Хуудас

2011/05/19

Булантай дугираг

Бусад хүний хийж буй зүйлийг ашиггүй, дэмийг гайхах атлаа цагаа болохоор магадгүй чиний зөв байж гэж хэлэх ,,,,, байх юм. Чиний бодол чамдаа зөв, миний бодол наддаа зөв гээд нэгэн замаар зүтгэж байгаад өөр нэг хүнтэй таараад өөрийн нь бурууг мэдээд гэмших нэгэн байх юм. Үхтэлээ үүнээс өөр зүйл хэрэггүй гэж хэлж байсан атлаа өчигдөр л үүний хэрэггүйг ойлголоо гэх нь байна. Хамгийн буруу зүйлсээс хамгийн зөв зүйлсийн учрыг олж, учгийг тайлах хүн байх юм.

Хүн бүр өөр байдаг ч нэгдмэл нэгэн үнэт зүйлстэй байдаг нь бидний нийгэм өнөөгийн хэлбэрт оршиход хамгаас нэмэр болсон байх магадлалтай. Ээжийгээ хайрлах хайр, Сарнайн дэлбээ, ном гээд бидний бүтээсэн зүйлсийн эхлэл хөвөрч, дуусгавар нь дундарч л байна. /Эсрэгцэл/ Гэхдээ бүх зүйлст бүх хүн нэг үзэлтэй байдаггүй нь оюун санаа хийгээд үйл хөдлөлийг үргэлж л баяжуулж нөхцөл байдлыг хүндрүүлж басхүү хөнгөрүүлнэ.

Би чамаас шаал өөр хүн, Би тийм хүн хэзээ ч болохгүй, Би бол би, та нар чи бол бусад.......
бүгд булан буландаа...........

Гэвч бид нэг тойрогт эргэнэ. Тэр бол ИТГЭЛ. Үүнийг хэлбэршүүлэн хэлбэл булантай дугираг болноо.