Хуудас

2013/08/12

Зөв ярих ухаан

Монгол хэлээр зөв ярьж сурна гэдэг туйлаас чухал. Үүнийг хэзээ ч бүү март, мартвал сөнөнө. Сүржин наасан айн. За байз зөв яаж ярих гэдгээ эхлээд тодорхойлоод дараа нь түүнийгээ сурах нь логикын хувьд зөв болох юм байна. Монгол хэлээр зөв ярих хамгийн гол нууц бол яриандаа ямар нэгэн тоо, тоогоор хэмжигдэх зүйлсийг огтоос хэрэглэхгүй байхыг хэлнэ жишээлбэл долларын ханш, 300-н талх, 1000-н мах гэх мэт.  Бүүр болоогүй тоо орсон л байвал тэр буруу ярих эхлэл болно жишээлбэл Таван Толгой, Мянганбаяр  гэж дурьдах төдийд л буруудаад л явчина. Тэгсэнээс харин Монгол түмний минь баялаг орд мину эсвэл Гоёл наадмаар эхнэрээ чимдэг, гого алтаар биеэ чимдэг энэ тэр гээд эхэлбэл учиртэй шүү хө. Ер нь ч тэгээд тоо орсон нэртэй юм өөдөлдөггүйн гэнэ лээ. Ер нь Монголчууд хэтэрхий мундаг тоочид (жаахан цээж тоочид л доо kk) тул таны хэлсэн тоо болгон дээр анализыг аль хэдийн хийсэн байх болно. Нэгэн жишээ сануулахад 20 мянган хувьсагч. Муу Баярцогтыг өргөн олноороо шүүмжлээ л биз дээ

Монгол хэлээрээ зөв ярьдаг хүмсүүд л томоохон карьер-г өөртөө хурааж, хуримтлуулж чаддаг гэдгийг бид сүүлийн хэдэн жилийн тоон мэдээнээс хөнгөхөөн харж болно(уучлаарай маньд юуны тоон мэдээ байхав дээ шар сонин дээрээс уншсиймаа сорри). Энд нэг жижигхээн жишээ татан хэлье лдээ. За эдийн засгийн өсөлт ярьж байнаа гэж бодъё, Тэгвэл: Монгол улсын ДНБ-ны өсөлт ирэх жилүүдэд 20%-иар өснө гэж хэлбэл чи усан тэнэг, харин эсрэгээрээ Тун удахгүй Монголын маань Эдийн засаг маш хурдтай томорч бид Олуулаа болно гэвэл чи яалт ч үгүй ухаантай бачкад тооцогдох болно. Тиймээс зөв л ярих нь хамгаас чухал. Гэхдээ зарим үед тоо дурьдахаас аргагүй нөхцөл байдал тулах үе байдаг. Тухайлбал статистикын зарим тоо мэдээг дурьдах шаардлагатай тулгарна, заримдаа бүүр таамаглал дэвшүүлж тооцоолох асуудал ч үүснэ. Энэ үед өнөөх зөв ярих ухаанаа гээвэл та бөгс рүү өшиглүүлээд, нуруунаасаа хаалга савуулна гэж мэд. Тиймээс ухаан сийлж зөв ярих хэрэгтэй болно. Миний хувьд бол дүрс ашиглахыг ерөнхийдөө илүүд үздэг юм. Юу гэхээр байна штэй. Өнөөдрийн байдлаар бол энэхүү статистик энэ ДУГУЙ дүрс шиг байна, ирээдүйд ЭНЭ ТОМ ДУГУЙ шиг болно. Ерөөсөө ингээд л гүйцээ тун амархан, ойлголт өгсөн үү өгсөн, баримттай юу баримттай( тээр энийг хар дугуй дүрс) ойлгогдох уу ойлгогдоно гүйцээ. Сүүлд нь тооноос болж хариуцлага хүлээхгүй амар штэй.

