Хуудас

Showing posts with label working papers. Show all posts
Showing posts with label working papers. Show all posts

2012/01/22

ГШХО-н судалгаа

2011 оны 11 сард багштайгаа хамтран хийсэн/захиалгат/ судалгааны тайланг блогтоо оруулж байна. Энэхүү судалгаагаар Гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар товч судалсан бөгөөд судалгааг гүйцэтгэхдээ олон ургальч үзлийн үүднээс хандаж хувь судлаачид болон судалгааны газар, төрийн институциудын бодлого саналыг харьцуулах байдлаар судалж эконометрик, статистикийн зарим нэг хэрэгсэл ашиглан гүйцэтгэсэн болно. 

2011/09/28

Хэт халалтаас хэт эрсдэл рүү

Энэ удаагийн судалгааны ажлаар Монголын эдийн засаг дахь халалтын тухай товч байдлаар шинжлэхийг зорьсон бөгөөд бодит эдийн засаг дахь дүр зураг хийгээд, хэт их эрсдэлийг дагуулж буй асуудлуудыг гаргаж ирэхийг зорьсон ба тоон шинжилгээ болон анализ байдлаар үр дүн гаргахыг оролдсон. Монгол улсын өнөөгийн эдийн засгийн байдлыг макро эдийн засгийн индикаторууд дээр түшиглэн гарган ирж, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж уул уурхайн салбарын эрчимжилтээс хамаарсан их өсөлтийн нөлөөг харьцуулан гаргаж ирээдүйд үүсэж болзошгүй асуудалд анхаарал хандуулах хэрэгтэйг сануулсан болно.

2011/07/07

Төсвийн бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаархи судалгаа

Сүүлийн жилүүдэд явагдаж буй эдийн засгийн эрчимтэй өсөлт, ирээдүйн эерэг чиг хандлага нь Монгол улсыг Их хөгжлийн гараан дээр ирсэнийг илтгэж байна. Иймээс эдийн засгийн зөв оновчтой алс хэтийг харсан ухаалаг бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Ялангуяа төсөв сангийн бодлогын нөлөөлөл түүний эдийн засагт үзүүлэх нөлөөллийн сувгуудыг танин мэдэх зайлшгүй шаардлагатай.

Аливаа улсын засгийн газар нь төсвийн орлого, зарлагаараа дамжуулан урт болон дунд хугацаанд эдийн засгийг тогтвортой байлгах, өсгөх макро эдийн засгийн суурь байдлыг хангахад чиглэдэг ба мангийн бодлого нь нэг талаас орлого бүрдүүлэх, нөгөө талаас зарлагаар дамжуулан хөрөнгө оруулалт хийх, бараа таваарын худалдан авах, нийгмийн халамжийг санхүүжүүлэх, нийт эрэлтийг урамшуулах зэрэг макро эдийн засгийн гол асуудлуудыг хамардаг.

Засгийн газрын хэрэгжүүлж буй сангийн бодлого нь макро эдийн засгийн суурь хөгжил, иргэдийн амжиргааны баталгаат байдал зэрэгт түлхүү анхаарч байна нөгөө талдаа эдгээр бодлого нь хэт их үрэлгэн нүсэр бүтцээр явж байгаа нь эргээд эдийн засагтаа сөрөг хамааралыг авч ирэх ч магадлалтай. Ялангуяа хөгжиж буй орны хувьд үнийн тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой байдал нь хамгаас чухал бөгөөд үүний төлөө мөнгө, сангийн бодлого уялдаж байх ёстой.

2011/05/18

Татварын эрсдэлийн тухай эссэ

Мөөгий, Болдоо 2-н бичсэн татварын эрсдэлийн тухай эссэг орууллаа. Санаа нь их өргөн цаашид эргэцүүлэл хэлбэрээр бичиж өргөжүүлбэл нилээд зохимжтой санагдаад байгаан.

