай байдаг нь уншсан хүнд нэгийг ч болтугай ойлгуулж ухаанд нь оюуны бяр нэмдэг биз.

Мэдээ мэдээллийн хэмжээ ихсэж, агуулга багасч байгаа(би хувьдаа хэрэгцээгүй мэдээлэл ихсэж хэрэгцээтэй мэдээлэлүүдээ дарж байна л гэж ойлгоод байгаан гэхдээ миний л бодол л доо нөгөө талаас логикын хуулиараа агуулга хэмжээ 2 чинь урвуу хамааралтай байдаг байхаа) энэ үед өөрийн амьдралын хэмнэлдээ тус болохуйц мэргэн ухааныг олж авах хэрэгтэй. Аар саар зүйлсэд алтан цагаа үрж байгаа нөхдүүд сүүлийн үед олон тааралдаад л байна, мэдээж залуу нас хөгжилтэй хөөртэй байх нь зөв, би ч өөрөө тийм байхыг хүсдэг гол нь хугацааны агшинг зөв хувиарлах л асуудал урьд би энэ тухай блог дээрээ бичиж л байсан" Эндээс уншаарай" , мөн зөв газар зөв хүмүүстэй уулзах ухаан гэж томоостом ухаан байдаг юм байна, Исаак Ньютоны хэлсэнээр -"Би өөрөөсөө илүү хүмүүсийн нуруун дээр сууж буй учир илүү алс холыг харж чаддаг" гэж чухамхүү бид нарын ярьдагаар шаал өөр хүмүүстэй байх бас л шаал өөр шүү.

Ялангуяа эдийн засаг, санхүүгээр сурч байгаа хүмүүс бол Ц.Аюурзана багшийн хэлдгээр харилцааны мэргэжилтэн байж компаний үнэт зүйлсийг хэрэглэгчийн үнэт зүйлстэй нягт уялдуулж санхүүгийн тэрхүү харилцаанд оролцож байгаа бүхий л талуудын ашиг сонирхолыг харгалзан тэдгээрийн торгон үзүүр дээр үйл ажиллагаа явуулдаг хүн байх ёстой гэдэг нь мэргэн ухаантай нэгэн байхаас өөр аргагүй болгож байгаа юм. Мэргэн ухааны эх булаг бол мэдлэг, мэдлэгийн чинадаас шүүсэн билэг ухаан бөгөөд эдгээрийг цуглуулахад насыг бүү хайрла гэж Эрдэнийн сан Субашид-д өгүүлсэн байдаг. Гэвч мэргэн ухааныг жимс лугаа зүйрлэвээс тэдгээрийг түүж, амтлан таашаах нь цөөн ажээ. Магадгүй энэ нийтлэлийг уншсан та жимсийг махран түүгч нэгэн байж болно, гол нь цэвэрлэж угааж идэх ээ мартав аа.

2011/03/04

Мэдлэгээ мэргэн ухаан болгох хэрэгтэйн байна

Их сургуульд суралцах хугацаандаа цагийг үр бүтээл муутай өнгөрүүлж байсны хар гай жижиг зүйлээс том харагдаж байна даа. Би мэдлэгийн тухай энд ярихыг хүссэхгүй байна. Харин мэддэг зүйлсээ харьцуулж бодлого болгон тавих, ашиглах чадварын тухай ярихыг хүсэж байна. Монгол ардын зүйр үг шиг "Айлаас эрэхээс авдараа уудал" гэдэгтэй тун төстэй болов уу. Хүн ер нь олон зүйлсийг мэдэх гэж ийш тийш үсдэг энэ бол сэргэлэн зан мөн гэхдээ тууштай байх ухааныг энэ тохиолдолд мартваас салбадай болоход тун ойр. Сайн эдийн засагч болох гол шалгуур нь мэддэгээ мэргэн ухаан болгож шимийг нь хүртээх бизээ. Дадлагын хугацаанд мэддэггүй зүйл үнэхээр их байгаа ч мэддэг зүйлсээ мэргэн ухаан болгох тал дээр илүү их анхаарах бодолтой байна. Гэрт минь номын шүүгээнд маш олон ном байгаа боловч түүнийгээ би уншихгүй бас цэгцтэй байлгахгүй бол тэдгээр номын хэрэг гэж юу байхав дээ ямар олон ном хурааснаараа мэргэн ухааныг олох биш. Үүнтэй утга нэг өөрийн мэддэг зүйлсээ бататгах туйлаас хэрэгтэй ажээ. Миний бодлоор далай лам ч юмуу бусад гэгээрсэн хүмүүс бүх зүйлсийн тухай мэдэх гэж шамдаагүй болов уу харин өөрийн хийж буй хүсэж буй зүйлстээ хамгийн ихээр төвөглөрч тэр л өнцгөөрөө ертөнцийг тольдож зөв учир шалтгаан, зөв учигийг олж чаддаг. Иймээс олон жижиг ууланд дээр гарахаас илүү нэг л том уулан дээр гарч орчнийг харвал жижиг уулнаас харах бүх зүйлс ,тэдгээр жижиг уулс ын орой бас дэлхий ертөнцийн нэгээхэн хэсэг бүрэн тод харагдана гэдгийг бас дахин ойлгож байна. Би ойлгож байгаа, би хүмүүжиж л байна.

