2011/12/10
Сайхан байх сайхан, муухай байх муухай
2011/12/03
Бодлогын уялдаа
2011/11/01
Нөхцөл байдлын суурь - I хэсэг
2011/09/28
Хэт халалтаас хэт эрсдэл рүү
2011/09/13
Зөв бодлого хөгжлийн баталгаа
2011/08/29
Уралдааны нохой
2011/08/25
+1 толгой дээгүүр
2011/08/21
Зарлал-2
2011/08/04
Бусдын төлөө зүрх
2011/07/20
Зарлал
2011/07/07
Төсвийн бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаархи судалгаа
Сүүлийн жилүүдэд явагдаж буй эдийн засгийн эрчимтэй өсөлт, ирээдүйн эерэг чиг хандлага нь Монгол улсыг Их хөгжлийн гараан дээр ирсэнийг илтгэж байна. Иймээс эдийн засгийн зөв оновчтой алс хэтийг харсан ухаалаг бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Ялангуяа төсөв сангийн бодлогын нөлөөлөл түүний эдийн засагт үзүүлэх нөлөөллийн сувгуудыг танин мэдэх зайлшгүй шаардлагатай.
Аливаа улсын засгийн газар нь төсвийн орлого, зарлагаараа дамжуулан урт болон дунд хугацаанд эдийн засгийг тогтвортой байлгах, өсгөх макро эдийн засгийн суурь байдлыг хангахад чиглэдэг ба мангийн бодлого нь нэг талаас орлого бүрдүүлэх, нөгөө талаас зарлагаар дамжуулан хөрөнгө оруулалт хийх, бараа таваарын худалдан авах, нийгмийн халамжийг санхүүжүүлэх, нийт эрэлтийг урамшуулах зэрэг макро эдийн засгийн гол асуудлуудыг хамардаг.
Засгийн газрын хэрэгжүүлж буй сангийн бодлого нь макро эдийн засгийн суурь хөгжил, иргэдийн амжиргааны баталгаат байдал зэрэгт түлхүү анхаарч байна нөгөө талдаа эдгээр бодлого нь хэт их үрэлгэн нүсэр бүтцээр явж байгаа нь эргээд эдийн засагтаа сөрөг хамааралыг авч ирэх ч магадлалтай. Ялангуяа хөгжиж буй орны хувьд үнийн тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой байдал нь хамгаас чухал бөгөөд үүний төлөө мөнгө, сангийн бодлого уялдаж байх ёстой.
2011/07/06
Суурь зарчим
2011/07/04
Олонхи
2011/06/04
Эхлэл(Хоёрдугаар хэсэг)
2011/05/19
Булантай дугираг
Өөр хүн 2
Эхлэл(Нэгдүгээр хэсэг)
2011/05/18
Татварын эрсдэлийн тухай эссэ
2011/05/15
Махны үнийн судалгаа
Хөдөлмөрлө
2011/05/14
Санхүүчийн мэргэжлийн ёс зүй
2011/05/07
Бодол байхуй, эс байхуй
2011/04/25
Өөр хүн 1
2011/04/20
Ойлгох чадвар
2011/04/16
Та бод, Би бас бодож байна
Үгээ анзаар, таны үйлдэл болон харагддаг
Үйлдлээ хар, таны зуршил болон хэвшдэг
Зуршлаа таньж мэд, таны зан чанарыг бий болгодог
Зан чанар тань, таны хувь тавиланг бүтээдэг
2011/04/14
Дурсах нь
2011/04/05
Q&A
2011/04/02
Банкны секторын зээл түүнд эзлэх чанаргүй зээлийн судалгаа
2011/04/01
Халуун Мөнгө
Даралт
2011/03/29
Согтуу(шүүмж)
2011/03/18
Яагаад сурах ёстой вэ?
