2011/07/20
Зарлал
2011/07/07
Төсвийн бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаархи судалгаа
Сүүлийн жилүүдэд явагдаж буй эдийн засгийн эрчимтэй өсөлт, ирээдүйн эерэг чиг хандлага нь Монгол улсыг Их хөгжлийн гараан дээр ирсэнийг илтгэж байна. Иймээс эдийн засгийн зөв оновчтой алс хэтийг харсан ухаалаг бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Ялангуяа төсөв сангийн бодлогын нөлөөлөл түүний эдийн засагт үзүүлэх нөлөөллийн сувгуудыг танин мэдэх зайлшгүй шаардлагатай.
Аливаа улсын засгийн газар нь төсвийн орлого, зарлагаараа дамжуулан урт болон дунд хугацаанд эдийн засгийг тогтвортой байлгах, өсгөх макро эдийн засгийн суурь байдлыг хангахад чиглэдэг ба мангийн бодлого нь нэг талаас орлого бүрдүүлэх, нөгөө талаас зарлагаар дамжуулан хөрөнгө оруулалт хийх, бараа таваарын худалдан авах, нийгмийн халамжийг санхүүжүүлэх, нийт эрэлтийг урамшуулах зэрэг макро эдийн засгийн гол асуудлуудыг хамардаг.
Засгийн газрын хэрэгжүүлж буй сангийн бодлого нь макро эдийн засгийн суурь хөгжил, иргэдийн амжиргааны баталгаат байдал зэрэгт түлхүү анхаарч байна нөгөө талдаа эдгээр бодлого нь хэт их үрэлгэн нүсэр бүтцээр явж байгаа нь эргээд эдийн засагтаа сөрөг хамааралыг авч ирэх ч магадлалтай. Ялангуяа хөгжиж буй орны хувьд үнийн тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой байдал нь хамгаас чухал бөгөөд үүний төлөө мөнгө, сангийн бодлого уялдаж байх ёстой.