Бас нэг юм хэлэхэд Зөв ярих ухаан бол Монголчууд бидэнд дээд тэнгэрээс өгөгдсөн гайхамшиг юм. Юун тэр дэлхийн долоо молоон гайхамшиг. Тэр гайхамшигууд чинь ердөө материаллаг өв штэй үхсэн баас. Харин Монголчууд бид оюун ухаан шүтнэ дээд тэнгэрээ шүтнэ Зөв ярих ухаанаа шүтнэ. Бидэнд тоо хэрэггүй, тоотой холбоотой юмнууд чинь ч хэрэггүй за. Саяхан би судалгаа хийсийн: Энэ барууныхан ер нь Зөв ярих ухаан байна уу гэсэн. Дүгнэлт нь ёстой сайхан гарсан. Тэд чаддагүйн байна лээ хэхэ. Бонд монд, санхүү манхүү, моргейж, bubble boom crisis энэ тэр гэсэн баахан тоо өөсдөө зохиогоод одоо учрыг нь олохоо байгаад хоорондоо хэрэлдээд муудалцаад байдгийн байна лээ. Би телевизээр харсан тэр Евро бүс нь одоо дампуурж байгаан байна лээ штэй. Нэр нь хүртэл мөнгө тооны нэртэй өөдлөхгүй дээ энэ ч. Миний Монгол Зөв ярих ухаан гэж бидний л давуу тал шүү. Гүй тэгээд энэ муу барууныхан биднээс зөв ярих ухааны сурах гээд сая нүдний булай болсон. Талбайн хажууд самбар дээр талх, ус, шагай магай тавьж дундуур нь хуваагаад баахан тоо бичээд ёстой Монголчуудад алуулахаа дөхсөн. Ёстой нөгөө галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэгч... Тэд ухаарах болоогүй л байна даа. Зөв ярих ухаан чинь бидэнд тэнгэрээс ирсэн гэдгийг...

Манай дарга сайдууд дандаа зөв ярьдаг хүмүүс байдгийн. Улсын маань Ерөнхий сайд бол гараа гаргаж ирээд л дан тоогүйгээр л энгийн маньд хүртэл ойлгомжтой ярихыг нь яаана. Янзын гоё А-аас нь эхлээд л ямар ч тоогүй ойлгуулж байгаа юм чинь. Олуулаа Олуулаа гээд л янзын. Миний арван жилийн биеийн тамирын багш шиг сайхан хүн шүү. Бас БОНД БОСГОДОГ сайдууд бол бүүр тасарсан ёстой янзтай зөв ярина штэй. Эдийн засгийн хямрал ирж байх шиг байна Монголд хэрхэн нөлөөлөх бол гэсэн сэтгүүлчийн асуултанд Их Эзэн Чингисийн үр удам болсон бид алзахгүй ээ гэж авна лээ. Аа яа яа яаж ч бодсон зөв л ярьж байгаан. Тэгээгүй тэнэгтээд тоо моо яриад унавал би лав дараагийн сонгуулиар сонгохгүй ярьшиг цаашаа.

Сүүлийн үед энэ төгрөгийн ханш манш энэ тэр гээд баахан тоо ярьж муу ёрлоод байгаа дуракуудыг би ойлгохгүй байгаан. Ядаж эхлээд зөв ярьж сураасай. Монгол бичиг ээ сураасай, дээлээ өмсчөөд дараа нь ханш манш яриасай тэ. Зарим нэг дурак нь хөрөнгө оруулалт энэ тэр буурлаа тэгэхээр ханш ингээд байдын гээд байна лээ хцссс. Тэр хөрөнгө мөрөнгөө оруулахгүй л байхгүй юу. Дэлхий биднийг гуйж байхад бид хөрөнгө оруулагч гуйх уу тэ. Чингисийн үр сад шүү бид.

Зөв ярих ухаан гэж... Зөв ярьбал зөөлөн зөөлөн дарга нар минь...



2012/08/18

"Хөрөнгө Оруулалтын Менежмент ба Багцын Онолын Үндэс" ном -2011 он


Хөрөнгө Оруулалтын Менежмент ба Багцын Онолын Үндэс:
Дэлхийн Санхүүгийн Зах Зээл
1-р хэвлэл
Д.Төмөрбат
Монгол Улс Улаанбаатар хот

DDC
658.1554
T-587
Copyright ©2011
Соёмбо хэвлэлийн үйлдвэрт хэвлүүлэв.

