Хуудас

2011/03/18

Яагаад сурах ёстой вэ?

Өнөөдөр Монголын боловсролын тогтолцоо ёстой хэрэг алга гэх мэтийн яриаг та сонсож байсан уу. Би лав залхтлаа сонсож сүүлдээ өөрөө ч ингэж ярьдаг болжээ, тэрийгээ өнөөдөр л мэдлээ. Ийм муу сургалттай газар сураад яахын, толгой тархитай, хэл устай бол гадаад дотоодын олон тэтгэлэгээр чанартайд суух өргөн боломж байна. Гэхдээ энэ ярианд нэг айхтар юмыг гээгдүүлж байна. Энэ бол хамт олон мөр зэрэгцэн ажиллаж амьдарч тэмцэх андууд билээ. Хүн бол нийгмийн амьтан гэж хэн ч билээ, лав л мундаг нөхөр хэлсэн байдаг өөрөөр хэлбэл төлөвшил, хүн шиг байх ухааныг хамт олон, санаа нийлж сархадыг ч хүртэл амтархан хүртдэг нөхдүүдээс л сурна. Ер нь дунд сургуулиа төгсөөд гадаад руу сургууль соёлд явах нь хувь хүн талдаа сөрөг нөлөөтэй байж болохыг олон жишээгээр баталж чадах байна. Гэхдээ мэдээж бүгд тийм байдаг гэж туйлширах бол өөр асуудал. Нийгэмшил буюу хүмүүсийн дунд өөрийн бодит харилцаан дээр тулгуурлан амжилтыг олох, амьдралын шийдлийг зөвөөр сонгон амьдрахад хүний төлөвших, төлөвжих гол нас буюу оюутан нас хамгаас чухал юм гэдгийг би лав одооноос эхлээд дэмжиж байгаа. Яагаад ч юм төгсөхөөс сонин санагдаад байгаа учраас энэ нийтлэлийг бичсэн ч юмуу эсвэл ... байх лдаа. Гол нь сурна гэдэг төлөвших гэдэг үнэт зүйлийг олж авахаар тэмцэх алтан хугацаа юм хэмээн ойлгов. Үнэндээ их сургуулиас сурсан зүйл их биш ч оюутан ахуй насны найзуудаас сурсан зүйл амьдралдаа баримтлах ухаалаг зарчмуудын суурь юм байна.