Хуудас

2013/08/12

Зөв ярих ухаан

Монгол хэлээр зөв ярьж сурна гэдэг туйлаас чухал. Үүнийг хэзээ ч бүү март, мартвал сөнөнө. Сүржин наасан айн. За байз зөв яаж ярих гэдгээ эхлээд тодорхойлоод дараа нь түүнийгээ сурах нь логикын хувьд зөв болох юм байна. Монгол хэлээр зөв ярих хамгийн гол нууц бол яриандаа ямар нэгэн тоо, тоогоор хэмжигдэх зүйлсийг огтоос хэрэглэхгүй байхыг хэлнэ жишээлбэл долларын ханш, 300-н талх, 1000-н мах гэх мэт.  Бүүр болоогүй тоо орсон л байвал тэр буруу ярих эхлэл болно жишээлбэл Таван Толгой, Мянганбаяр  гэж дурьдах төдийд л буруудаад л явчина. Тэгсэнээс харин Монгол түмний минь баялаг орд мину эсвэл Гоёл наадмаар эхнэрээ чимдэг, гого алтаар биеэ чимдэг энэ тэр гээд эхэлбэл учиртэй шүү хө. Ер нь ч тэгээд тоо орсон нэртэй юм өөдөлдөггүйн гэнэ лээ. Ер нь Монголчууд хэтэрхий мундаг тоочид (жаахан цээж тоочид л доо kk) тул таны хэлсэн тоо болгон дээр анализыг аль хэдийн хийсэн байх болно. Нэгэн жишээ сануулахад 20 мянган хувьсагч. Муу Баярцогтыг өргөн олноороо шүүмжлээ л биз дээ

Монгол хэлээрээ зөв ярьдаг хүмсүүд л томоохон карьер-г өөртөө хурааж, хуримтлуулж чаддаг гэдгийг бид сүүлийн хэдэн жилийн тоон мэдээнээс хөнгөхөөн харж болно(уучлаарай маньд юуны тоон мэдээ байхав дээ шар сонин дээрээс уншсиймаа сорри). Энд нэг жижигхээн жишээ татан хэлье лдээ. За эдийн засгийн өсөлт ярьж байнаа гэж бодъё, Тэгвэл: Монгол улсын ДНБ-ны өсөлт ирэх жилүүдэд 20%-иар өснө гэж хэлбэл чи усан тэнэг, харин эсрэгээрээ Тун удахгүй Монголын маань Эдийн засаг маш хурдтай томорч бид Олуулаа болно гэвэл чи яалт ч үгүй ухаантай бачкад тооцогдох болно. Тиймээс зөв л ярих нь хамгаас чухал. Гэхдээ зарим үед тоо дурьдахаас аргагүй нөхцөл байдал тулах үе байдаг. Тухайлбал статистикын зарим тоо мэдээг дурьдах шаардлагатай тулгарна, заримдаа бүүр таамаглал дэвшүүлж тооцоолох асуудал ч үүснэ. Энэ үед өнөөх зөв ярих ухаанаа гээвэл та бөгс рүү өшиглүүлээд, нуруунаасаа хаалга савуулна гэж мэд. Тиймээс ухаан сийлж зөв ярих хэрэгтэй болно. Миний хувьд бол дүрс ашиглахыг ерөнхийдөө илүүд үздэг юм. Юу гэхээр байна штэй. Өнөөдрийн байдлаар бол энэхүү статистик энэ ДУГУЙ дүрс шиг байна, ирээдүйд ЭНЭ ТОМ ДУГУЙ шиг болно. Ерөөсөө ингээд л гүйцээ тун амархан, ойлголт өгсөн үү өгсөн, баримттай юу баримттай( тээр энийг хар дугуй дүрс) ойлгогдох уу ойлгогдоно гүйцээ. Сүүлд нь тооноос болж хариуцлага хүлээхгүй амар штэй.