2011/03/15
Математикын бодит байдал
Жижиг боловч том санаа агуулсан судалгаа
2011/03/10
Залуу
2011/03/06
Жимс олон ч, түүж авах нь цөөхөн
Мэдээ мэдээллийн хэмжээ ихсэж, агуулга багасч байгаа(би хувьдаа хэрэгцээгүй мэдээлэл ихсэж хэрэгцээтэй мэдээлэлүүдээ дарж байна л гэж ойлгоод байгаан гэхдээ миний л бодол л доо нөгөө талаас логикын хуулиараа агуулга хэмжээ 2 чинь урвуу хамааралтай байдаг байхаа) энэ үед өөрийн амьдралын хэмнэлдээ тус болохуйц мэргэн ухааныг олж авах хэрэгтэй. Аар саар зүйлсэд алтан цагаа үрж байгаа нөхдүүд сүүлийн үед олон тааралдаад л байна, мэдээж залуу нас хөгжилтэй хөөртэй байх нь зөв, би ч өөрөө тийм байхыг хүсдэг гол нь хугацааны агшинг зөв хувиарлах л асуудал урьд би энэ тухай блог дээрээ бичиж л байсан" Эндээс уншаарай" , мөн зөв газар зөв хүмүүстэй уулзах ухаан гэж томоостом ухаан байдаг юм байна, Исаак Ньютоны хэлсэнээр -"Би өөрөөсөө илүү хүмүүсийн нуруун дээр сууж буй учир илүү алс холыг харж чаддаг" гэж чухамхүү бид нарын ярьдагаар шаал өөр хүмүүстэй байх бас л шаал өөр шүү.
Ялангуяа эдийн засаг, санхүүгээр сурч байгаа хүмүүс бол Ц.Аюурзана багшийн хэлдгээр харилцааны мэргэжилтэн байж компаний үнэт зүйлсийг хэрэглэгчийн үнэт зүйлстэй нягт уялдуулж санхүүгийн тэрхүү харилцаанд оролцож байгаа бүхий л талуудын ашиг сонирхолыг харгалзан тэдгээрийн торгон үзүүр дээр үйл ажиллагаа явуулдаг хүн байх ёстой гэдэг нь мэргэн ухаантай нэгэн байхаас өөр аргагүй болгож байгаа юм. Мэргэн ухааны эх булаг бол мэдлэг, мэдлэгийн чинадаас шүүсэн билэг ухаан бөгөөд эдгээрийг цуглуулахад насыг бүү хайрла гэж Эрдэнийн сан Субашид-д өгүүлсэн байдаг. Гэвч мэргэн ухааныг жимс лугаа зүйрлэвээс тэдгээрийг түүж, амтлан таашаах нь цөөн ажээ. Магадгүй энэ нийтлэлийг уншсан та жимсийг махран түүгч нэгэн байж болно, гол нь цэвэрлэж угааж идэх ээ мартав аа.
2011/03/04
Мэдлэгээ мэргэн ухаан болгох хэрэгтэйн байна
2011/03/03
Динамик өөрчлөгдөв(бүгд худлаа болов)
2011/03/01
Халуурал
2011/02/28
Судалгааны уралдаанд оролцоорой
[1]. Эрдмийн шувуу[ШУТИС-КТМС-н Пүрэвдавга багшийн нэрэмжит ЭШБХ ] оролцох сонирхолтой нэг нь Эндээс дэлгэрэнгүй хараарай!! Ер нь бол 3-р сарын 4нд оролцох тухайгаа 11нд материалаа хураалгах байсан санагдаж байна.
