Хуудас

2010/12/13

"МУИС-ЭЗС" VS "СЭЗДС " VS "PECULIAR"

Манайхан Санхүү Эдийн засаг МУИС-Эдийн засаг 2-г уралдуулж аль нь илүү вэ зэргээр сорих явдал миний нүдэн дээр олон удаа гарч байлаа. Эдийн засгийн сургууль бол улсын сургууль тэр дундаа National шүү дээ гэх эсвэл СЭЗДС бол хувийн, яг энэ чиглэлээрээ дагнасан харьцангуй менежмент сайтай гэх нь ч бий. Ерөндөө бол 2-уулаа сайн байх нь манай нийгэмд хэрэгтэй л дээ. Эдийн засгийн чиглэлээр явагддаг томоохон уралдаан тэмцээн, судалгааны ажил, эрдэм шинжилгээний хурлуудад энэ 2 сургуулиас тэргүүн дэд байрыг нь авах олонтоо харагддаг. Гэхдээ тэнд сургууль хоорондын өрсөлдөөн биш харин хувь хүн хоорондын өрсөлдөөн явагдаж байгааг сайтар анзаарах нь чухал зүйл. Ахисан түвшний судалгаа хийх мэдээлэл, чадварыг багш нар, сургуулиас өгөх нь юу л бол. Надад МБ-ны нэг дарга ах яриж байсан түүний хэлсэнээр Сүүлийн үед дээрхи 2 сургуулийг төгсөж байгаа залуучуудын мэдлэгийн түвшин болоод хувийн зохион байгуулалт үнэхээр муудсан магадгүй сургалт байх гэхдээ үүнд орчин ихээр нөлөөлөөд байх шиг байна гэсэн шүү. Тэхээр орчин бүрдээгүйгээс сэтгэлгээний хувьд хямрал бий болж байна гэсэн нэг дүгнэлт гарч ирлээ. Нөгөө талаас Дүнгийн ТӨЛӨӨ сургалтын орчинг бүрдүүлэх хандлага ажиглагдаад байх шиг байна. ДҮН бас дахин ДҮН. Ялангуяа дүнгээс болж хүн чанараа гээх тохиолдолууд миний нүдэн дээр олон удаа давтагдаад байдаг. Дүн бол ямар нэг талаасаа үнэлгээ, индикатор гэхдээ бол абсолютны үзүүлэлт бол биш. Гэтэл багш нар, ээж аав, найз нөхөд гэх мэт хүрээлэн байгаа орчины хүмүүс нь энэхүү үзүүлэлтийг голчилдог хэвийн биш үзэл баримтлалтай байдаг. Хувь хүний чадавхийг голчилдог орчин Монголд бүрэлдэн тогтох хөврөл явагдаж байна, энэ бол үнэхээр сайшаалтай. Өнгөрсөн жил Худалдаа Хөгжлийн Банканд орох хүсэлтэй залуусыг anket бөглүүлэхдээ ямар албан тушаал сонирхож байгааг нь бичүүлсэн бөгөөд яг тэр ажилд нь тохирохуйц шалгалтаар дүгнэж тэр албан тушаалд нь авсан гэж байна лээ. Гэхдээ харамсалтай нь ихэнхи нь тэнцээгүй гэсэн лдээ. Эндээс харахад сайн мэргэжилтэн(<Өөрийгөө үнэлдэг, Бусдаар үнэлүүлж чаддаг, Амбицтай хандаж чаддаг, Хамгийн гол нь бусдыг хүндэлж чаддаг>) болохын төлөө бус сайн дүнтэн болохын төлөө суралцаад байдаг оюунтанууд болжээ. Сайн сурах бидний зорилго мөн гэхдээ эцсийн моментуудад хэрэг болох зүйлсийг сайна сурах нь л эцсийн зорилго байх болов уу!!. Одоо эхлэсэн яриандаа буцаад орвол "МУИС-ЭЗС" VS "СЭЗДС "гэдэг асуулт ямар ч утгагүй болох нь харагдаж байгаа бөгөөд гагцхүү хувь хүний чадавхи түүнийгээ хэр сайн дайчилсанаас л хамаарах ёстой.

