Хуудас

Showing posts with label Миний л .... Show all posts
Showing posts with label Миний л .... Show all posts

2013/08/12

Зөв ярих ухаан

Монгол хэлээр зөв ярьж сурна гэдэг туйлаас чухал. Үүнийг хэзээ ч бүү март, мартвал сөнөнө. Сүржин наасан айн. За байз зөв яаж ярих гэдгээ эхлээд тодорхойлоод дараа нь түүнийгээ сурах нь логикын хувьд зөв болох юм байна. Монгол хэлээр зөв ярих хамгийн гол нууц бол яриандаа ямар нэгэн тоо, тоогоор хэмжигдэх зүйлсийг огтоос хэрэглэхгүй байхыг хэлнэ жишээлбэл долларын ханш, 300-н талх, 1000-н мах гэх мэт.  Бүүр болоогүй тоо орсон л байвал тэр буруу ярих эхлэл болно жишээлбэл Таван Толгой, Мянганбаяр  гэж дурьдах төдийд л буруудаад л явчина. Тэгсэнээс харин Монгол түмний минь баялаг орд мину эсвэл Гоёл наадмаар эхнэрээ чимдэг, гого алтаар биеэ чимдэг энэ тэр гээд эхэлбэл учиртэй шүү хө. Ер нь ч тэгээд тоо орсон нэртэй юм өөдөлдөггүйн гэнэ лээ. Ер нь Монголчууд хэтэрхий мундаг тоочид (жаахан цээж тоочид л доо kk) тул таны хэлсэн тоо болгон дээр анализыг аль хэдийн хийсэн байх болно. Нэгэн жишээ сануулахад 20 мянган хувьсагч. Муу Баярцогтыг өргөн олноороо шүүмжлээ л биз дээ

Монгол хэлээрээ зөв ярьдаг хүмсүүд л томоохон карьер-г өөртөө хурааж, хуримтлуулж чаддаг гэдгийг бид сүүлийн хэдэн жилийн тоон мэдээнээс хөнгөхөөн харж болно(уучлаарай маньд юуны тоон мэдээ байхав дээ шар сонин дээрээс уншсиймаа сорри). Энд нэг жижигхээн жишээ татан хэлье лдээ. За эдийн засгийн өсөлт ярьж байнаа гэж бодъё, Тэгвэл: Монгол улсын ДНБ-ны өсөлт ирэх жилүүдэд 20%-иар өснө гэж хэлбэл чи усан тэнэг, харин эсрэгээрээ Тун удахгүй Монголын маань Эдийн засаг маш хурдтай томорч бид Олуулаа болно гэвэл чи яалт ч үгүй ухаантай бачкад тооцогдох болно. Тиймээс зөв л ярих нь хамгаас чухал. Гэхдээ зарим үед тоо дурьдахаас аргагүй нөхцөл байдал тулах үе байдаг. Тухайлбал статистикын зарим тоо мэдээг дурьдах шаардлагатай тулгарна, заримдаа бүүр таамаглал дэвшүүлж тооцоолох асуудал ч үүснэ. Энэ үед өнөөх зөв ярих ухаанаа гээвэл та бөгс рүү өшиглүүлээд, нуруунаасаа хаалга савуулна гэж мэд. Тиймээс ухаан сийлж зөв ярих хэрэгтэй болно. Миний хувьд бол дүрс ашиглахыг ерөнхийдөө илүүд үздэг юм. Юу гэхээр байна штэй. Өнөөдрийн байдлаар бол энэхүү статистик энэ ДУГУЙ дүрс шиг байна, ирээдүйд ЭНЭ ТОМ ДУГУЙ шиг болно. Ерөөсөө ингээд л гүйцээ тун амархан, ойлголт өгсөн үү өгсөн, баримттай юу баримттай( тээр энийг хар дугуй дүрс) ойлгогдох уу ойлгогдоно гүйцээ. Сүүлд нь тооноос болж хариуцлага хүлээхгүй амар штэй.