Бас нэг юм хэлэхэд Зөв ярих ухаан бол Монголчууд бидэнд дээд тэнгэрээс өгөгдсөн гайхамшиг юм. Юун тэр дэлхийн долоо молоон гайхамшиг. Тэр гайхамшигууд чинь ердөө материаллаг өв штэй үхсэн баас. Харин Монголчууд бид оюун ухаан шүтнэ дээд тэнгэрээ шүтнэ Зөв ярих ухаанаа шүтнэ. Бидэнд тоо хэрэггүй, тоотой холбоотой юмнууд чинь ч хэрэггүй за. Саяхан би судалгаа хийсийн: Энэ барууныхан ер нь Зөв ярих ухаан байна уу гэсэн. Дүгнэлт нь ёстой сайхан гарсан. Тэд чаддагүйн байна лээ хэхэ. Бонд монд, санхүү манхүү, моргейж, bubble boom crisis энэ тэр гэсэн баахан тоо өөсдөө зохиогоод одоо учрыг нь олохоо байгаад хоорондоо хэрэлдээд муудалцаад байдгийн байна лээ. Би телевизээр харсан тэр Евро бүс нь одоо дампуурж байгаан байна лээ штэй. Нэр нь хүртэл мөнгө тооны нэртэй өөдлөхгүй дээ энэ ч. Миний Монгол Зөв ярих ухаан гэж бидний л давуу тал шүү. Гүй тэгээд энэ муу барууныхан биднээс зөв ярих ухааны сурах гээд сая нүдний булай болсон. Талбайн хажууд самбар дээр талх, ус, шагай магай тавьж дундуур нь хуваагаад баахан тоо бичээд ёстой Монголчуудад алуулахаа дөхсөн. Ёстой нөгөө галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэгч... Тэд ухаарах болоогүй л байна даа. Зөв ярих ухаан чинь бидэнд тэнгэрээс ирсэн гэдгийг...

Манай дарга сайдууд дандаа зөв ярьдаг хүмүүс байдгийн. Улсын маань Ерөнхий сайд бол гараа гаргаж ирээд л дан тоогүйгээр л энгийн маньд хүртэл ойлгомжтой ярихыг нь яаана. Янзын гоё А-аас нь эхлээд л ямар ч тоогүй ойлгуулж байгаа юм чинь. Олуулаа Олуулаа гээд л янзын. Миний арван жилийн биеийн тамирын багш шиг сайхан хүн шүү. Бас БОНД БОСГОДОГ сайдууд бол бүүр тасарсан ёстой янзтай зөв ярина штэй. Эдийн засгийн хямрал ирж байх шиг байна Монголд хэрхэн нөлөөлөх бол гэсэн сэтгүүлчийн асуултанд Их Эзэн Чингисийн үр удам болсон бид алзахгүй ээ гэж авна лээ. Аа яа яа яаж ч бодсон зөв л ярьж байгаан. Тэгээгүй тэнэгтээд тоо моо яриад унавал би лав дараагийн сонгуулиар сонгохгүй ярьшиг цаашаа.

Сүүлийн үед энэ төгрөгийн ханш манш энэ тэр гээд баахан тоо ярьж муу ёрлоод байгаа дуракуудыг би ойлгохгүй байгаан. Ядаж эхлээд зөв ярьж сураасай. Монгол бичиг ээ сураасай, дээлээ өмсчөөд дараа нь ханш манш яриасай тэ. Зарим нэг дурак нь хөрөнгө оруулалт энэ тэр буурлаа тэгэхээр ханш ингээд байдын гээд байна лээ хцссс. Тэр хөрөнгө мөрөнгөө оруулахгүй л байхгүй юу. Дэлхий биднийг гуйж байхад бид хөрөнгө оруулагч гуйх уу тэ. Чингисийн үр сад шүү бид.

Зөв ярих ухаан гэж... Зөв ярьбал зөөлөн зөөлөн дарга нар минь...