Блогт минь зочилж байгаа таньд баярлалаа. Таны мэдлэгт дусал төдийхөнийг оруулсан бол би ихээр урамших болно. Хүндэтгэсэн iishig

Хуудас

2011/11/01

Нөхцөл байдлын суурь - I хэсэг

Монголын санхүүгийн системийн бүтцийн судалгааг сүүлийн сар гаруй хугацаанд хийж байгаа бөгөөд судалгааны зарим нэг хэсгийг блогтоо нийтэлэхээр шийдээд байна. Санхүүгийн системийн эрчимжилтээс үүдсэн эдийн засгийн хүчтэй өсөлт эдийн засагт ажиглагдаж эхэлсэн тул энэ төрлийн бүтцийн судалгааг ултай хийх нь цаашдын нөхцөл байдлын гол суурийг танин мэдэхэд тустай.