Хуудас

2011/03/29

Согтуу(шүүмж)

Бидний нийгэм согтуу зүйлийг үнэхээр үзэн ядна. Гудамжинд хэвтэх согтууг хараад хөгийн архичин үнэр танар авах зүйл алгаа хэмээн ам хамраа даран одно. Нээрээ л муухай ажээ. Гэвч надад нэг асуулт байна лдаа. Хэрвээ бидний амьдарч буй нийгэм өөрөө согтуу бол яанаа угтаа бид чинь дээр ярьсанаар согтуу зүйлд үнэн дургүй гэтэл нийгэм маань өөрөө согтуу бол яах уу "ардын зүйр үг лугаа сохрын газар сохор, доглонгийн газар... байхаас аргагүй болох уу миний тайлбарлаж чадахаар бол өрөөн дотор 10 хүн байлаа 9-н хүн нь зэрэг унгас алдлаа(гэдэсний мухраас гарах эвгүй үнэр) тэгвэл үлдсэн нэг нь хий л хамраа даран худлаа инээнэ гэсэн үг үү.
Тэгсэнээ согтуу байгаадаа бантан согтуу хүн сохор ухаантай Жавхлангийн дуулдагаар БОЛНО ДОО БОЛНО гэх аясийг дагасан тайвширсан маягийн хандлагийг үе үе зуралзуулахыг харахаар согтуу миний уур хүрнэ. Би улс төрийн талаар анхан шатны мэдэгдэхүүнгүй амьтан лдаа гэхдээ хараад байх нээ манай хүмүүс нам(МАНАН, "АН"VS"МАН") хэмээх водкаг найгүй их ууж байх шиг сүүлдээ дээрхээс өөр нэртэй водка уувал адгийн муу архичин нэр авч ажил ч үгүй амьдрал ч үгүй болно, нам нэртэй водкаг найгүй их уувал ай даа аргагүй л айхтар хүн дээ гэж нэрлүүлнэ цоллуулна, шагнуулна. Цөөхөн зарим хүмүүс эрүүл байгаа авч согтохгүй бол согтуутай хэл амаа ололцохгүй учир ядаж л худлаа согтож нам хэмээх водкаг магтана, магтахгүй бол матуулна. Манай дээд үеийн арай юм ойлгож ухамсарладагууд нь эртхэн шиг нам бараадаж насны идэшээ цуглуулна даа гэсэн согтуу сэтгэлгээнд хүлэгдэж , хүчиндүүлж байна. Үнэндээ тэдэнд хийж бүтээх зориг урмаас илүүтэй хэрхэн яаж арз хорз найруулж ард түмнээ хэрхэн удаан дайлах вэ гэсэн атгаг санаа ухамсар бий болжээ. Нийгэм маань дэндүү согтуу байна даа. Үеийн залуус, дүү нар DOTA ууж согтоно, согтохгүй л бол сонин хачин хөдөөгөөрөө дуудуулна. Согтуу байхад хамаг цаг заваа зориулж согтоно. Ээж эгч эмэгтэйчүүд маань сүлжээний бизнес, элдэв төрлийн тураах, цагааруулах тос масло, бүр мэс заслаар согтоно, орой гэртээ хариад Ким, Хан Ган Уба Эбэ, Сү Ёон, Дүбэгийн ижээ, аваа гээд Солонгос савангуудаараа согтоно. Макро түвшинд яривал бүүр согтуу. Гадаад Дотоодоос баахан зээл авч бүгдийг нь иргэдээ архидахад нь зориулж бэлэн мөнгө болгон тараана. Хэрэв шил юмны мөнгө тараахгүй бол АМЛАЛТ НЭХЭХ АРД ТҮМНИЙ ХОЛБОО заналхийлнэ. Амлсан учир архидуулахаас аргагүй, согтуу хүнд дахиад битгий уугаарай гэж хэлэх шиг тэнэг юм хаа байхав дээ тэ. Төсөв, Сангийн бодлогыг нь хараарай шаал согтуу, жил болгон нэмэгдэж согтоно цалин энэ тэргүй байжыж хүний мөнгөөр архидана, сүүлдээ гэрээ(стратегийн гэж нэрлэгдэх орд газар, ус, ургамал) ломбардаж архидана. Удахгүй зарж архидана вий дээ. Мөнгөний бодлого нь уул нь элэг шүү ухаантай одоо зайлуул өнгөрсөөн юуны чинь архи энэ тэр шүүх өөрөө согтуу шахуу байгаа амьтан чинь. Үндсэндээ Монгол дүүрэн согтуу. За Одоо эргээд эхлэе тэгвэл бид согтууг үзэн яддаг согтуу болж таарах нээ. Тэгвэл үүнийг эмнэлэгийн хэлээр шарталт гэх ба дахин 1 юм уухаас нааш санаа үл амарна. Монголчууд физикын шинжлэх ухаанд бүтээж чадаагүй байгаа мөнхийн хөдөлгүүрийг бүтээжээ үүний нэрийг мөнхийн согтуу хэмээн нэрлэв. Шаал согтуу