2011/05/15

Махны үнийн судалгаа

Жил болгоны энэ үед инфляцийн үнэ огцом хөөрөгдөж 20-30 давж байдаг ба түүний шалтгаан нь хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа махны үнэ байдаг билээ. Харин энэ жилийн хувьд инфляци буурч 5,5 байгаа нь талархууштай ч махны үнийн асуудал ингээд тогтохгүй нь лавтай. Болдоо Мөөгий бид 3 махны хэрэглээний үнийн индекс динамик шинжилгээ хийх замаар судалж, эдийн засагт үзүүлэх нөлөөг тусгасан шилжилтийн загвар байгуулсан бөгөөд бидний судалгаа нь онолын шинжтэй боловч, зарим нэг талаар практикын зүйлсийг хөндөх оролдлогуудыг хийсэн.

2011/04/02

Банкны секторын зээл түүнд эзлэх чанаргүй зээлийн судалгаа

Монгол улсын санхүүгийн салбарын бараг 95%-г банк дангаар бүрдүүлдэг нь шилжилтийн эдийн засагтай орнуудын нийтлэг жишээ ажээ. Санхүүгийн системийн хувьд дан ганц салбараас тогтох санхүүгийн гүнзгийрэл явагдахад сөргөөр нөлөөлдөг тухай levine ба King(1981) нарын судалгаа харуулсан байдаг.

2011/03/15

Жижиг боловч том санаа агуулсан судалгаа

Юун түрүүн хэлэхэд энэхүү судалгаанд миний бие оролцоогүй бөгөөд судлаач найз Д.Мөнх-Эрдэнийн хийсэн судалгаа юм. Зарим нэг хүмүүсийн хүсэлтээр энэхүү судалгааг тавьлаа. Нөгөө талаас судалгаа энэ тэр татаж байгаа хүмүүс comment өгч санал бодолоо хуваалцаж байвал цаашдыг үйл ажиллагаанд ихээхэн хэрэгтэй байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй гэж бодож байна. За та бүхэнд амжилт хүсэе.

2011/02/22

Судалгааны хэсгээс

Эдийн засгийг өсгөх аж үйлдвэржилтийг дэмжих тухай бид ярих хэрэгтэй гэхдээ эхлээд тогтвортой үнийн түвшин , иргэдийн бодит орлого, аж ахуй нэгж байгууллагын өсөлт дэвжилт хөрөнгө оруулалтын эрсдэлгүй орчин, иргэдийн хүлээлтийн тухай ярих нь алсаа харсан ухаалаг бодлого билээ. 2008 оны дэлхийн нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямрал Монгол улсад маш их нөлөөлөл үзүүлж манай эдийн засагт элгээрээ мөлхөж сангийн бодлого хэрэгжих газаргүй болж үнийн түвшин асар ихээр чангарч төгрөгийн ам доллартай харьцах ханш үлэмж ихээр суларч байсан нь манай эдийн засгийн чадавхи ихээхэн сул байгаан баталгаа юм.[1]

Инфляцийн нам бага түвшин эдийн засагт ямар нөлөөлөлтэйг манай урд хөрш болох БНХАУ тод жишээгээр харуулсан бөгөөд 20 гаруй жилийн хугацаанд эдийн засгийн өндөр өсөлтийг үзүүлж дэлхийн эдийн засгийн өнгийг тодорхойлж байна. Манай орны инфляцийн түвшин түүхэн хугацаанд нилээд хэлбэлзэлтэй байсан.[2] Инфляцийн энэ их тогтворгүй байдлыг үүсгэгч гол шалтгаан нь гадаад талаасаа нефть, түүхий эдийн ханш дотоод талаасаа махны үнийн хөөрөгдөлт билээ.