Бас нэг юм хэлэхэд Зөв ярих ухаан бол Монголчууд бидэнд дээд тэнгэрээс өгөгдсөн гайхамшиг юм. Юун тэр дэлхийн долоо молоон гайхамшиг. Тэр гайхамшигууд чинь ердөө материаллаг өв штэй үхсэн баас. Харин Монголчууд бид оюун ухаан шүтнэ дээд тэнгэрээ шүтнэ Зөв ярих ухаанаа шүтнэ. Бидэнд тоо хэрэггүй, тоотой холбоотой юмнууд чинь ч хэрэггүй за. Саяхан би судалгаа хийсийн: Энэ барууныхан ер нь Зөв ярих ухаан байна уу гэсэн. Дүгнэлт нь ёстой сайхан гарсан. Тэд чаддагүйн байна лээ хэхэ. Бонд монд, санхүү манхүү, моргейж, bubble boom crisis энэ тэр гэсэн баахан тоо өөсдөө зохиогоод одоо учрыг нь олохоо байгаад хоорондоо хэрэлдээд муудалцаад байдгийн байна лээ. Би телевизээр харсан тэр Евро бүс нь одоо дампуурж байгаан байна лээ штэй. Нэр нь хүртэл мөнгө тооны нэртэй өөдлөхгүй дээ энэ ч. Миний Монгол Зөв ярих ухаан гэж бидний л давуу тал шүү. Гүй тэгээд энэ муу барууныхан биднээс зөв ярих ухааны сурах гээд сая нүдний булай болсон. Талбайн хажууд самбар дээр талх, ус, шагай магай тавьж дундуур нь хуваагаад баахан тоо бичээд ёстой Монголчуудад алуулахаа дөхсөн. Ёстой нөгөө галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэгч... Тэд ухаарах болоогүй л байна даа. Зөв ярих ухаан чинь бидэнд тэнгэрээс ирсэн гэдгийг...

Манай дарга сайдууд дандаа зөв ярьдаг хүмүүс байдгийн. Улсын маань Ерөнхий сайд бол гараа гаргаж ирээд л дан тоогүйгээр л энгийн маньд хүртэл ойлгомжтой ярихыг нь яаана. Янзын гоё А-аас нь эхлээд л ямар ч тоогүй ойлгуулж байгаа юм чинь. Олуулаа Олуулаа гээд л янзын. Миний арван жилийн биеийн тамирын багш шиг сайхан хүн шүү. Бас БОНД БОСГОДОГ сайдууд бол бүүр тасарсан ёстой янзтай зөв ярина штэй. Эдийн засгийн хямрал ирж байх шиг байна Монголд хэрхэн нөлөөлөх бол гэсэн сэтгүүлчийн асуултанд Их Эзэн Чингисийн үр удам болсон бид алзахгүй ээ гэж авна лээ. Аа яа яа яаж ч бодсон зөв л ярьж байгаан. Тэгээгүй тэнэгтээд тоо моо яриад унавал би лав дараагийн сонгуулиар сонгохгүй ярьшиг цаашаа.

Сүүлийн үед энэ төгрөгийн ханш манш энэ тэр гээд баахан тоо ярьж муу ёрлоод байгаа дуракуудыг би ойлгохгүй байгаан. Ядаж эхлээд зөв ярьж сураасай. Монгол бичиг ээ сураасай, дээлээ өмсчөөд дараа нь ханш манш яриасай тэ. Зарим нэг дурак нь хөрөнгө оруулалт энэ тэр буурлаа тэгэхээр ханш ингээд байдын гээд байна лээ хцссс. Тэр хөрөнгө мөрөнгөө оруулахгүй л байхгүй юу. Дэлхий биднийг гуйж байхад бид хөрөнгө оруулагч гуйх уу тэ. Чингисийн үр сад шүү бид.

Зөв ярих ухаан гэж... Зөв ярьбал зөөлөн зөөлөн дарга нар минь...



2012/02/08

Аав Ээжээ хайрла

Ээжий Аавтайгаа байгаа хүмүүс нь аав ээжийгээ хайрла
Ээжий Аавгүй болсон нь ээжий аавыгаа бурхан мэт сэтгэлдээ хором бүр шүтэж яв.


Ардын Уран Зохиолч П.Бадарч буурайн  үнэн бөгөөд үнэн үгс оршвой:

Муу үг биш, Муу ер биш, Над шиг чулуун дээр суучаад модны дэргэд Ээжий Ааваа дурсах цаг хүн болгонд ирнэ шүү. Мөнх юм шиг Ээжий Ааваа санаж явж болдоггүй л юмдаа.

Нүүгэлтэж буй Хангай дэлхийгээс
Нүүж байгаа үүлс тэнгэрээс Аав минь харж байгаа даа.