Ариутган шүүсэн:     Ч.Тогтохцэрэн
              Д.Мөнх-Эрдэнэ
              Б.Мөнхбилгүүн
  Л. Сувданцэцэг
 Г.Отгончимэг 
Г.Уянга
   П.Хишигбаяр
  З. Батзориг

Эх бэлтгэл:                M Батзориг
Нүүрний дизайн: Р.Батболд

Хэвлэсэн хувь 100

2012/06/06

Ярилцлага 2

June 02, 2012
Ever since the Crash of 2008 there has been a widespread recognition, both among economists and the general public, that economic theory has failed. But there is no consensus on the causes and the extent of that failure.
I believe that the failure is more profound than generally recognized. It goes back to the foundations of economic theory. Economics tried to model itself on Newtonian physics. It sought to establish universally and timelessly valid laws governing reality. But economics is a social science and there is a fundamental difference between the natural and social sciences. Social phenomena have thinking participants who base their decisions on imperfect knowledge. That is what economic theory has tried to ignore.

2012/05/27

Төгс биелэл

Энэ ертөнцөд хүнээс бусад бүх зүйл төгс оршин тогтнодог. Тухайлбал өвчин эмгэг, архидалт, нийгмийн завхайрал(бүх төрлийн завхайрал багтана) гээд төгс зүйлсэд эхлэл төгсгөл гэж ерөөс үгүй юм. Өнөөдөр бидний амьдралд тохиолдож буй зүйлс нь нэг талаас байгалийн шалгарал, нөгөө талаас нийгмийн шалгаралыг давсан яг л өнөөдөрт төгс оршдог төгс зохицдог. Харин маргаашт бол  бүр илүү төгс зүйлс шалгаран үлдэх болно. Хэрэв архидалт төгс бус байсан бол аль эрт энэхүү ундаа мөхөлтэй нүүр тулж хүн төрөлхтөн мартагнах байсан нь лавтай. Архи бол төгс биелэл юм.

Үнэндээ хүн төгс зүйлс дунд байдаг учраас үргэлж төгс төгөлдөрийг хайж түүнийг биелэл болгохын төлөө явсаар харьцангуй мөн чанарт хүрдэг. Хүн хэмээх статус дор бүгд харьцангуй шинж чанараар оршдог тул түүндээ тохирсон мөн чанарыг олдог. Үүнийг Буддын сургаалд үйлийн үрийн тайлбарт зохилдуулдаг.

2012/05/04

Ярилцлага

Блог бол олон нийттэй харилцах үзэл бодлын минь нэгээхэн цонх билээ. Энэ цонхоор үргэлж салхи оруулж байдаг хүмүүст баярлалаа. Ойрын цаг мөчүүдэд ажлаас суралцах шатаар алгуур өгсөж буй тул чөлөө цагийг маруухан гаргах юм. Тиймээс байнгын идэвхитэй ордог хүмүүс болон зарим үед орж гардаг хүмүүст зориулан хэрэгтэй гэсэн мэдээллийг оруулж та бүхний цагийг хэмнэж, шинэ сонирхолтой ярилцлагуудыг оруулж байя!. Нөгөө талаас Copy Paste хийж байх тал бий тул зохиогчийн эх сурвалжийг давхар нийтэлж байх болно.

Энэ удаагийн ярилцлага нь одоо УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэгдэж буй болон УИХ-аар хэлэлцэх татварын тухай байх юм. 