2010/12/11

Монголчуудад дэлхий итгэж байна Одоо бидэнд ёсзүйтэй ажиллах л үлдлээ.

Саяхан Хонгконгийн бирж дээр ER өөрийн IPO өө MMC нэрээр гаргаад одоогоор тун амжилттай явж байтал Хүннү коал Австралийн бирж дээр хамгийн амжилттай IPO хийсэн компанаар тодроод бас тун удаагүй байтал "Харанга реосурс" амжилтын харанга дэлдэн анхдагч зах зээлд 125 сая ширхэг хувьцаагаа A$ 20 центээр үнэлэн гаргажээ. Хувьцааны нээлтийн ханш буюу анхны арилжаа 54 центээр эхэлсэн гэнэ шүү Арилжааны эхний өдөр хувьцааны ханш хамгийн дээд үедээ 56 цент хүрчээ. Энэ өдөр хоёрдогч зах зээл дээр нийтдээ 8,028,274 ширхэг хувьцаа дөрвөн цагийн турш арилжаалагдсан байна. Арилжааны нийт дүн нь A$4,218,550.10 гэсэн үзүүлэлттэйгээр нэгж хувьцаа 53.5 центээр хаагджээ.Өссөн хувиар 167.5, хамгийн өндөртөө 180 хувиар өссөн нь сүүлийн жилүүдэд дэлхийд байгаагүй өндөр үзүүлэлттэй нээлтийн өдөр боллоо гэсэн үнэлгээг биржийн мэргэжилтнүүдээс авсан байна. Энэ нь 20 центээр бодоход A$37.4 сая долларын үнэлгээтэй компани нэг өдрийн дотор A$99.9 саяын зах зээлийн үнэлгээтэй хувьцаат компани болон төрж байгаа хэрэг юм. 8 сая гаруй ширхэг хувьцаа арилжаанд орсон нь маш амжилттай IPO гэж Австралийн хөрөнгийн биржийн захирлууд Haranga Resources-ийн төлөөлөгчдөд баяр хүргэсэн байна гэж тэмдэглэсэн байхын. Миний бодоход дэлхийн томоохон биржүүдэд Монголчуудын хувьд гараа нилээдгүй сайн байгаа шууд анзаарагдаж байна. Одоо бидэнд улс орныхоо хэтийн төлөвийг зөв үнэлэж макро эдийн засгийн бодлого төдийгүй, иргэдийн сэтгэлгээнийхээ түвшинд хүртэл ёсзүйтэй ажиллаж чадах аваас хөгжлийн алтан босго нилээд дөхсөн санагдаж байна. Мэдээж өөдрөг оптимист талаасаа л бодох хэрэгтэй энэ бол бас л чухал сэтгэлгээ гэж бодож байна. Ёр бол хөрөнгийн зах зээлд ажиллах гэдэг нь цэвэр итгэлцэл тэр дундаа ёс зүй л байдаг гэж БАГШ маань хэлдэг байсан. Энэ утга мөн чанараа алдвал дамын наймаа, захаас ялгагдах шинж байхгүй лдээ. Манай компаниуд ингэж амжилттай явж байгаа дээр бид дотоодынхоо хөрөнгийн зах зээлийг хөл дээр нь босгох хэрэгтэй байна. Мэдээж яаж хөгжүүлэх вэ? Байшин барилга, дотор нь сууж байгаа нөхдүүдийг менежментийн ч юм уу маанагийн ч юм уу хувьчлалаар хувьчилсанаар дэвшил гарна гэдэг тун эргэлзээтэй. Гол нь иргэдийн хүлээлт, тэдний ойлголт, ухамсар сэтгэлзүй, эдийн засгийн байдалаас шууд хамааралтай болчоод байгаа нь л хэргийн учир болов уу. Жишээлбэл бидний хийсэн судалгаанаас дараахь санал зөвлөмжийг гаргаж тавьсан юм.
1. Давхар листингийн хөгжлийг Хөгжүүлэх, биржүүдийн хамтын үйл ажиллагааг арга замыг
судлах. Ялангуяа Хонгконг, Австрали, Шанхай, Солонгосын биржүүдэд
2. Дотоодын аж ахуйн нэгжийн дийлэнхи нь цар хүрээний хувьд жижиг хэвээр, гадаад
санхүүжилтийн ихэнхи нь цөөн тооны томоохон гадаадын хөрөнгө оруулагчдаар
хязгаарлаж байна.
3. Байгууллагаархи хөрөнгө оруулагч нарын эрхзүйн болон эдийн засгийн орчин:
Жишээлбэл Кастодианы асуудал
4. Аж ахуй нэгж компаны зэрэглэлийн байдал түүний шинжилгээ, мэдээлэлийн тархац(Энэ
чиглэлээр судалгаа боловсруулж байна.)
5. Дунд болон урт хугацааны засгийн газрын буюу түүнтэй тэнцэхүйц өндөр чанартай бондын өгөөжийн муруйг тодорхойлох, хөгжүүлэхээр төлөвлөсөн орон сууцны зээлээр барьцаалсан үнэт цаасны зах зээл нь энэхүү өгөөжийн муруйг тодорхойлоходхамгийн тохиромжтой бенчмарк болно.(Дэлхийн банкны илтгэлд дурдагдсан.)[1]
6. Саалиа бэлдэхээс саваа бэлд буюу арилжаа огцом тэлэх нөхцлийг хангах зорилгоор Үнэт цаасны клирингийн төв болон Төвлөрсөн Хадгаламжийн төвийн үйл ажиллагаа явуулах чадамжийг нэмэгдүүлэх
7. Эцэст нь зүгээр л ёс зүй бас дахин ёс зүй

