2011/02/20
Үнэ цэнэ(Жаахан омогшихуй)
2011/02/19
Зорилго
2011/02/17
Далайц буюу амьдралын физик
Өнөөдөр манайх эдийн засгийн буруу байдал болоод байна уу улс төрийн буруу байдалд байна уу гэдгээ мэдэхээ больсон мэт. Мэдээж соц үед мэдэж байсан гэсэн санааг хэлэхгүй лдээ за энэ тухай дараагийн нэг нийтлэлээр гаргах болноо. Одоо хэлэх гэсэн санаагаа дуусгая: Нийгэм гэдэг далайцтай байдаг юм байна тэр далайц-ийн эсрэг үед нь явж байгаан байна. Хэтэрхий их хоригловол, хэтэрхий онолдох, хэтэрхий их хязгаарлалт эргээд хэтэрхий дураараа байдал хэтэрхий замбараагүйдэлийг бий болгодог ажээ. Манай Монголчуудын хошигнон ярьдгаар багшийн хүүхэд муу сурлагтан, эмчийн хүүхэд заваан захирлын хүүхэд хулгиан гэдгийг цаагуураа өгүүлсэн мэт. Энэ бол амьдралын физик ажгуу.2011/02/14
Акулууд VS Бушуу туулай
2011/02/12
Санхүүгийн Англи хэлний сургалт/Төлбөргүй/
АНУ-ын элчин сайдын яам болон Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сангын хамтарсан гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг Америк Соёл Мэдээллийн Төв нь Санхүүгийн англи хэлний сургалтыг зохион байгуулах гэж байна. Тус төв нь оюутан сурагч, судлаачид болон олон нийтэд АНУ-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авахад дэмжлэг үзүүлэхийн сацуу Монгол ба АНУ-ын хооронд харилцан ойлголцлыг түгээн дэлгэрүүлэхэд зорилго нь оршдог.
Англи хэлний боловсролыг дээшлүүлэхэд тус төвийн ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилладаг. Үүний нэгээхэн хэлбэр нь энэхүү санхүүгийн англи хэлний сургалт бөгөөд энэ жил бүрэн хэлбэрээр анх удаа заах бөгөөд өмнөх 2 жил нь санхүүгийн эх бичвэрийн орчуулга нэртэйгээр зааж байсан.
Хичээлийг гурав дахь жилдээ Д.Төмөрбат заана.
Сургалтын онцлог нь
- Үгсийн сан, дүрэм, сонсох, яриа болон орчуулах эрдмийг АНУ-ын санхүү, эдийн засгийн шилдэг сурах бичиг, сэтгүүл, цахим хуудас болон мэдээллийн сувгаас суралцах
- Сонсох, ярих, бичих болон унших чадварыг санхүүгийн бодит жишээнээс мэдэх
- Англи хэл дээр санхүүгийн бодлого бодох
- Монгол-англи хэлний хооронд харилцан орчуулга хийх дадалд суралцах
2011/02/11
Махны үнэ ба Мөнгөний бодлогын хүү
За тэгвэл арга зам тэгвэл ямар байх вэ? Хамгийн гол асуудал махны логистик болов уу. Малчдаас худалдан авагч хүртэлх дамжлагын тоог цөөрүүлэх, иргэдийн(Малчдын, худ/ав) хүлээлтийг оновчтой болгох, ган зуд байгалийн бэрхшээлийн үед ч ажиллаж чадах тийм л оновчтой сүлжээг бий болгох нь гол арга замын нэг. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй малын түүхий эдийн үнэ бол махны үнийн бас томоохон шалтгаан манай түүхий эдийн үнийг урд хөршөөс тогтоох учир асуудал эргээд өөрөөр эргэх магадлалтай. Сүүлийн үед таваарын биржийн асуудал нилээдгүй яригдаж өнгөрөгч намрын чуулганаар хуулийн асуудал бараг л шийдэгдэх дөхсөн. Энэ хуулийн эрхзүйн зохицуулалт талаас нь ихээхэн анхаарч байгаа нь харагдсан. Гэхдээ нэг зүйлийг арай л орхигдуулаад байгаа нь нийлүүлэлтийн асуудал өөрөөр хэлбэл дурын Дорж гэдэг малчин тэнд яаж түүхий эдээ борлуулах вэ. 5 нэхий 3 шир байлаа түүнийгээ хотод ирээд өгөх үү? хариулт бүлэг болон хоршоод бөөнөөрөө нийлүүлж нэг нь хоёр нь удирдан борлуулах гэнэ. Манай Монголчууд бүлэг, хоршоолох нь хэр л бол Ялангуяа малчид бодох л асуудал. Махны үнээс л харахад макро эдийн засгийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгааг, миний ойлгож байгаагаар хамгийн эрүүл ажиллаж байгаа мөнгөний бодлогын хүүг хэр хүчгүйдэж байгааг энэхүү нийтлэлээрээ харуулахыг зорьсон бөгөөд энэ чиглэлээр нэг судалгааны ажлыг хэдэн нөхдийн хамт хийхээр шийдээд байгаа. Бэлэн болвоос working paper хэсэгт тавих болно.