2012/04/01

Эконометрикийн сургалт

Time Series Analysis (Хугацааны цуваан шинжилгээ)
Зорилго: Эдийн засаг, санхүүгийн тоон мэдээллүүдийг ашиглан эдийн засгийн загвар боловсруулж, бусад төрлийн мэдээллүүдтэй харьцуулж дүгнэлт хийх чадвартай болгоход оршино.
Хичээлийн товч танилцуулга: Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эконометрикын арга, техникүүдийг Монгол хэл дээр заалгаж хэрэглээний программ хангамж EVIEWS дээр ажиллаж үр дүнгүүдийг тодорхойлж сурах ба тэр дундаа хугацааны цувааны нарийн ажилбаруудыг сурч эдийн засгийн судалгаа шинжилгээний ажлыг бие даан гүйцэтгэх чадварт сургах болно.(Гол нь суралцагч оюутны хичээл зүтгэлээс ихээхэн зүйлс шалтгаалах болно.)

2012/02/25

Хэлжээ

Нүдний минь өмнө үнэний их онгон далай давалгаалж байна. Одоогоор би эрэг хавиар нь явж дун хясааг нь л түүлээ гэж Ньютон хэлсэн байна. Би сонсож байна.

2012/02/08

Аав Ээжээ хайрла

Ээжий Аавтайгаа байгаа хүмүүс нь аав ээжийгээ хайрла
Ээжий Аавгүй болсон нь ээжий аавыгаа бурхан мэт сэтгэлдээ хором бүр шүтэж яв.


Ардын Уран Зохиолч П.Бадарч буурайн  үнэн бөгөөд үнэн үгс оршвой:

Муу үг биш, Муу ер биш, Над шиг чулуун дээр суучаад модны дэргэд Ээжий Ааваа дурсах цаг хүн болгонд ирнэ шүү. Мөнх юм шиг Ээжий Ааваа санаж явж болдоггүй л юмдаа.

Нүүгэлтэж буй Хангай дэлхийгээс
Нүүж байгаа үүлс тэнгэрээс Аав минь харж байгаа даа.



Энд миний сурсан бодсон бүх зүйлс хомсдоод тайлбар хийж үнэхээр чадахгүй юм даа. Хүн л байя даа 

2012/01/22

ГШХО-н судалгаа

2011 оны 11 сард багштайгаа хамтран хийсэн/захиалгат/ судалгааны тайланг блогтоо оруулж байна. Энэхүү судалгаагаар Гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар товч судалсан бөгөөд судалгааг гүйцэтгэхдээ олон ургальч үзлийн үүднээс хандаж хувь судлаачид болон судалгааны газар, төрийн институциудын бодлого саналыг харьцуулах байдлаар судалж эконометрик, статистикийн зарим нэг хэрэгсэл ашиглан гүйцэтгэсэн болно. 

2012/01/15

Чадамж

Ихэнхи мэргэн сургааль зөвлөмжид өөртөө тохирсон зорилтыг дэвшүүлж түүндээ шантаралгүй тууштай хөдөлмөрлөх тухай өгүүлдэг. Үүний цаана орших гол санааг товчхон тэгээд нэг үгээр хэлбэл "чадамж" юм. Чадамжгүй зүйлийн тухай Монголчууд өгүүлэхдээ Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, Ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэж өөрсдийн уламжлалт мал аж ахуйтайгаа холбон оновчтой томьёолсон нь ч бий.

Улс орны чадамжыг тодорхойлохдоо ихэнхи тохиолдолд "ТҮҮХ"-н хэсгээр төлөөлүүлэн үзэх нь элбэг. Хэдийн баялаг түүхтэй байна төдий их чадамжтай улс гэх шугаман хамаарал энэ тохиолдолд үүсэж байдаг(Зарим ниймгийн хэсэг энэ чиглэлээр л урсаж байна.). Улсын хэмжээний чадамжийг тодорхойлох нь мэдээж асах бэрхшээлтэй ойлголт учир өнгөрсөн үеэсээ анализ хийдэг байх магадлалтай юм.

2012/01/12

Санхүүгийн Англи Хэлний Хөтөлбөр – 2012


Америк Соёл Мэдээллийн Төвөөс санхүүгийн англи хэлний хөтөлбөрийг 2012 оны 1-р сарын 21-нээс 4-р сарын 21-ний хооронд явуулах гэж байна. Санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутан түүнчлэн багш нар болон мэргэжилтнүүдэд санхүүгийн англи хэлний мэдлэгээ сайжруулахад нь энэхүү хөтөлбөрийг Далхсүрэнгийн Төмөрбат санаачлан боловсруулсан бөгөөд хичээлийг өөрийн биеэр заах юм.




