Хуудас

2011/04/01

Даралт

Даралт ихсэх гэдэг өвчний нэрийг би төрөхөөсөө эхлээд мэдэх болсон юм байна. Миний эргэн тойрон тийм их даралттай хүмүүс байсан уу гэвэл үгүй. Гэхдээ Монголчуудын өвддөг голлох өвчний нэг нь цусны даралт учраас л би мэддэг болсон байх лдаа. Ер нь ч манай ард түмэн байж байгаа нь л цаанаа градус өндөртэй энэ нь уг өвчнөөр өвдөх магадлалыг өгсөдөг гэсэн судалгаа ч хийж болмоор. Даралт өндөр байхаас илүүтэй өндөр даралтандаа дасах гэдэг нь бүүр хэцүү өвчин байдаг гэж эмчээс сонслоо. Ммм бодох л асуудал ихэнхи хүмүүс өндөр даралтаа мэдэхгүй явж байгаад цус харвах гэгч аймшгийг мэдэрдэг гэнэ шүү.

Тэгвэл Монгол улсын макро эдийн засаг нь хүртэл зон олноо дагаад өндөр даралттай байна. Хэрэв инфляцийн түвшинг даралт хэмжих гол үзүүлэлт гэж төсөөлбөл бид өндөр инфляцитай байгаад нэгэнт сурчихсан байна даа. Түүхэндээ 300 гаргаж байсан, ер нь бол 10 аас бол бууж үзээгүй дээ хэрвээ инфляцийн түвшингээрээ уралддаг бол Зимбаби ахынхаа араас орохоор үзүүлэлттэй. Тэгвэл яагаад даралт ихсээл байнаа. Төсвийн үр ашиггүй халамжийн бодлого гэх даралтыг ихээр нэмэгдүүлэх ундааг биед муу гэж хүн болгон хэлсээр байхад л уудаг иддэг, заримдаа бөөлжитлөө иднэ тэгээд байн байн унгана. Унгас нь утаа болж мань дээр бууна. Нөгөө коко кола биед муу яс сийрэгжүүлдэг гэж яриад л уудаг надтай тун ижил байгаа юм. За яриагаа үргэлжлүүлэе өндөр даралттай байвал яадаг гэдгийг түрүүн цухас дурдсан ердөө л харвана шүү дээ.

Эдийн засаг харвана гэдэг ч аймар сонсогдож байна даа. Тэгвэл эдийн засгаа харвуулахгүй байх арга байна уу? Мэдээж байгаа тостой түүхий боловсроогүй идэж уушаа болих, утаагаа багасга, төсвийн үр ашиггүй тэлэлтээ боль, хувийн хэвшил, үйлдвэрлэгч гэж байдаг гэдгийг эргэн сана(бүүр мартсан ч байж болох гэхдээ санах хэрэгтэй), энд тэндэхийн сүлжээний эмээ болих(өөрөөр хэлбэл бусад улсуудын туршлага энээ тэрээ гээд баахан салангид салангид бодлогуудаа больж нэгдсэн бодлого хэрэгжүүлэх), архины хэрэглээгээ багасгах(ДНБ-д эзлэх төсвийн зардал), хамгийн гол нь цусан хангамжаа нэмэгдүүлж эргэлтээ сайжруулах(Санхүүгийн зах зээлийн чадавхи, системийн эрүүл байдал, эргэц) ер нь бол даралт чинь цусны хана нарийссанаас болдог биздээ тэхээр судсаа түүгээр гүйх цусаа л эрүүл байлгах хэрэгтэй байх нь. Хүнээр бодвол Артер Венийн судас санхүүгийн бүтцээр ярьвал Хөрөнгийн зах зээл, Банкны сектороо чанаржуулж мэдээллийн ил тод байдал, хяналт, итгэлцэлийг бэхжүүлэх гэж ойлгоход тун дөхнө дөө. Эрүүл болох боломжтой бас даралтаар харвах ч боломжтой байна даа. Энэ өндөр даралт гэж хэцүү зүйл юмаа.