Дээрхи динамикаас харахад 2001 оноос эхлээд махны үнэ нь улирлын хэлбэлзэлтэйгээгээр тогтмол өссөн бөгөөд 2010 оны 5 сард урьд байгаагүй хэмжээгээрээ огцом өсөлтийг үзүүлсэн байна. 2003-2005 оны хооронд харьцангуй тогтвортой өссөн бол 2008 болон 2010 онуудад огцом өсөлт ажиглагдаж байгаа нь инфляцийн хэмжээнд хүчтэй нөлөө үзүүлсэн байх магадлалтай. Өөрчлөлтийн динамикаас харахад улирлын нөлөө илт мэдрэгдэж байна. Ялангуяа нийлүүлэлтийн хэмжээ эрс нэмэгддэг 7-12 сарын хооронд үлэмж бууралт ажиглагддаг бол хаврын тарчиг цагт өндөр хүлээлт бүхий өсөлтийг бий болгодог нь харагдаж байна. Махнй үнэ нь харьцангуй нийлүүлэлтийн талын нөлөөлөл өндөр бөгөөд зуд, зурхантай жил маш ихээр өсдөг гэдэг нь харагдаж байна. Мах махан бүтээгдэхүүний хувьд Монголчууд бидний хувьд хамгийн чухал хүнс бөгөөд махны эрэлтийг дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байдаг ихээхэн мэдрэмж өндөртэй бараа билээ. Махны хэрэглээний хувьд зарим нэг судалгаанд[1] Улаанбаатар хотын хүн сард дундажаар 7-8 кг мах, махан бүтээгдэхүүн, Хөдөө орон нутагт 8-11 кг мах махан бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэдэг судалгаа гарсан байдаг .Энэ нь дэлхийд ч махны хэрэглээгээрээ дээгүүрт орох тоо баримт юм. Сүүлийн жилүүдэд төр засгаас махны нийлүүлэлтийн шокыг саармагжуулах зорилгоор нөөцийн махны хэмжээг жил дараалан нэмж байгаа боловч дорвитой үр дүнд хүрч чадахгүй байгаа нь нэгдсэн зохицуулалтыг үгүйлж буй хэрэг мөн. Нөгөөтэйгүүр дэлхийн дулааралаас хамаарсан зуд, ган гачигийн нөлөөгөөр бэлчээрийн мал аж ахуйг түшиглэдэг орны хувьд ихээхэн гарз хохиролыг амсч эргээд эдийн засагт махны үнэ өсөх суурь шалтгаан болж байгаа.

гээд нэг судалгаа хийсэн удахгүй оруулах санаа байна.



[1] Энэхүү судалгааны нэрийг дурьдах боломжгүй




[1] “Дэлхийн эдийн засгийн Монголын Эдийн засагт үзүүлэх нөлөө” бодлогын судалгааны тайлан 2-р улирал Нээлттэй нийгэм Форум, МУИС-ЭЗС Эдийн засгийн Онолын тэнхим

[2] Ц. Батсүх (2008), “Инфляцийн эсрэг макро эдийн засгийн бодлого”, Нээлттэй нийгэм форум,

2011/01/12

Төлбөрийн тэнцэл (Судалгааны ажил)

За нэг судалгааны ажил оруулна гэж ярьж байсан тэгээд энэ ажлыг орууллаа. Судалгааны ажилд Монголын өнөөгийн төлбөрийн тэнцэл ямар байгаа түүний эдийн засагт үзүүлэх нөлөөлөл сувагуудийг тооцоолж тус бүрд нь анализ дүгнэлт хийж зарим нэг үзүүлэлтийн хувьд эконометрик аргачилал ашиглан таамаглал гүйцэтгэхийг зорьсон болно. Төлбөрийн тэнцэлийн хувьд нилээдгүй өргөн бөгөөд эдийн засгийн гадаад нөхцөл байдлыг харуулагч гол үзүүлэлт байдагаараа нилээд өвөрмөц юм гээд л эхлэх судалгаа байгаа. За судалгааны ажлын хувьд нэр нь томдсон гэх зэрэг шүүмжийг авсан байгаа. Урьд энэ блогт оруулсан судалгаануудын талаар шүүмж ирээгүй байгаад жаахан тиймхэн байна гэхдээ хүмүүст хэрэг болсон гэдэгт итгэлтэй байгаа.
Судалгаанаас гарсан зарим нэг үр дүнг энд дурьвал:
  1. Урт хугацааны Коинтегэриш хамааралыг шалгасан бөгөөд үр дүн нь: манай улсын ДНБ алдагдал болон үний өсөлтийн 1%-н өөрчлөлт нь харгалзан гадаад валютын нөөцийг 2.34%, 0.97% хувиар тус тус өсгөж зээлийн хүү болон зээлийн хэмжээний 1%-н өөрчлөлт нь харгалзан гадаад валютын нөөцийг 1.34%, 1.2052% хувиар бууруулж байгаа нь харагдаж байна.
  2. Ер нь 2010 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийг харвал, Монгол Улсын төлбөрийн тэнцлийн урсгал тэнцэл алдагдалтай байна. Худалдааны тэнцэл алдагдалтай. Үйлчилгээ, шилжүүлэг, орлогын данс бүгд алдагдалтай байж байгаа. Энэ нь урсгал тэнцлийн алдагдлыг үүсгэж байна. Энэ алдагдлыг нөхөж байгаа эх үүсвэр нь хөрөнгө санхүүгийн тэнцэл, тэр дундаа гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаадаас авсан зээл, бэлэн мөнгө, харилцах хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн зэрэг үзүүлэлт юм. Энэ хандлага хэвээр үргэлжилвэл манай улсын төлбөрийн тэнцэл 2011 онд ашигтай гарах төсөөлөлтэй байна.
  3. За тэгээд үргэлжлүүлэн уншина уу