2011/03/03

Динамик өөрчлөгдөв(бүгд худлаа болов)


Судалгаа шинжилгээ ажил хийж сурч байгаа энгийн нэгэн оюутнаас эхлээд ахисан түвшинд улс орны хөгжлийн бодлого тодорхойлогч эрдэмтэн мэргэдэд ч хамгийн чухал нь тоон мэдээ түүний үнэн зөв байдал байдаг. Ер нь тоон шинжилгээ, математик загварчлалын шаардлага нь байдлыг үнэлж дүгнэхэд хялбар ойлгомжтой болгож түүнд үндэслэсэн таамаг зорилт дэвшүүлэх бодит боломжийг нээж өгдөгт оршдог. Математик тооцоолол нь Химээр ярьвал олон янзын урвал нарийн гормын дагуу явагддагтай тун төстэй юм. Нэг бодист өөрчлөлт орвол бусад бүх найрлага өөрчлөгдөж анхны зорилго маань магадгүй эсрэг болж ч болно. За хэлэх гээд байгаа санаа маань Үндэсний Статистикийн Хорооноос гаргадаг Бодит ДНБ-ны улирлын динамик(цуваа) 2010 оны 12 сарын Бюллетень-ээс эхлэн бараг 1,3 их наядаар нэмэгдлээ, за өөрчилсөн шалтгаан нь миний олж мэдсэнээр Далд эдийн засаг илэрсэн тиймээс эдийн засгаа бүтэн болгох зорилгын дор явагдсан гэх. За мэдээж засах засварлах хэрэгтэй учир нь тэдний ажил гэхдээ үүний цаана бараг улсын бодлого утгаа алдах дөхнө. Учир нь энэхүү динамик нь бүх төрлийн шийдвэр гаргалтанд ашиглах, эконометрик шинжилгээ, мөнгөний бодлогын Инфляцийн онилох бүтцийн загваруудад, хугацааны хоцрогдолоор дамжуулан эдийн засгийг удирдах бүхий л арга аргачилалуудад энэ динамик хамгийн гол үзүүлэлт билээ. Ер нь урьдын буруу динамик ашиглаж боловсруулсан бодлого хөтөлбөр зорилт, судалгаанууд юу болж таарах вэ. Хариулт бүгд худлаа. Жаахан хатуу хэлж байгаа ч үнэхээр үнэн билээ. Улсын хөгжлийн учиг тоон мэдээлэлтэй зайлшгүй холбоотой гэдэг нь энэ баримтаар тодоос тод харагдаж байна. Нөгөө талаас ҮСХ-ны гаргадаг бусад,,,,, зүйлст ч зарим нэг алдаа дутагдал илэрдэг Үүнд: Орон сууцны үнийн индексээс эхлээд Эдийн засгийн өсөлт хүртэл ордог . Энэ баримт оюутан бидний хувьд ч хамаатай. Эконометрик тоон шинжилгээг бид түгээмэл ашигладаг гэхдээ буруу ашиглах, онолын хувьд нийцгүй байх зэрэг нь эцэстээ хэцүү нөхцөл байдал үүсгэж болох нь харагдаж байна. Мэдээж оюутан хүнд алдах эрх байдаг[1] боловч жинхэнэ ажил дээр гараад алдаа гаргавал гэмт хэрэгтэн ч болох хатуу зам хүлээж байна. Би энэ нийтлэлээрээ ҮСХ-г муулах сайшаах гэсэнгүй гол нь ажил бас хариуцлага гэдэг хамгаас чухал гэдгийг сануулах гэсэн юм. Эдийн засгийг тогтвортой байлгах нь улсын статистик мэдээлэлтэй салшгүй холбоотой.