Энд миний сурсан бодсон бүх зүйлс хомсдоод тайлбар хийж үнэхээр чадахгүй юм даа. Хүн л байя даа 

2011/08/25

+1 толгой дээгүүр

Хөгжлийн тухай яриаг хүн төрсөн цагаасаа эхлэн сонсоод, яриад, эцэстээ дахин сонсоод ууршдаг болов уу. Хөгжлийг томруулан улс орон, дэлхий нийтийн талаас, жижигрүүлэн басхүү жигнүүлэн хувь хүн талаас нь авч үзэж олон олон онолизм(хэт их онолдохыг хэлэх миний үг) даган мөрдөх зөвөлгөө, зааваруудыг талаар нэг, шалаар нэг хэвлэж ховложээ. Хувь хүнд "Баяж, баллаж өг, Мөнгийг уутал, Мөрдөлгөөг л даг, Залбир, Сүсэглэ, Итгэ" гээд арай л дэндсэн хөгжил рүү зүтгэнэ өөрөөр хэлбэл шинжлэх ухаанаас шидийн ухаан нь илүү гэдэгт гараа өргөцгөөё гээд дуулалдана.

2011/06/04

Эхлэл(Хоёрдугаар хэсэг)

Их сургуульд суралцах хугацаанд ойлгох ёстой зүйлсийн жагсаалтыг гаргаад өгвөл тун амар байхсан гэж би 3-р курс-тээ боддог байлаа. Жишээлбэл их сургуульд суралцаж дуусаад аймар лаг ажил хийгээд ээж аавыгаа тултал жаргаах(тултал гэдэг үгийг би өөрөө ч ойлгохгүй байна), 3 жил лаг ажиллаад дэлхийн шилдэг их сургуулиас тэтгэлэг авч сураад эргэн ирээд нэр хүндтэй мундаг эдийн засагч болох гэх мэт нь их сургуульд ойлгосон зүйлсийн бодит гарц юм болов уу гээд л бодоод л байлаа.

2011/05/19

Булантай дугираг

Бусад хүний хийж буй зүйлийг ашиггүй, дэмийг гайхах атлаа цагаа болохоор магадгүй чиний зөв байж гэж хэлэх ,,,,, байх юм. Чиний бодол чамдаа зөв, миний бодол наддаа зөв гээд нэгэн замаар зүтгэж байгаад өөр нэг хүнтэй таараад өөрийн нь бурууг мэдээд гэмших нэгэн байх юм. Үхтэлээ үүнээс өөр зүйл хэрэггүй гэж хэлж байсан атлаа өчигдөр л үүний хэрэггүйг ойлголоо гэх нь байна. Хамгийн буруу зүйлсээс хамгийн зөв зүйлсийн учрыг олж, учгийг тайлах хүн байх юм.

Эхлэл(Нэгдүгээр хэсэг)

Одоогоос яг долоон жилийн өмнө Монгол улсын Их Сургууль түүний дотроос Эдийн засгийн сургууль гэдэг их айлын гишүүн болохоор сэтгэл шулуудаж байсныгаа бодоход хэдийнээ төгсөн гарах цаг минь хаяанд иржээ.

2011/05/14

Санхүүчийн мэргэжлийн ёс зүй

Бидэнд өнгөрсөн оны 2-р улиралд Ц.Аюурзана багш минь "Санхүүчийн мэргэжлийн ёс зүй" хэмээх хичээлийг орсон нь санхүүгийн утгыг тайлах миний аялалыг даль жигүүр, чиглэлтэй болгосон аугаа хормууд байсан гэж би боддог.

2011/04/14

Дурсах нь

Өнөөдөр тэнхимийн эрдэм шинжилгээний хуралаа үзэн суух хооронд толгойд олон зүйл бодогдож байх юм. Мөөгийтэйгөө хамт 2-р курсдээ "Долларжилт" сэдвээр судалгаа хийж 122-тоотод илтгэл тавьж байснаа,

2011/01/05

Сэтгэлд дулаахан хүн байхыг хүснэ би...