Юутай ч хөгжлийн бараа бидэнд харагдсан гэдэгт би итгэлтэй байгаа тэрхүү хөгжилд зөв суурьтай хүрэхэд эдийн засгийн алсын хараатай, тогтвортой бодлого төдийгүй иргэдийн , төрийн ёс зүй хамгийн ихээр нөлөөтэй байна.

Монголчуудад дэлхий итгэж байна Одоо бидэнд ёсзүйтэй ажиллах л үлдлээ.





[1] Жич: Энд хувийн секторыг шахан гаргах үзэгдэл явагдах уу миний бодлоор бол орон сууцны үнэтэй холбоотой учраас харьцангуй үзүүлэлт гэж ойлгож байна. Суд



Миний ах

Миний хувьд Ахынхаа тухай бичиж байна гэдэг үнэхээр томоохон зүйл юм. Ер нь аливаа хүний тухай бичнэ гэдэг өөрөө их жигтэй бөгөөд хэцүү байдаг лдаа. За миний ахын хувьд хөлийг минь дөрөөнд гарыг минь ганзганд хүргэсэн амьдралын томоохон ачтан билээ. Ер нь бол соёлын тэргүүний ажилтан Батболдын "Ахын сэтгэл" гэдэг дууг сонсохоор л ах минь бодогдоод нүдэнд нулимс бүрхээд ирдиймдаа. Миний бодлоор ямарч хүний амьдралд нэг чухал хөшүүрэг байдаг. Миний бидний хувьд тэрхүү бодит хөшүүрэг бол Миний ах минь байдаг. Тэр хүний минь хэлсэн үг, сургааль нь чихэнд биш зүрхэнд хоногшдогоороо үнэхээр гайхалтай. Ахдаа цаашдын ажилд өндөр амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж дүү чинь үгээр төдийгүй үйл хөдлөл амжилтаараа ахынхаа ачийг үргэлж хариулж явна ааа.