2011/03/01

Халуурал

Утаа, Хувьцаа, Инфляци гээд эдгээрээр бид амьсгалж бас эдийн засаг халуурч байна. Ялангуяа хүмүүсийн сэтгэлгээ үнэхээр их халуурч байна. Гадуур сонсох нээ компани худалдаж авдаг бүлэг хүмүүс хүртэл үүссэн сурагтай. Ялангуяа хүмүүсийн эрэлт дээр тоглолт хийх хүсэлтэй эрүүл бус сэтгэлгээтэй хүмүүс алхам бүрд тааралдаж байгаа нь эдийн засаг халуурч байгаа нь ямар нэг судалгаагүйгээр л мэдэж болохоор байна. Манай аав ээжийн үед цэнхэр ягаан тасалбар гарч манайх л лав ор хучдаг Орос бүтээлэгээр л зарчиж байсан гэдэг. Тэр үед Өвөрхангай аймгийн нэгэн суманд мэдээ мэдээлэл энэ тэр байхгүй байсан нь эргэлзээгүй биз. Энэ лугаа түүхийг яриулсан хэсэг хүмүүс бас богино хугацаанд их ашиг олох шуналыг зорилго болгоод байна даа энэ бол мэдээж жижиг асуудал гэвч нийгэм гэдэг жижгээс том руу хурдацтай тархдаг хүмүүсийн харилцааны гол төв, хамгийн энгийн жишээ Facebook дэх Тунисын хувьсгалыг дурдаж болно. Хэрвээ энэ эрүүл биш байдал газар авах аваас Африкын орнуудын араас орох нь цаг хугацааны асуудал болно. Миний мэдэхээр үнэгүй өдрийн хоол байдаггүй гэдэг зүйр үгийг Англичууд хэлэх дуртай гэж сонссон. Өөрөөр хэлбэл хөдөлмөрлөж, хичээж байж л амжилт үр бүтээлийн эзэн болдог гэсэн үг. Тэгсэнээс биш Болдын 100 төгрөгийг Доржид 150 аар хүүлээд дотроо тэнэг Болд гэж бодож байвал энэ бол халуурч эхлэхийн нэгэн шинж мөн. Жишээ нь утаа анх жижиг хот, цөөхөн хүн, багахан гэр хороолол тэр үед хот төлөвлөлт, замын асуудал гээд бүгд жижиг асуудал Азийн Цагаан дагина байсан, за одоо буюу 5-6 жилд л Хар Хун болчлоо бүгд л эсрэгээрээ. Энэ нь шиг одоо хувьцааны хувиарлалт улс орон даяар явагдах нь энэ бодлогын цаана баялагын хувиарлалт үүгээрээ дамжуулан тэгш байдлыг тогтоох оролдлого гэвч Парето үр ашиг зах зээлийн алдаанаас болж алдагддаг гэдгийг бид бүгд мэднэ ялангуяа манайх шиг ийм улсад бол бүр ч ... Сингапур улс өнөөдөр ямар хэмжээний хөгжилтэй байгаа билээ. Энэ бол иргэний хөгжил ялангуяа иргэд хөдөлмөрлөж байж, хичээж байж би хөгжинө үүний үрээр улс хөгжинө гэдгийг хатуу ойлгосны шинж бизээ. Сүүлд нь хэлэхэд 3-н өдөр хийсэн юмандаа өнгөт хавтас хийгээд ном болгох бодолтой ухар бодолт оюутан шиг сэтгэж байвал халуурал нь солиорол болоод .... болох бизээ.