Хуудас

2011/04/14

Дурсах нь

Өнөөдөр тэнхимийн эрдэм шинжилгээний хуралаа үзэн суух хооронд толгойд олон зүйл бодогдож байх юм. Мөөгийтэйгөө хамт 2-р курсдээ "Долларжилт" сэдвээр судалгаа хийж 122-тоотод илтгэл тавьж байснаа,

С.Цолмон багш 2-р курсын хүүхдүүд VAR үнэлсэн байна гээд л AIC SIC шинжүүрээ сайн ойлгоорой гэж захиад л Л.Оюун багш баяр хүргээд л тэнхимийн хуралд оролцож байсан сайхан дурсамжууд айхтар сэдэрч байна лээ. Тэнхимийн хуралд үндсэндээ 4 удаа орж байсан юм байна./2 курсын 2 улирлаас 4 курсын1 улирал хүртэл/ Тэнхимд илтгэл уншихаар цаанаа л гоё шүү шүүж байгаа багш нарыгаа таньдаг болохоор тэр юм уу сонсож байгаа оюутнуудыг мэддэг болохоор ч тэр юмуу бүү мэд. Ямартай ч бакалаврын оюутан насны тэнхимийн сүүлийн хуралдаа өнөөдөр сууж дүү нараа харлаа мундаг болох байлгүй гэж бодлоо. Удахгүй сургуулиа төгсөөд ажлын далай руу ганц сурсан мэлхий сэлэлтээрээ шумбан орох болно доо. Шумбан ороод...