Хуудас

2011/05/15

Махны үнийн судалгаа

Жил болгоны энэ үед инфляцийн үнэ огцом хөөрөгдөж 20-30 давж байдаг ба түүний шалтгаан нь хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа махны үнэ байдаг билээ. Харин энэ жилийн хувьд инфляци буурч 5,5 байгаа нь талархууштай ч махны үнийн асуудал ингээд тогтохгүй нь лавтай. Болдоо Мөөгий бид 3 махны хэрэглээний үнийн индекс динамик шинжилгээ хийх замаар судалж, эдийн засагт үзүүлэх нөлөөг тусгасан шилжилтийн загвар байгуулсан бөгөөд бидний судалгаа нь онолын шинжтэй боловч, зарим нэг талаар практикын зүйлсийг хөндөх оролдлогуудыг хийсэн.

Энэхүү судалгааг хэд хэдэн газар уншсан бөгөөд зарим нэг талаас шүүмжлэлтэй хандаж байсан ч онолын болон бусад гол гол аргументацийг ул суурьтай гарган өгсөн учир эерэг үнэлэлт өгч байлаа. Энд илтгэлийн хураангуй хэлбэрийг оруулсан бөгөөд бүрэн эхээр нь уншихыг хүсвэл бидэнтэй холбогдож file хэлбэрээр нь авч болно.

Судалгааны дүгнэлтээс авч үзэхэд:
  • 3-7 саруудад махны үнэ өсөх ба 6-р сард хамгийн өндөр буюу 24% өсдөг
  • Нийлүүлэлт огцом ихэсдэг сарууд болох 10-р сараас 2 сарын хооронд буурдаг
  • Гранжер тестийн сонирхолтой үр дүнгүүд
  • Бидний боловсруулсан pass-through загварын үр дүн
  • SVAR болон X12-ARIMA загваруудын таамаглал, Fan-Chart дүрслэл
  • IPO хийх арга зам, нийлүүлэлтийг шийдэх логистик схем зэргийн талаар бидний өгсөн үнэлэлт дүгнэлтийг үзэх боломжтой.
Бидний судалгаанд үнэтэй санал зөвлөмжөө өгч байхыг хичээнгүйлэн хүснэм:

MUIS EZS Mahnii Uniin Sudalgaa