Хуудас

2011/07/20

Зарлал

За зуны өдрүүдийг зугаатай халуун өнгөрүүлээд байна даа(Амраад л бас дахин амраад л жаахан залхаж байвч бас л амраад л).

Хэд хоногоос бодож бодож их сургуульд суралцах хугацаандаа зах зухаас нь ойлгох гэж оролдож байсан зүйлсээ бусад хүмүүстэй хуваалцах санааг өвөрлөв. Өөрөөр хэлбэл Экономикс болон эконометрик(Financial Time Series)-н талаар сургалт зохион байгуулах юм. Энэхүү санаа нь өөртөө хоёр дэд санааг давхар агуулна.(Нууцаа дэлгэв).

Нэгдүгээрт: "Аливаа зүйлийг бататган ойлгох төгс хэлбэр бол бусдад багшлах юм" Жон Голсуорси
буюу багшлах сэтгэлзүйн талаар бодол санаатай болох болон өөрөө бататган сурах болон суралцагчийн сэтгэлзүйг таних-д оршин байгаа.

2011/07/07

Төсвийн бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаархи судалгаа

Сүүлийн жилүүдэд явагдаж буй эдийн засгийн эрчимтэй өсөлт, ирээдүйн эерэг чиг хандлага нь Монгол улсыг Их хөгжлийн гараан дээр ирсэнийг илтгэж байна. Иймээс эдийн засгийн зөв оновчтой алс хэтийг харсан ухаалаг бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Ялангуяа төсөв сангийн бодлогын нөлөөлөл түүний эдийн засагт үзүүлэх нөлөөллийн сувгуудыг танин мэдэх зайлшгүй шаардлагатай.

Аливаа улсын засгийн газар нь төсвийн орлого, зарлагаараа дамжуулан урт болон дунд хугацаанд эдийн засгийг тогтвортой байлгах, өсгөх макро эдийн засгийн суурь байдлыг хангахад чиглэдэг ба мангийн бодлого нь нэг талаас орлого бүрдүүлэх, нөгөө талаас зарлагаар дамжуулан хөрөнгө оруулалт хийх, бараа таваарын худалдан авах, нийгмийн халамжийг санхүүжүүлэх, нийт эрэлтийг урамшуулах зэрэг макро эдийн засгийн гол асуудлуудыг хамардаг.

Засгийн газрын хэрэгжүүлж буй сангийн бодлого нь макро эдийн засгийн суурь хөгжил, иргэдийн амжиргааны баталгаат байдал зэрэгт түлхүү анхаарч байна нөгөө талдаа эдгээр бодлого нь хэт их үрэлгэн нүсэр бүтцээр явж байгаа нь эргээд эдийн засагтаа сөрөг хамааралыг авч ирэх ч магадлалтай. Ялангуяа хөгжиж буй орны хувьд үнийн тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой байдал нь хамгаас чухал бөгөөд үүний төлөө мөнгө, сангийн бодлого уялдаж байх ёстой.

2011/07/06

Суурь зарчим

Шинжлэх ухааны хүрсэн ололт амжилтын ач буянаар би энэ блогыг хөтлөн, та уншиж сууна. Тэгвэл шинжлэх ухаан яагаад өнөөдрийн өндөрлөгт хүртэл хөгжиж чадав аа?. Гоц ухаант өтгөсийнхөө ачаар уу, уйгагүй хичээн зүтгэх мэргэдийнхээ ачаар уу? эсвэл угаасаа л хөгжих ёстой юу?. За ямартай ч хөгжсөөр л ирсэн цаашид ч хөгжих болно.

2011/07/04

Олонхи

Телевиз асав. Биллбоардын топ 10 дууг танилцуулна 10-р байрт Katy Perry ...... 9-рт, 8-рт, ... хөтлөгч маягтай нь аргагүй нь ингээд энэ долоо хоногийн chart-г ..... дуугаараа тэргүүлжээ хэмээн гарлаа. Өдөр нь хэсэг найзуудтайгаа уулзтал тэр биллбоардын тэргүүлсэн дууг ярилцан зарим нь бүүр аялах чимээ алдана. Чи наад дуугаа хэзээ сураа вэ? гэвэл битгий хөдөөрөөд байгаарай энэ чинь биллбоард штэй хэмээн бараг л уулга алдана. "Тусгай салаа" гэдэг кино айл болгоны хойморт орой болгон заларна бараг л хүн бүхэн Дэндэвийн дуу буюу уулын буууг нь ууурамдана гээд дуулна бүгд гоё дуу хэмээн дуу алдан дуулна, энэ дуу надад лав таалагддаггүйн гэхээр нүд нь орой дээрээ гарна. Ууг нь бол Дэндэвийн дуу миний сонссоноор 2 жилийн өмнөөс дуулагдаад ирсэн юм байна лээ лдээ гэхдээ кино гарахаар нэрд гарсан юм байна лдаа. Эндээс үзэхэд нийтийн юм гэдэг нийтийн дуу шигээ өргөн агаад олонхи байдийн байна лдаа.