Хуудас

2011/08/29

Уралдааны нохой

Цэнгэлдэхийн хоёр талаар алив ээ хурдал хурдал гэж хашгирч байна. Урд минь модон туулай харагдаж байна. Би түүний хойноос тэр миний хойноос. Би түрүүлж байна. Түрүүлсэн хойноо яах аа би мэдэхгүй гагцхүү урагшаа харайж байна бариа гэж байна уу ер нь. Би илүү хурдан байх ёстой би хамгийн хурдан нохой. Миний харайлт дэлхийн эргэлтээс хурдан байна гэхдээ удахгүй (>27) дэлхий надаас хурдан болно гэдгийг миний үүрний урдуур явах хөгшин нохойг хараад мэдэж авсан юм. Би бол уралдах л үүрэгтэй намайг цэнгэлдэхэд ирэхэд уралдах зам, хүзүүвч, тор, модон туулай бүгд бэлэн байна зөвхөн уралдах л үүрэгтэй. Замаас гарч огт болохгүй үнэндээ би хэзээ ч замаас гарч байгаагүй болохоор энэ тухай би сайн мэдэхгүй.

Би хэний төлөө уралдаж байгаагаа мэдэхгүй үүнийг гөлөг байх үедээ харсан гэхдээ ойлгоогүй. Учир нь би ойлгох завгүй харайж байгаа уралдааны нохой

2011/08/25

+1 толгой дээгүүр

Хөгжлийн тухай яриаг хүн төрсөн цагаасаа эхлэн сонсоод, яриад, эцэстээ дахин сонсоод ууршдаг болов уу. Хөгжлийг томруулан улс орон, дэлхий нийтийн талаас, жижигрүүлэн басхүү жигнүүлэн хувь хүн талаас нь авч үзэж олон олон онолизм(хэт их онолдохыг хэлэх миний үг) даган мөрдөх зөвөлгөө, зааваруудыг талаар нэг, шалаар нэг хэвлэж ховложээ. Хувь хүнд "Баяж, баллаж өг, Мөнгийг уутал, Мөрдөлгөөг л даг, Залбир, Сүсэглэ, Итгэ" гээд арай л дэндсэн хөгжил рүү зүтгэнэ өөрөөр хэлбэл шинжлэх ухаанаас шидийн ухаан нь илүү гэдэгт гараа өргөцгөөё гээд дуулалдана.

2011/08/21

Зарлал-2

Саяхан хөдөө гадаа яваад сайхан амраад ирлээ. Ажил төрөл их сайхан бөөгнөрсөн байна даа. Миний бие хугацааны цувааны шинжилгээ нэртэй сургалтыг 7 сарын 27 оос 8 сарын 04 хүртэл 8 хоногийн хугацаанд зохион байгуулсан ба сургалтанд 10 гаран хүүхдүүд хамрагдсан. Сургалтын үр дүнг тайлагнахад арай эрт байна. Энэ удаад сургалтын 2-р ээлжийг хичээллүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд сонирхож буй хүүхдүүд "Зарлал" пост уншаад миний email хаяг болон утас холбогдож руу бүртгүүлээрэй:

Сургалтыг эхлэх хугацаа болон бусад зүйлсийг бүртгүүлсэн хүүхдийн тооноос хамааруулахаар төлөвлөж байна.

2011/08/04

Бусдын төлөө зүрх

Өнөөдөр фэйсбүүк-длээ тэгсэн шээр(share) дээр нэг нь "хэн түмний төлөө зүрхээ цохилуулна тэр чухамдаа аугаа юм" гэсэн юм бичсэн байх юм. Хүмүүсийн зүрх үнэхээр бусдын төлөө цохилдог болов уу гээд л бодлоо. Ер нь бол бусдын төлөө гэсэн сайхан сэтгэл мэтгэл гээд л олон зүйл хүнд байх нь нөгөө хүнийг сайхан гэдэг категори луу оруулдаг юм байна гэж бодлоо.

2011/07/20

Зарлал

За зуны өдрүүдийг зугаатай халуун өнгөрүүлээд байна даа(Амраад л бас дахин амраад л жаахан залхаж байвч бас л амраад л).

Хэд хоногоос бодож бодож их сургуульд суралцах хугацаандаа зах зухаас нь ойлгох гэж оролдож байсан зүйлсээ бусад хүмүүстэй хуваалцах санааг өвөрлөв. Өөрөөр хэлбэл Экономикс болон эконометрик(Financial Time Series)-н талаар сургалт зохион байгуулах юм. Энэхүү санаа нь өөртөө хоёр дэд санааг давхар агуулна.(Нууцаа дэлгэв).

Нэгдүгээрт: "Аливаа зүйлийг бататган ойлгох төгс хэлбэр бол бусдад багшлах юм" Жон Голсуорси
буюу багшлах сэтгэлзүйн талаар бодол санаатай болох болон өөрөө бататган сурах болон суралцагчийн сэтгэлзүйг таних-д оршин байгаа.

2011/07/07

Төсвийн бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаархи судалгаа

Сүүлийн жилүүдэд явагдаж буй эдийн засгийн эрчимтэй өсөлт, ирээдүйн эерэг чиг хандлага нь Монгол улсыг Их хөгжлийн гараан дээр ирсэнийг илтгэж байна. Иймээс эдийн засгийн зөв оновчтой алс хэтийг харсан ухаалаг бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Ялангуяа төсөв сангийн бодлогын нөлөөлөл түүний эдийн засагт үзүүлэх нөлөөллийн сувгуудыг танин мэдэх зайлшгүй шаардлагатай.

Аливаа улсын засгийн газар нь төсвийн орлого, зарлагаараа дамжуулан урт болон дунд хугацаанд эдийн засгийг тогтвортой байлгах, өсгөх макро эдийн засгийн суурь байдлыг хангахад чиглэдэг ба мангийн бодлого нь нэг талаас орлого бүрдүүлэх, нөгөө талаас зарлагаар дамжуулан хөрөнгө оруулалт хийх, бараа таваарын худалдан авах, нийгмийн халамжийг санхүүжүүлэх, нийт эрэлтийг урамшуулах зэрэг макро эдийн засгийн гол асуудлуудыг хамардаг.

Засгийн газрын хэрэгжүүлж буй сангийн бодлого нь макро эдийн засгийн суурь хөгжил, иргэдийн амжиргааны баталгаат байдал зэрэгт түлхүү анхаарч байна нөгөө талдаа эдгээр бодлого нь хэт их үрэлгэн нүсэр бүтцээр явж байгаа нь эргээд эдийн засагтаа сөрөг хамааралыг авч ирэх ч магадлалтай. Ялангуяа хөгжиж буй орны хувьд үнийн тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой байдал нь хамгаас чухал бөгөөд үүний төлөө мөнгө, сангийн бодлого уялдаж байх ёстой.

2011/07/06

Суурь зарчим

Шинжлэх ухааны хүрсэн ололт амжилтын ач буянаар би энэ блогыг хөтлөн, та уншиж сууна. Тэгвэл шинжлэх ухаан яагаад өнөөдрийн өндөрлөгт хүртэл хөгжиж чадав аа?. Гоц ухаант өтгөсийнхөө ачаар уу, уйгагүй хичээн зүтгэх мэргэдийнхээ ачаар уу? эсвэл угаасаа л хөгжих ёстой юу?. За ямартай ч хөгжсөөр л ирсэн цаашид ч хөгжих болно.