Хуудас

2011/12/10

Сайхан байх сайхан, муухай байх муухай

Ажилтай байх сайхан
Ажилгүй байх сайхан
Унтах сайхан
Унтахгүй байх сайхан

                     Зарим зүйл сайхан
                     Бүх зүйл сайхан                

Ажилгүй байх муухай
Ажилтай байх муухай
Унтах муухай
Унтахгүй байх муухай
                    
                     Зарим зүйл муухай

Харин бүх зүйл муухай биш энэ бол миний цонх.  

Урсах ч сайхан, сөрөх ч сайхан. 

2011/12/03

Бодлогын уялдаа

Макро эдийн засгийн бодлогын уялдааны талаар эдийн засагчид ихэнхи тохиолдолд зөрүүтэй байр суурь баримталсаар ирсэн. Бодлогын өөр өөр хэрэгсэл, зорилтын өөр байдал нь эдийн засагчдыг ингэж өөр байр суурьтай байлгахад хүргэдэг нь нууц биш юм. Гэхдээ ямар нөхцөл байдал, цаг үеэсээ хамааран макро эдийн засгийн бодлогын уялдаа яригдах нь зөв ойлголт бөгөөд Монгол улсын хувьд төсөв мөнгөний бодлогын уялдааны асуудал өнөөдөр хүчтэй сөхөгдөөд байна.