Хуудас

2012/02/08

Аав Ээжээ хайрла

Ээжий Аавтайгаа байгаа хүмүүс нь аав ээжийгээ хайрла
Ээжий Аавгүй болсон нь ээжий аавыгаа бурхан мэт сэтгэлдээ хором бүр шүтэж яв.


Ардын Уран Зохиолч П.Бадарч буурайн  үнэн бөгөөд үнэн үгс оршвой:

Муу үг биш, Муу ер биш, Над шиг чулуун дээр суучаад модны дэргэд Ээжий Ааваа дурсах цаг хүн болгонд ирнэ шүү. Мөнх юм шиг Ээжий Ааваа санаж явж болдоггүй л юмдаа.

Нүүгэлтэж буй Хангай дэлхийгээс
Нүүж байгаа үүлс тэнгэрээс Аав минь харж байгаа даа.



Энд миний сурсан бодсон бүх зүйлс хомсдоод тайлбар хийж үнэхээр чадахгүй юм даа. Хүн л байя даа 

2012/01/22

ГШХО-н судалгаа

2011 оны 11 сард багштайгаа хамтран хийсэн/захиалгат/ судалгааны тайланг блогтоо оруулж байна. Энэхүү судалгаагаар Гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар товч судалсан бөгөөд судалгааг гүйцэтгэхдээ олон ургальч үзлийн үүднээс хандаж хувь судлаачид болон судалгааны газар, төрийн институциудын бодлого саналыг харьцуулах байдлаар судалж эконометрик, статистикийн зарим нэг хэрэгсэл ашиглан гүйцэтгэсэн болно. 

2012/01/15

Чадамж

Ихэнхи мэргэн сургааль зөвлөмжид өөртөө тохирсон зорилтыг дэвшүүлж түүндээ шантаралгүй тууштай хөдөлмөрлөх тухай өгүүлдэг. Үүний цаана орших гол санааг товчхон тэгээд нэг үгээр хэлбэл "чадамж" юм. Чадамжгүй зүйлийн тухай Монголчууд өгүүлэхдээ Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, Ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэж өөрсдийн уламжлалт мал аж ахуйтайгаа холбон оновчтой томьёолсон нь ч бий.

Улс орны чадамжыг тодорхойлохдоо ихэнхи тохиолдолд "ТҮҮХ"-н хэсгээр төлөөлүүлэн үзэх нь элбэг. Хэдийн баялаг түүхтэй байна төдий их чадамжтай улс гэх шугаман хамаарал энэ тохиолдолд үүсэж байдаг(Зарим ниймгийн хэсэг энэ чиглэлээр л урсаж байна.). Улсын хэмжээний чадамжийг тодорхойлох нь мэдээж асах бэрхшээлтэй ойлголт учир өнгөрсөн үеэсээ анализ хийдэг байх магадлалтай юм.

2012/01/12

Санхүүгийн Англи Хэлний Хөтөлбөр – 2012


Америк Соёл Мэдээллийн Төвөөс санхүүгийн англи хэлний хөтөлбөрийг 2012 оны 1-р сарын 21-нээс 4-р сарын 21-ний хооронд явуулах гэж байна. Санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутан түүнчлэн багш нар болон мэргэжилтнүүдэд санхүүгийн англи хэлний мэдлэгээ сайжруулахад нь энэхүү хөтөлбөрийг Далхсүрэнгийн Төмөрбат санаачлан боловсруулсан бөгөөд хичээлийг өөрийн биеэр заах юм.




2011/12/10

Сайхан байх сайхан, муухай байх муухай

Ажилтай байх сайхан
Ажилгүй байх сайхан
Унтах сайхан
Унтахгүй байх сайхан

                     Зарим зүйл сайхан
                     Бүх зүйл сайхан                

Ажилгүй байх муухай
Ажилтай байх муухай
Унтах муухай
Унтахгүй байх муухай
                    
                     Зарим зүйл муухай

Харин бүх зүйл муухай биш энэ бол миний цонх.  

Урсах ч сайхан, сөрөх ч сайхан. 

2011/12/03

Бодлогын уялдаа

Макро эдийн засгийн бодлогын уялдааны талаар эдийн засагчид ихэнхи тохиолдолд зөрүүтэй байр суурь баримталсаар ирсэн. Бодлогын өөр өөр хэрэгсэл, зорилтын өөр байдал нь эдийн засагчдыг ингэж өөр байр суурьтай байлгахад хүргэдэг нь нууц биш юм. Гэхдээ ямар нөхцөл байдал, цаг үеэсээ хамааран макро эдийн засгийн бодлогын уялдаа яригдах нь зөв ойлголт бөгөөд Монгол улсын хувьд төсөв мөнгөний бодлогын уялдааны асуудал өнөөдөр хүчтэй сөхөгдөөд байна.

2011/11/01

Нөхцөл байдлын суурь - I хэсэг

Монголын санхүүгийн системийн бүтцийн судалгааг сүүлийн сар гаруй хугацаанд хийж байгаа бөгөөд судалгааны зарим нэг хэсгийг блогтоо нийтэлэхээр шийдээд байна. Санхүүгийн системийн эрчимжилтээс үүдсэн эдийн засгийн хүчтэй өсөлт эдийн засагт ажиглагдаж эхэлсэн тул энэ төрлийн бүтцийн судалгааг ултай хийх нь цаашдын нөхцөл байдлын гол суурийг танин мэдэхэд тустай.