[4].Сэрүүлэг Дээд сургууль Боломж оюутны Эрдэм шинжилгээний хурал 3-р сарын 21-25 хооронд жич: Магадлан Итгэмжлэгдсэн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хуралд тэргүүн дэд байранд орсон илтгэлүүд оролцдог." Дэлгэрэнгүйг Эндээс
[5]. Голомт банкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хурал за энэ ч 5 сар орчмын үед л болдог гэхдээ яг таг хугацааг нь мэдэхгүй байна. Дэлгэрэнгүйг Эндээс үзээрэй. Бат-Өлзий гэж хариуцсан хүн нь байдаг Утас: 311971, 311530
[6]. Монголын Залуучуудын холбооноос зохиодог "Эврика" гэж хамгийн мундаг хурал бас байдаг. Энэ талаар би нарийн сайн мэдээлэл багатай байна. Ер нь бол залуучуудын холбооноос зохиодог. Дэлгэрэнгүйг Эндээс үзээрэй
[7] Монголбанкнаас зохион байгуулдаг Макро Эдийн засаг, Төсөв Мөнгөний мэтгэлцээний тэмцээн жич: төгсөх курсынхэн оролцох боломжтой /багаар/. Өнгөрсөн өвөл анх зохиож байсан. Дэлгэрэнгүйг Эндээс үзээрэй Ер нь бол 3-4 сарын хооронд л болох болов уу
[8] За тэгээд бусад жижиг том энэ тэнд болдог хурлууд байдаг.
Энэ нийтлэлийг уншсан хүмүүс өөрийн мэдэж байгаа хурлын зараа comment байдлаар үлдээнэ гэдэгт найдаж байна. Удахгүй судалгааны ажил оруулах санаатай байна.
Эрдэм шинжилгээний хуралд оролцохоор санаа шулуудсан хүмүүст амжилт хүсье
2011/02/24
Заавал байлгах нөөцийн хувийг 4 нэгж хувиар нэмэгдүүлэв
Монголбанкны Захирлуудын зөвлөлийн 2011 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн хурлаас бодлогын хүүг өөрчлөлгүй хэвээр хадгалан, Заавал байлгах нөөцийн хувийг 4 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
Үндэсний Статистикийн хорооны мэдээгээр сүүлийн 2 сард Улаанбаатар хотын хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ харгалзан 2.4 болон 3.1 хувиар нэмэгдэж, 2011 оны 1 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хотын инфляци жилийн 14.8 хувьд хүрээд байна.
Төсвийн тэлэх бодлого, тэр дундаа иргэдэд олгох мөнгөн тэтгэмж, уул уурхайн төслүүдийн бүтээн байгуулалтын нөлөөгөөр 2011 онд дотоод эрэлт өмнөх оноос нэмэгдэхээр байна. Мөн манай худалдааны гол түнш орон болох БНХАУ-д инфляци эрчимжиж байгаа, дэлхийн зах зээл дээр хүнс болон нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа зэрэг гадаад хүчин зүйлсээс шалтгаалан инфляци өсөх эрсдэлтэй байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах нөхцлийг бүрдүүлж байна.
Түүнчлэн 2008-2009 оны хямралын дараагаас эхлэн дэлхий нийтээр санхүүгийн салбарын тогтвортой байдал, түүний хямралд өртөмтгий эмзэг байдлыг багасгах, гадны гэнэтийн сөрөг нөлөөлөлд цочрохгүй байх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор макро зохистой бодлогын арга хэмжээг авч байна. Монгол улс ч мөн энэ өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхах шаардлагатай болж байна.
Эдгээр нөхцөл байдалтай уялдуулан Монголбанк мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах, банкны салбарын эрсдэл сөрөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү Заавал байлгах нөөцийн хэмжээг 4 нэгж хувиар нэмэгдүүлэн 9 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ.
Банкны системийн Заавал байлгах нөөцийн хувь нь 2007 оныг хүртэл 14 хувь байсан бөгөөд тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 5 хувь хүртэл бууруулж байсан байна.