Алдаанаасаа суралцаж ахин дахин бодож л явна даа би. Бодож сэтгэж түүнээсээ суралцаж, зөв бол бусдад түгээж тэднийг хүндэлж, бусадтай эвтэй явахыг би эрхэмлэдэг. Яагаад гэвэл миний амьдралын минь логик надаас тэгэж шаарддаг, шахдаг. Энэ орчлон дээр хүн болгон чөлөөтэй бодож түүнийгээ биелүүлэх боломж байдаг би боддог. Ялангуяа дотоод мөн чанараа илүү ихээр мэдэрсэн хүмүүст энэхүү боломж нь 50% нэмэгддэг ч юм шиг. Хүнд мэдлэг чадвар яагаад хэрэгтэй гэж? : -Би бодохдоо тэрхүү мэдлэгийг олж авах гэж зорьж буй тэр л мөчүүдэд өөрийн мөн чанараа олох боломжууд гялалзаж харагддаг байх жирийн үеүдэд бол манан татаад л сүүмийгээд байдаг юм шиг. Бөгсөө мэдээгүй болтол суучаад хөлийн шөрмөс татах, хүйтэн амбаарт халуун уур гарган цээжилж, унтахгүйн тулд теннисний цохиур барьж бөмбөг хананд ойлгож, хажуугийн байрны шөнөжин асаалттай байдаг орцны гэрлийг өөрийн хамгийн том өрсөлдөгч бодон суудаг байсан тэр үеүүдэд би өөрийгөө жоохон ч гэсэн мэдэрсэн гэж боддог. Миний энэ жоохон мэдрэмж энэ хүрэхэд минь тусалсан, одоо ч тусалж л байна. Одоо миний нөхөрлөж байгаа найзууд, номyуд минь ,төдийгүй амьдрал сургаж байгаа Их сургууль минь гэр бүлийнхэн, миний найз охин, Долоон бурхан од гээд энэ бүгдээ харж би ирээдүйн өөд итгэл зоригтой алхаж чаддаг. Харийн оронд очиж суралцах бодол хааяа төрдиймаа яагаад юм бол гэрээ санах зовлонг амсаж үзмээр байгаа юм болов уу, гэрийнхээ гадаа шөнөжин сандал дээр суумаар санагдагиймаа хөлдөхийн хатууг мэдрэх гэсийн болов уу, зүг чиггүй алсад зүгээр л гүймээр санагдаад байдийн зүйдэл дүүрэн орчлонг бөөрөнхий гэдгийг ойглох гэсийн болов уу, зүгээр л ээждээ үнсүүлэх л хамгийн сайхан байдиймаа эрхийн шинж байдийн болов уу би гэдэг хүн энэ хорвоод хүмүүжиж л явна даа. Ирж 2011 ондоо улам ихээр хүмүүжиж сэтгэлд дулаахан хүн байхын төлөө өөрийгөө хөвчлөн зориглон зүтгэж ёндоорноо. Энэ оны анхны нийтлэлэээ энэ байдлаар эхлэе дээ.

2010/12/11

Миний ах

Миний хувьд Ахынхаа тухай бичиж байна гэдэг үнэхээр томоохон зүйл юм. Ер нь аливаа хүний тухай бичнэ гэдэг өөрөө их жигтэй бөгөөд хэцүү байдаг лдаа. За миний ахын хувьд хөлийг минь дөрөөнд гарыг минь ганзганд хүргэсэн амьдралын томоохон ачтан билээ. Ер нь бол соёлын тэргүүний ажилтан Батболдын "Ахын сэтгэл" гэдэг дууг сонсохоор л ах минь бодогдоод нүдэнд нулимс бүрхээд ирдиймдаа. Миний бодлоор ямарч хүний амьдралд нэг чухал хөшүүрэг байдаг. Миний бидний хувьд тэрхүү бодит хөшүүрэг бол Миний ах минь байдаг. Тэр хүний минь хэлсэн үг, сургааль нь чихэнд биш зүрхэнд хоногшдогоороо үнэхээр гайхалтай. Ахдаа цаашдын ажилд өндөр амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж дүү чинь үгээр төдийгүй үйл хөдлөл амжилтаараа ахынхаа ачийг үргэлж хариулж явна ааа.

Ахын сэтгэл

Дэлгэж барьсан хадаг шиг

Дээдлэн хайрлах нутгийн уулаа

Дэндүү их хайраар өсгөсөн

Дэлхийд ховорхон миний ханагар ах минь ээ

Дахилт:

Дэндүү их хайраар өсгөсөн

Дэлхийд ховорхон миний ханагар ах минь дээ

Санаж хүлээсэн сэтгэл шиг

Сүслэн залбирдаг нутгийн уулаа

Сайханаас сайхан амьдралд минь сургасан

Сэтгэлд ганцхан миний түшиг ах минь дээ

Дахилт:

Сайханаас сайхан амьдралд минь сургасан

Сэтгэлд ганцхан миний түшиг ах минь дээ

Аавын гэрийн хоймор шиг

Алсаас бараатай шүтээн уулаа

Алдаа оноог наддаа таниулсан

Амьдралд хатуужсан миний түшиг ах минь дээ

Дахилт:

Алдаа оноог наддаа таниулсан

Амьдралд хатуужсан миний түшиг ах минь дээ

Дэндүү их хайраар өсгөсөн

Дэлхийд ховорхон миний ханагар ах минь дээ

Дэлхийд ховорхон миний түшиг ах минь дээ