2011/12/10

Сайхан байх сайхан, муухай байх муухай

Ажилтай байх сайхан
Ажилгүй байх сайхан
Унтах сайхан
Унтахгүй байх сайхан

                     Зарим зүйл сайхан
                     Бүх зүйл сайхан                

Ажилгүй байх муухай
Ажилтай байх муухай
Унтах муухай
Унтахгүй байх муухай
                    
                     Зарим зүйл муухай

Харин бүх зүйл муухай биш энэ бол миний цонх.  

Урсах ч сайхан, сөрөх ч сайхан. 

2011/12/03

Бодлогын уялдаа

Макро эдийн засгийн бодлогын уялдааны талаар эдийн засагчид ихэнхи тохиолдолд зөрүүтэй байр суурь баримталсаар ирсэн. Бодлогын өөр өөр хэрэгсэл, зорилтын өөр байдал нь эдийн засагчдыг ингэж өөр байр суурьтай байлгахад хүргэдэг нь нууц биш юм. Гэхдээ ямар нөхцөл байдал, цаг үеэсээ хамааран макро эдийн засгийн бодлогын уялдаа яригдах нь зөв ойлголт бөгөөд Монгол улсын хувьд төсөв мөнгөний бодлогын уялдааны асуудал өнөөдөр хүчтэй сөхөгдөөд байна.

2011/11/01

Нөхцөл байдлын суурь - I хэсэг

Монголын санхүүгийн системийн бүтцийн судалгааг сүүлийн сар гаруй хугацаанд хийж байгаа бөгөөд судалгааны зарим нэг хэсгийг блогтоо нийтэлэхээр шийдээд байна. Санхүүгийн системийн эрчимжилтээс үүдсэн эдийн засгийн хүчтэй өсөлт эдийн засагт ажиглагдаж эхэлсэн тул энэ төрлийн бүтцийн судалгааг ултай хийх нь цаашдын нөхцөл байдлын гол суурийг танин мэдэхэд тустай.

2011/09/28

Хэт халалтаас хэт эрсдэл рүү

Энэ удаагийн судалгааны ажлаар Монголын эдийн засаг дахь халалтын тухай товч байдлаар шинжлэхийг зорьсон бөгөөд бодит эдийн засаг дахь дүр зураг хийгээд, хэт их эрсдэлийг дагуулж буй асуудлуудыг гаргаж ирэхийг зорьсон ба тоон шинжилгээ болон анализ байдлаар үр дүн гаргахыг оролдсон. Монгол улсын өнөөгийн эдийн засгийн байдлыг макро эдийн засгийн индикаторууд дээр түшиглэн гарган ирж, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж уул уурхайн салбарын эрчимжилтээс хамаарсан их өсөлтийн нөлөөг харьцуулан гаргаж ирээдүйд үүсэж болзошгүй асуудалд анхаарал хандуулах хэрэгтэйг сануулсан болно.

2011/09/13

Зөв бодлого хөгжлийн баталгаа

Дэлхийн  эдийн засгийн тоон мэдээг тогтмол мэдээлж байдаг  tradingeconomics вэб сайт дээр Монголын эдийн засгийн тоон мэдээг харуулдаг болсон, 2007-2009 оны хооронд үргэлжилсэн дэлхийн санхүү эдийн засгийн хямралын нөлөөний Азийн улсуудын талаарх тайланд Монголын тухай тусгагдсан, Bloomberg, CNBC, CNN зэрэг дэлхийн нэр нөлөө бүхий телевизүүдээр Монголын эрхэмүүд ярилцлага, сурталчилгаа хийж буй зэргээс харахад  Монгол улс шилжилтийн гэх тодотголоо орхиж эрчимтэй хөгжиж буй орон гэх талбарт хамрагдаж хавтгай дэлхийн нийтийн тавцанд өөрийн эдийн засгийн байр сууриа илэрхийлэх хэмжээнд хүрсэн байна. 