Ахын сэтгэл

Дэлгэж барьсан хадаг шиг

Дээдлэн хайрлах нутгийн уулаа

Дэндүү их хайраар өсгөсөн

Дэлхийд ховорхон миний ханагар ах минь ээ

Дахилт:

Дэндүү их хайраар өсгөсөн

Дэлхийд ховорхон миний ханагар ах минь дээ

Санаж хүлээсэн сэтгэл шиг

Сүслэн залбирдаг нутгийн уулаа

Сайханаас сайхан амьдралд минь сургасан

Сэтгэлд ганцхан миний түшиг ах минь дээ

Дахилт:

Сайханаас сайхан амьдралд минь сургасан

Сэтгэлд ганцхан миний түшиг ах минь дээ

Аавын гэрийн хоймор шиг

Алсаас бараатай шүтээн уулаа

Алдаа оноог наддаа таниулсан

Амьдралд хатуужсан миний түшиг ах минь дээ

Дахилт:

Алдаа оноог наддаа таниулсан

Амьдралд хатуужсан миний түшиг ах минь дээ

Дэндүү их хайраар өсгөсөн

Дэлхийд ховорхон миний ханагар ах минь дээ

Дэлхийд ховорхон миний түшиг ах минь дээ


2010/12/05

ECONOMIC REVIEW OF MONGOLIA

Сар бүр макро эдийн засгийн анализийг хийж блогтоо нийтэлж байхаар боллоо. Учир нь NSO-ийн мэдээлэл авах эрх бүхий D эрхтэй болсон. Нөгөө талаас блог дээрээ уламжлал болгосон нэг зүйлийг хийх хэрэгтэй зэрэг шалтгаанаас үүдсэн. Та бүхэн энэ дагуу надад зөвлөж байхыг хүсье. Эхний ээлжинд template in design болон бусад зүйлсийг судалж байна.

2010/12/03

Санхүүгийн чиглэлээр сурч байгаа оюутнуудын унших хэрэгтэй материалын жагсаалт

Энэхүү зүйлийг өнгөрөгч 3 сард ангийнхндаа зориулж хийж байсан юм. Тэр үед Багш маань бид нарт Санхүүчийн мэргэжлийн ЁС ЗҮЙ гэдэг хичээлийг орж байлаа. Энэ хичээл бол миний их сургуульд үзсэн хамгийн гайхалтай хичээл бас үзэл санааны гайхамшиг байсан. Тэр үед Отгоогийн блог дээрээс авч бас өөрөө нэмж энэ нийтлэлийг бичээд

Сурна гэдэг урахын нэр мөн үү

Оюутнуудын дунд зохиогдох том жижиг эрдэм шинжилгээний хурлуудын тоо олширчээ. Намайг бага байхад(2-3 жилийн өмнөх) одоогийнхоос арай цөөхөн болдог байсан санагдана. Хурлын тоо ихсэж хүүхдийн идэвхи буурч байгаа гэсэн сөрөг үр дүгнэлтийг миний бие хийж сууна. Нөгөө талаас судалгааны чанарын асуудалыг бас ихээр тавих шаардлагатай юм болов уу!!. Шинжлэх ухаан өөрөө хатуу мөн чанар дээр үндэслэгдсэн байдаг гэж Манай багш маань хэлсэн юм. Худал зүйлийг шинжлэх ухаанаар нотлох эсвэл худал үр дүнг зарлах нь ямар л байдаг бол. Судалгааны ажил хийх гол зорилго бол миний бодлоор өөрийн мэдлэг муутайгаа мэдэрч цаашид үр дүнтэй зүйлийг хийх сувгийг олдогт оршдог болов уу. Судалгааны ажил хийж сурсанаар ёстой л урж өгөх тийм чадамж боломжийг өгдөг гэж зарим хүмүүс үзээд байгаа нь ямар л бол.

Чавганц

Нэг юмыг улиг болтол үглэж суудаг хүнийг Монголчууд Чавганц шиг гэдэг санагдана. Миний нөхцөл байдалд бол яг иймэрхүү байдалд орчоод байгаа мэт санагдаж байна. Учир нь би танидаг хүмүүстээ(Сэтгэлээсээ ярьдаг) зарим нэг зүйлийг байнга ярьсаар байгаад чавганц болж байх шиг байна. Уул нь ухаантай хүмүүс хүний алдаанаас тэнэг хүмүүс өөрийн алдаанаас суралцдаг гэдэг дээ. Аминхандаа ухаантай болгох гэсиймуудаа хаашаа юм. Гэхдээ хүн хүнүүд хүмүүс MIND аа солихгүй бол болохгүй болж дээ.