BOP to Economy(2)

2011/01/07

Хөрөнгийн зах зээл

Энд нэг жижиг судалгааг орууллаа. Уг судалгаа нь МSIC буюу МУИС-ЭЗС болон МICC хамтарсан оюутны хөрөнгө оруулалтын клубын ажлын хүрээнд хийгдсэн бөгөөд энэхүү жижиг судалгааны хувьд хэрэглэсэн техник нь өндөр түвшинд биш ч гаргах гэж оролдсон санаа нь их дажгүй гэж зарим нэг хүмүүс дүгнэсэн юмаа. Энэ судалгаа та бүхний ажил, судалгаанд бага ч болов тус болж магад тул энэ оруулсан болно. Та хэрвээ ашигласан бол эх сурвалжаа дурьдахаа мартав аа. Мөн санал шүүмжээ илгээвэл талархан хүлээн авах болно.

Хувьцаат компанийн үнэ цэнэд Хөрөнгийн зах зээлийн үзүүлэх нөлөө

2010/11/01

Санхүү менежмент хичээлийн илтгэл

Энэхүү илтгэлийг тус хичээл дээр хамтардаг багийнхантайгаа хамтарч хийсэн бөгөөд зарим нэг хүний санал хүсэлтийн дагуу блог дээрээ байршуулсан бөгөөд энэхүү илтгэлээрээ ямар нэгэн санаа бодол болон далд утга санааг харуулаагүй бөгөөд болж өгвөл Public байр суурьнаас хандахыг хичээсэн. Дараагийн удаа Чили улсын талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг тавихаар бодож байна.

2010/10/20

Санаа санал

Хөрөнгийн зах зээлийн эрсдэлийн удирдлагын талаар санаа оноо байвал надтай хуваалцана уу? Одоо энэ дагуу нэг судалгаа уншиж байна лдаа. VaR EWMA GARCH Historical Simulation гэдэг юм уу ихэнхи хэлбэлзэлийн загварыг энэ төрлийн судалгаануудад өргөн ашигладаг юм байна. Гэхдээ чанарын талаас нь хөндсөн судалгааны хэрэг чухал байна хэмээн би дүгнээд байгаан учир нь энэ зах зээл чинь хүний хүчин зүйлийн оролцоот учир загварчилах нь эргээд алдаанд хүргэх нь гарцаагүй. Иймээс ямар хэлбэрээр чанарын талаас нь судлах нь зүйтэй талаар санал солилцвол ямар вэ гэж л...

2010/10/19

National bank of Poland...

Би дээр мөнгөний бодлого жаахан сонирхож байгаа гэсэн штэй. Тэгээд ер нь манайд туршлага болчихоор төв банкуудыг жаахан харьцуулж судалсан ухаантай юм. Тэгсэн ер нь Английн төв банк Poland-ын төв банк л их дажгүй санагдаад болдоггүй. 2007 оноос хөгжүүлж байгаа Монгол банкны SIMOM -ыг загварчилахад Poland-ын төв банкны судлаач Tomasz Lyziak зөвөлгөө өгсөн зэрэг олон үзүүлэлтүүд энэ банктай холбогдоод байдаг. Ялангуяа одоо Poland-ын төв банк ашиглаж байгаа NECMOD ийн DSGE ийн загвар ихээхэн сонирхолтой санагдаж байна. Одоогоор заримыг нь (бараг ихэнхийг) ойлгохгүй л байна. Саяханыг хүртэл хэрэглэж байсан New Analytical Scheme буюу NSA загварыг судалж байна. Одоогоор төв банкуудын хэрэглэдэг инфляцийн таамаглах загваруудыг харьцуулж л уншиж байна. Үүгээрээ нэг харьцуулсан жижиг судалгаа хийж тавих санаатай. Ихэнхи орнууд одоо бүтцийн загварыг ихээхэн ашиглаж байгаатай холбоотой Лукасын шүүмж болон бусад зүйлсийн талаар харьцуулбал энэхүү судалгаа даацтай болох магадлал өндөр болов уу гэж таамаглаж байна.