Энэ тухай өөрийн чадах хэмжээгээрээ анализ хийх болно
2011/02/22
Онол ба Түүний хэрэглээ Монголд
Судалгааны хэсгээс
Инфляцийн нам бага түвшин эдийн засагт ямар нөлөөлөлтэйг манай урд хөрш болох БНХАУ тод жишээгээр харуулсан бөгөөд 20 гаруй жилийн хугацаанд эдийн засгийн өндөр өсөлтийг үзүүлж дэлхийн эдийн засгийн өнгийг тодорхойлж байна. Манай орны инфляцийн түвшин түүхэн хугацаанд нилээд хэлбэлзэлтэй байсан.[2] Инфляцийн энэ их тогтворгүй байдлыг үүсгэгч гол шалтгаан нь гадаад талаасаа нефть, түүхий эдийн ханш дотоод талаасаа махны үнийн хөөрөгдөлт билээ.
Дээрхи динамикаас харахад 2001 оноос эхлээд махны үнэ нь улирлын хэлбэлзэлтэйгээгээр тогтмол өссөн бөгөөд 2010 оны 5 сард урьд байгаагүй хэмжээгээрээ огцом өсөлтийг үзүүлсэн байна. 2003-2005 оны хооронд харьцангуй тогтвортой өссөн бол 2008 болон 2010 онуудад огцом өсөлт ажиглагдаж байгаа нь инфляцийн хэмжээнд хүчтэй нөлөө үзүүлсэн байх магадлалтай. Өөрчлөлтийн динамикаас харахад улирлын нөлөө илт мэдрэгдэж байна. Ялангуяа нийлүүлэлтийн хэмжээ эрс нэмэгддэг 7-12 сарын хооронд үлэмж бууралт ажиглагддаг бол хаврын тарчиг цагт өндөр хүлээлт бүхий өсөлтийг бий болгодог нь харагдаж байна. Махнй үнэ нь харьцангуй нийлүүлэлтийн талын нөлөөлөл өндөр бөгөөд зуд, зурхантай жил маш ихээр өсдөг гэдэг нь харагдаж байна. Мах махан бүтээгдэхүүний хувьд Монголчууд бидний хувьд хамгийн чухал хүнс бөгөөд махны эрэлтийг дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байдаг ихээхэн мэдрэмж өндөртэй бараа билээ. Махны хэрэглээний хувьд зарим нэг судалгаанд[1] Улаанбаатар хотын хүн сард дундажаар 7-8 кг мах, махан бүтээгдэхүүн, Хөдөө орон нутагт 8-11 кг мах махан бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэдэг судалгаа гарсан байдаг .Энэ нь дэлхийд ч махны хэрэглээгээрээ дээгүүрт орох тоо баримт юм. Сүүлийн жилүүдэд төр засгаас махны нийлүүлэлтийн шокыг саармагжуулах зорилгоор нөөцийн махны хэмжээг жил дараалан нэмж байгаа боловч дорвитой үр дүнд хүрч чадахгүй байгаа нь нэгдсэн зохицуулалтыг үгүйлж буй хэрэг мөн. Нөгөөтэйгүүр дэлхийн дулааралаас хамаарсан зуд, ган гачигийн нөлөөгөөр бэлчээрийн мал аж ахуйг түшиглэдэг орны хувьд ихээхэн гарз хохиролыг амсч эргээд эдийн засагт махны үнэ өсөх суурь шалтгаан болж байгаа.
гээд нэг судалгаа хийсэн удахгүй оруулах санаа байна.
[1] “Дэлхийн эдийн засгийн Монголын Эдийн засагт үзүүлэх нөлөө” бодлогын судалгааны тайлан 2-р улирал Нээлттэй нийгэм Форум, МУИС-ЭЗС Эдийн засгийн Онолын тэнхим
[2] Ц. Батсүх (2008), “Инфляцийн эсрэг макро эдийн засгийн бодлого”, Нээлттэй нийгэм форум,
2011/02/20
Үнэ цэнэ(Жаахан омогшихуй)
2011/02/19
Зорилго
2011/02/17
Далайц буюу амьдралын физик
2011/02/14
Акулууд VS Бушуу туулай
2011/02/12
Санхүүгийн Англи хэлний сургалт/Төлбөргүй/
АНУ-ын элчин сайдын яам болон Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сангын хамтарсан гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг Америк Соёл Мэдээллийн Төв нь Санхүүгийн англи хэлний сургалтыг зохион байгуулах гэж байна. Тус төв нь оюутан сурагч, судлаачид болон олон нийтэд АНУ-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авахад дэмжлэг үзүүлэхийн сацуу Монгол ба АНУ-ын хооронд харилцан ойлголцлыг түгээн дэлгэрүүлэхэд зорилго нь оршдог.