2011/08/29

Уралдааны нохой

Цэнгэлдэхийн хоёр талаар алив ээ хурдал хурдал гэж хашгирч байна. Урд минь модон туулай харагдаж байна. Би түүний хойноос тэр миний хойноос. Би түрүүлж байна. Түрүүлсэн хойноо яах аа би мэдэхгүй гагцхүү урагшаа харайж байна бариа гэж байна уу ер нь. Би илүү хурдан байх ёстой би хамгийн хурдан нохой. Миний харайлт дэлхийн эргэлтээс хурдан байна гэхдээ удахгүй (>27) дэлхий надаас хурдан болно гэдгийг миний үүрний урдуур явах хөгшин нохойг хараад мэдэж авсан юм. Би бол уралдах л үүрэгтэй намайг цэнгэлдэхэд ирэхэд уралдах зам, хүзүүвч, тор, модон туулай бүгд бэлэн байна зөвхөн уралдах л үүрэгтэй. Замаас гарч огт болохгүй үнэндээ би хэзээ ч замаас гарч байгаагүй болохоор энэ тухай би сайн мэдэхгүй.

Би хэний төлөө уралдаж байгаагаа мэдэхгүй үүнийг гөлөг байх үедээ харсан гэхдээ ойлгоогүй. Учир нь би ойлгох завгүй харайж байгаа уралдааны нохой

2011/08/25

+1 толгой дээгүүр

Хөгжлийн тухай яриаг хүн төрсөн цагаасаа эхлэн сонсоод, яриад, эцэстээ дахин сонсоод ууршдаг болов уу. Хөгжлийг томруулан улс орон, дэлхий нийтийн талаас, жижигрүүлэн басхүү жигнүүлэн хувь хүн талаас нь авч үзэж олон олон онолизм(хэт их онолдохыг хэлэх миний үг) даган мөрдөх зөвөлгөө, зааваруудыг талаар нэг, шалаар нэг хэвлэж ховложээ. Хувь хүнд "Баяж, баллаж өг, Мөнгийг уутал, Мөрдөлгөөг л даг, Залбир, Сүсэглэ, Итгэ" гээд арай л дэндсэн хөгжил рүү зүтгэнэ өөрөөр хэлбэл шинжлэх ухаанаас шидийн ухаан нь илүү гэдэгт гараа өргөцгөөё гээд дуулалдана.

2011/08/21

Зарлал-2

Саяхан хөдөө гадаа яваад сайхан амраад ирлээ. Ажил төрөл их сайхан бөөгнөрсөн байна даа. Миний бие хугацааны цувааны шинжилгээ нэртэй сургалтыг 7 сарын 27 оос 8 сарын 04 хүртэл 8 хоногийн хугацаанд зохион байгуулсан ба сургалтанд 10 гаран хүүхдүүд хамрагдсан. Сургалтын үр дүнг тайлагнахад арай эрт байна. Энэ удаад сургалтын 2-р ээлжийг хичээллүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд сонирхож буй хүүхдүүд "Зарлал" пост уншаад миний email хаяг болон утас холбогдож руу бүртгүүлээрэй:

Сургалтыг эхлэх хугацаа болон бусад зүйлсийг бүртгүүлсэн хүүхдийн тооноос хамааруулахаар төлөвлөж байна.

2011/08/04

Бусдын төлөө зүрх

Өнөөдөр фэйсбүүк-длээ тэгсэн шээр(share) дээр нэг нь "хэн түмний төлөө зүрхээ цохилуулна тэр чухамдаа аугаа юм" гэсэн юм бичсэн байх юм. Хүмүүсийн зүрх үнэхээр бусдын төлөө цохилдог болов уу гээд л бодлоо. Ер нь бол бусдын төлөө гэсэн сайхан сэтгэл мэтгэл гээд л олон зүйл хүнд байх нь нөгөө хүнийг сайхан гэдэг категори луу оруулдаг юм байна гэж бодлоо.