2010/10/05

Хөрөнгийн зах зээлд үзүүлэх макро орчны нөлөө

Сүүлийн үед энэ чиглэлд сонирхож байгаа. Гэхдээ мөнгөний бодлогыг бол илүүтэйгээр судалж байна. Монголд хөрөнгийн зах зээл хөгжил ямар байгаа түүнд макро орчны нөлөөлөл хэр байгааг SVAR загвараар харуулахыг хичээсэн бөгөөд судалгаанд мөнгөний бодлогын шилжих механизмыг Тобин-Q сувагаар нөлөөлнө хэмээн авч үзсэн бөгөөд бусад нөлөөллийг хариу үйлдлийн функцийн задаргаагаар төлөөлүүлэн авсан. Судалгааны зарим нэг үр дүнг дурьдвал мөнгөний бодлогын хөрөнгийн захад үзүүлэх нөлөө харьцангуй сул, харин валютын ханшны суваг илүү тод нөлөөтэй зэрэг нь ажиглагдсан. Дараа нэг энэ судалгааг бүрэн эхээр нь оруулах болно.

2010/09/27

Банкуудын нэгтгэлийн талаар

2009 оны дунд болон сүүлээр Монголын арилжааны банкуудын нэгтгэлийн талаар ихээхэн яригдаж миний бие ч сонирхон судалж байсан санагдана. Манай багш нарын хэлдэгээр санхүүгийн зах зээл үргэлж шинэ байдаг гэдэг. Гэхдээ яагаад энэ өнгөрсөн сэдвийг сөхөх болсон бэ гэвэл ирээдүйд манай улсын банкуудын потенциал нэмэгдэхийн хэрээр M&A буюу нэгдлийн асуудал эргээд хүчтэйгээр яригдах болно. Олон улсад бол M&A байнга явагдаж байдаг үйл ажиллагаа юм. 1988-1997 оны хооронд АНУ-ын банк болон банкны холдингийн тоо бараг 30% буурчээ. Гэтэл Америкын тэргүүлэх 8 банкны актив хөрөнгийн хэмжээ 22.3-33.5% аар өсчээ. Банкуудын тоо буурч тэргүүлэгчдийн хөрөнгийн тоо өссөн бидний яриад M&A жинхэнэ утгаараа явагдсан гэсэн үг. Дэлхийн болон АНУ-ын түүхэн дэхь хамгийн том нэгдэл бол Citicorp-Travelers, Bank of America-NationsBank,Bank One First Chicago-NorthWest-Wells Fargo банкуудын хооронд явагдсан бөгөөд эдгээр хэлцлүүд бүгд 100 тэрбум USD хол давсан байдаг. Энэхүү судалгаа нь эмпирик байдлаар

2010/09/24

Үнэт цаасны анхан шатны шинжилгээнд

Энэхүү блогийг уул нь ID нь авчаад аймаар удлаа Blogger-оос загнаад байхын тэгээд нэг нар салхи оруулж нэг судалгаа оруулав.Та бүрэнд хэрэгтэй байвал миний хувьд ихээхэн баяртай байх болно. Энэхүү судалгааг үнэт цаасны анхан шатны шинжилгээнд зориулсан гэдгийг хэлэхэд илүүц буй заа. Уншиж үзээд сэтгэгдэл ээ үлдээвэл талархах болно.
Analysis in TOP20
Энэхүү блогийг уул нь ID нь авчаад аймаар удлаа Blogger-оос загнаад байхын тэгээд нэг нар салхи оруулж нэг судалгаа оруулав. Та бүрэнд хэрэгтэй байвал миний хувьд ихээхэн баяртай байх болно. Энэхүү судалгааг үнэт цаасны анхан шатны шинжилгээнд зориулсан гэдгийг хэлэхэд илүүц буй заа. Уншиж үзээд сэтгэгдэл ээ үлдээвэл б