Америк Соёл Мэдээллийн Төвөөс санхүүгийн англи
хэлний хөтөлбөрийг 2012 оны 1-р сарын
21-нээс 4-р сарын 21-ний хооронд явуулах гэж байна.
Санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутан түүнчлэн багш нар болон мэргэжилтнүүдэд
санхүүгийн англи хэлний мэдлэгээ сайжруулахад нь энэхүү хөтөлбөрийг Далхсүрэнгийн
Төмөрбат санаачлан боловсруулсан бөгөөд хичээлийг өөрийн биеэр заах юм.
2012/01/12
2011/12/10
Сайхан байх сайхан, муухай байх муухай
Ажилгүй байх сайхан
Унтах сайхан
Унтахгүй байх сайхан
Зарим зүйл сайхан
Бүх зүйл сайхан
Ажилгүй байх муухай
Ажилтай байх муухай
Унтах муухай
Унтахгүй байх муухай
Зарим зүйл муухай
Харин бүх зүйл муухай биш энэ бол миний цонх.
Урсах ч сайхан, сөрөх ч сайхан.
2011/12/03
Бодлогын уялдаа
Макро эдийн засгийн бодлогын уялдааны талаар эдийн засагчид ихэнхи тохиолдолд зөрүүтэй байр суурь баримталсаар ирсэн. Бодлогын өөр өөр хэрэгсэл, зорилтын өөр байдал нь эдийн засагчдыг ингэж өөр байр суурьтай байлгахад хүргэдэг нь нууц биш юм. Гэхдээ ямар нөхцөл байдал, цаг үеэсээ хамааран макро эдийн засгийн бодлогын уялдаа яригдах нь зөв ойлголт бөгөөд Монгол улсын хувьд төсөв мөнгөний бодлогын уялдааны асуудал өнөөдөр хүчтэй сөхөгдөөд байна.
2011/11/01
Нөхцөл байдлын суурь - I хэсэг
Монголын санхүүгийн системийн бүтцийн судалгааг сүүлийн сар гаруй хугацаанд хийж байгаа бөгөөд судалгааны зарим нэг хэсгийг блогтоо нийтэлэхээр шийдээд байна. Санхүүгийн системийн эрчимжилтээс үүдсэн эдийн засгийн хүчтэй өсөлт эдийн засагт ажиглагдаж эхэлсэн тул энэ төрлийн бүтцийн судалгааг ултай хийх нь цаашдын нөхцөл байдлын гол суурийг танин мэдэхэд тустай.
2011/09/28
Хэт халалтаас хэт эрсдэл рүү
Энэ удаагийн судалгааны ажлаар Монголын эдийн засаг дахь халалтын тухай товч байдлаар шинжлэхийг зорьсон бөгөөд бодит эдийн засаг дахь дүр зураг хийгээд, хэт их эрсдэлийг дагуулж буй асуудлуудыг гаргаж ирэхийг зорьсон ба тоон шинжилгээ болон анализ байдлаар үр дүн гаргахыг оролдсон. Монгол улсын өнөөгийн эдийн засгийн байдлыг макро эдийн засгийн индикаторууд дээр түшиглэн гарган ирж, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж уул уурхайн салбарын эрчимжилтээс хамаарсан их өсөлтийн нөлөөг харьцуулан гаргаж ирээдүйд үүсэж болзошгүй асуудалд анхаарал хандуулах хэрэгтэйг сануулсан болно.
2011/09/13
Зөв бодлого хөгжлийн баталгаа
Дэлхийн эдийн
засгийн тоон мэдээг тогтмол мэдээлж байдаг tradingeconomics вэб сайт дээр Монголын эдийн засгийн тоон мэдээг
харуулдаг болсон, 2007-2009 оны хооронд үргэлжилсэн дэлхийн санхүү эдийн
засгийн хямралын нөлөөний Азийн улсуудын талаарх тайланд Монголын тухай
тусгагдсан, Bloomberg, CNBC, CNN зэрэг
дэлхийн нэр нөлөө бүхий телевизүүдээр Монголын эрхэмүүд ярилцлага, сурталчилгаа
хийж буй зэргээс харахад Монгол улс
шилжилтийн гэх тодотголоо
орхиж эрчимтэй хөгжиж буй орон гэх талбарт хамрагдаж хавтгай дэлхийн нийтийн
тавцанд өөрийн эдийн засгийн байр сууриа илэрхийлэх хэмжээнд хүрсэн байна.
2011/08/29
Уралдааны нохой
Цэнгэлдэхийн хоёр талаар алив ээ хурдал хурдал гэж хашгирч байна. Урд минь модон туулай харагдаж байна. Би түүний хойноос тэр миний хойноос. Би түрүүлж байна. Түрүүлсэн хойноо яах аа би мэдэхгүй гагцхүү урагшаа харайж байна бариа гэж байна уу ер нь. Би илүү хурдан байх ёстой би хамгийн хурдан нохой. Миний харайлт дэлхийн эргэлтээс хурдан байна гэхдээ удахгүй (>27) дэлхий надаас хурдан болно гэдгийг миний үүрний урдуур явах хөгшин нохойг хараад мэдэж авсан юм. Би бол уралдах л үүрэгтэй намайг цэнгэлдэхэд ирэхэд уралдах зам, хүзүүвч, тор, модон туулай бүгд бэлэн байна зөвхөн уралдах л үүрэгтэй. Замаас гарч огт болохгүй үнэндээ би хэзээ ч замаас гарч байгаагүй болохоор энэ тухай би сайн мэдэхгүй.
Би хэний төлөө уралдаж байгаагаа мэдэхгүй үүнийг гөлөг байх үедээ харсан гэхдээ ойлгоогүй. Учир нь би ойлгох завгүй харайж байгаа уралдааны нохой