Англи хэлний боловсролыг дээшлүүлэхэд тус төвийн ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилладаг. Үүний нэгээхэн хэлбэр нь энэхүү санхүүгийн англи хэлний сургалт бөгөөд энэ жил бүрэн хэлбэрээр анх удаа заах бөгөөд өмнөх 2 жил нь санхүүгийн эх бичвэрийн орчуулга нэртэйгээр зааж байсан.
Хичээлийг гурав дахь жилдээ Д.Төмөрбат заана.
Сургалтын онцлог нь
- Үгсийн сан, дүрэм, сонсох, яриа болон орчуулах эрдмийг АНУ-ын санхүү, эдийн засгийн шилдэг сурах бичиг, сэтгүүл, цахим хуудас болон мэдээллийн сувгаас суралцах
- Сонсох, ярих, бичих болон унших чадварыг санхүүгийн бодит жишээнээс мэдэх
- Англи хэл дээр санхүүгийн бодлого бодох
- Монгол-англи хэлний хооронд харилцан орчуулга хийх дадалд суралцах
2011/02/11
Махны үнэ ба Мөнгөний бодлогын хүү
За тэгвэл арга зам тэгвэл ямар байх вэ? Хамгийн гол асуудал махны логистик болов уу. Малчдаас худалдан авагч хүртэлх дамжлагын тоог цөөрүүлэх, иргэдийн(Малчдын, худ/ав) хүлээлтийг оновчтой болгох, ган зуд байгалийн бэрхшээлийн үед ч ажиллаж чадах тийм л оновчтой сүлжээг бий болгох нь гол арга замын нэг. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй малын түүхий эдийн үнэ бол махны үнийн бас томоохон шалтгаан манай түүхий эдийн үнийг урд хөршөөс тогтоох учир асуудал эргээд өөрөөр эргэх магадлалтай. Сүүлийн үед таваарын биржийн асуудал нилээдгүй яригдаж өнгөрөгч намрын чуулганаар хуулийн асуудал бараг л шийдэгдэх дөхсөн. Энэ хуулийн эрхзүйн зохицуулалт талаас нь ихээхэн анхаарч байгаа нь харагдсан. Гэхдээ нэг зүйлийг арай л орхигдуулаад байгаа нь нийлүүлэлтийн асуудал өөрөөр хэлбэл дурын Дорж гэдэг малчин тэнд яаж түүхий эдээ борлуулах вэ. 5 нэхий 3 шир байлаа түүнийгээ хотод ирээд өгөх үү? хариулт бүлэг болон хоршоод бөөнөөрөө нийлүүлж нэг нь хоёр нь удирдан борлуулах гэнэ. Манай Монголчууд бүлэг, хоршоолох нь хэр л бол Ялангуяа малчид бодох л асуудал. Махны үнээс л харахад макро эдийн засгийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгааг, миний ойлгож байгаагаар хамгийн эрүүл ажиллаж байгаа мөнгөний бодлогын хүүг хэр хүчгүйдэж байгааг энэхүү нийтлэлээрээ харуулахыг зорьсон бөгөөд энэ чиглэлээр нэг судалгааны ажлыг хэдэн нөхдийн хамт хийхээр шийдээд байгаа. Бэлэн болвоос working paper хэсэгт тавих болно.