Хуудас

2011/04/25

Өөр хүн 1

Хүн болгон өөр боловч бүүр өөр хүмүүс байх ажээ. Аж амьдрал, бодож сэтгэх гээд л цаанаа л өөр хүмүүс байх юм. Ертөнцийг үзэх философи, амьдралын өнгө аяс зэрэг нь өөр улсуудыг улам ч тодотгон харуулна.

Өнөөдөр ойрд уулзаагүй их сургуулийн нөхөртэйгөө уулзаад өөр болж байгааг нь мэдэрлээ. Сайхан бас хэцүү мэдрэмж өөрийн эрхгүй төрж байх юм. Юмыг нухацтай харж чаддаг, басхүү хэтрүүлж эсвэл бүүр хээгүй өнцгөөс ч харж чаддаг болно гэдэг нь ухамсарт хүн , өөр болж байгаан илрэл гэдгийг уулзсан нөхөрөөсөө анзаарч ойлголоо. Эдийн засгийн мэргэжлийн онцлог тал нь инфляци өндөр байгаад биш өсөх болсон сууриудыг нухацтай судалдаг энэ нь ч ирээдүйд төлөвших хувь хүний философи талд ихээхэн эерэг нөлөөтэй байж болох буюу өөр хүн болоход нилээдгүй дөхөм. Нөгөө талаас өөр хүн болох нь харилцаа суурь хүмүүжилээс шууд шалтгаалах бөгөөд бид цэцэрлэгт байхаас эхлэн харилцааг судалж, зарим нь үүгээрээ мэргэшиж, зарим нь учрыг нь олохгүй бусдад гомдож байдаг алаг эрээн л хорвоо.

Өөр хүн болоход олон хүчин зүйл байх боловч нөлөө ихтэй хүчин зүйл нь нөхөрлөл байх ба үүнийг регрессийн шинжилгээ гэж үзвэл нөхөрлөлийн нөлөөлөх тэмдэг нь "эерэг", "сөрөг" байдаг. Зарим хүмүүс миний найз гээд үхэн хатан хамт архидан мансуурч, хонон өнжин хамт явж сайн найз гэдгээ нотлох, зарим нь сайн найз байхын тулд байнга уулзан тамхилах гээд олон янз байна. Миний хувьд сайн найз гэдэг бол намайг байнга шинэ байлган эерэг хурцалж байдаг хүнийг л хэлнэ. Миний найзалдаг хүмүүс ч тийм гэдэгт би итгэдэг. Найзын дам нөлөө нь хамгийн чухал нөлөөллийн нэг зайлшгүй мөн ажгуу.

Бодлын нөлөөлөл гэдэг ойлголт бас байдаг өөрөөр хэлбэл хүн юу бодно түүнийгээ л авдаг. Зөв бодол буюу хийж бүтээх амбицаар оргилж явах нь хамгаас эрхэм зүйл, ялангуяа залуу хүн учраас үзээд алдах бодолтой ч, зоригтой ч байх хэрэгтэй.

Бүтээлч байдал бодолтой зэрэгцэн орохуйц чухал шинж шүү. Ихээр боддог боловч түүнийгээ ядахдаа цаасан дээр ч болтугай бүтээлчээр буулгах сэтгэлгээгүй хүмүүс нийгэмд олширсоор байгаа нь энэ хандлага үйл нь нэн чухал гэдгийг баталсаар л... Миний ээжийн хэлдэгээр өмдөө индүүдэхээс л бүтээлч байдал эхлэнэ гэж үнэн болов уу.

За нийтлэлээ эргээд эхлүүлье: Өөр хүн гэж хэн бэ?

Өөрийн гэсэн үзэл санаа, үнэ цэнэ бүхий, түүнийгээ батлан ,баталгаажуулахын төлөө үргэлж сурч боловсдог, энгийн хэрнээ даруу байх ухааны мөн чанарыг танин мэдсэн, мөнгө хийгээд мөнгө бусын учир холбогдол, урхаг хор, эд ухааныг сайтар ойлгосон сэрүүн өдөр гудамжинд гараад алхах гэж байхад дулаан хувцаслаарай гэж хэлдэг миний аав ээжээс эхлээд өөр хүмүүс энэ ертөнцөөр нэг байдаг. Би ч бас өөр хүн болохыг төлөө төлөвшиж яваа залуу хүн.

Үргэлжлэл бий...