Хуудас

2011/04/02

Банкны секторын зээл түүнд эзлэх чанаргүй зээлийн судалгаа

Монгол улсын санхүүгийн салбарын бараг 95%-г банк дангаар бүрдүүлдэг нь шилжилтийн эдийн засагтай орнуудын нийтлэг жишээ ажээ. Санхүүгийн системийн хувьд дан ганц салбараас тогтох санхүүгийн гүнзгийрэл явагдахад сөргөөр нөлөөлдөг тухай levine ба King(1981) нарын судалгаа харуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл банкны салбарын хөгжил нь эдийн засгийн өсөлттэй шууд хамааралтай байдаг бөгөөд олон улсын хувьд дээрхи асуудлыг "Санхүүжилт-Өсөлт" эсвэл "Өсөлт-Санхүүжилт"-н чиглэлийн тогтоох талаар олон арван судалгаа хийгдсэн байдаг. За энэ асуудалын талаар нухацтай нэг судалгаа хийж буй учир үр дүнг дараа танилцуулах болно. Банкны салбараас олгох зээлийн хэмжээ түүнд эзлэх чанаргүй зээл(non-performing loans)-ын асуудал онцгой чухал байдаг ба эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамааралтай байдаг. Мөчлөг өнөөгийнх шиг таатай нөхцөлд банкнаас хувийн секторт олгох зээлийн хэмжээ ихсэж байдаг ба үүгээрээ дамжуулан эдийн засгийн өргөжилтөнд нөлөөлөх боломжтой. Өнөөдрийн байдлаар Зураг 1-т харуулсанаар зээлийн хэмжээ урьд байгаагүй хэмжээнд буюу ДНБ-ны 88% хувь байгаа нь анхаарал ихээр татаж байна.

Зураг-1
Зээлийн өрийн үлдэгдэлийн динамикаас харахад 2000-2008 он хүртэл өндөр хувиар өсөж байсан бол дэлхийн санхүү эдийн засгийн хямралаас шалтгаалсан зээлийн тасалдал бий болж 2008-2010 оны хооронд алгуур удаан өсөлт ажиглагдаж байна. Нөгөө талаас зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх чанаргүй зээлийн хувь хэмжээний өсөлт нь хамгийн болгоомжлах асуудал билээ. Зураг-2т 2007-2009 хооронд Дэлхийн улсуудын чанаргүй зээлийн хэмжээ хэрхэн өсөж байсан тухай харагдаж байна.


Зураг-2

Зургаас нэг зүйл тодорхой ажиглагдаж байгаа нь Хуучнаар ЗХУ-н бүрэлдэхүүний орнууд буюу шилжилтийн гэж нэрлэгдэх эдийн засагтай орнуудад зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 2007 оны түвшинээс 2009 оны хоорон огцом хэмжээгээр өссөн нь анхаарал ихээр татаж байгаа бөгөөд банкны системийн тогтвортой байдал муу байгааг харуулж байна хэмээн ойлгож байна. Монгол улсын хувьд Зураг-3 харахад


Зураг-3

Түүхэн хугацаанд чанаргүй зээлийн хэмжээ өндөр савалгаа ажиглагдаж байна. Нөгөө талаас зээлийн өрийн үлдэгдэлийн нийт хэмжээ ихсэж түүнд эзлэх чанаргүй зээлийн хувь буурч байгаа нь сайшаалтай ч хамгийн гол нь эдийн засгийн байдалтай шууд хамаарч байгаа нь анзаарагдаж байна. Миний зүгээс энэ талаархи судалгааны ажлуудыг хайж үзсэн ба Зээлийн өрийн үлдэгдэл болон зээлийн ангилалын талаар хийсэн судалгааны ажлууд нь ихэвчлэн Олон Улсын Валютын сангийн судлаачдын ажил байдаг бөгөөд миний блогыг уншигчдын ихэнхи маань дээрхи судалгаануудыг олж үзэх нь зарим нэг байдлын улмаас хязгаарлагддаг гэж үзээд Монгол хэл дээр Амбага(Одоо Сангийн яамны Санхүү Эдийн Засгийн Бодлогын газрын судлаач) буюу Л.Энх-Амгалан манай ЭЗС-хэн бол Т.О.Е судалгааны баг нэрээр нь сайн мэддэг судлаачын ажлуудыг энд орууллаа. Амбага өөрөө online-аар тавьсан учир зохиогчийн эрх нээлттэй гэж үзсэн болохыг сануулан хэлэх нь зүйтэй болов уу. Нөгөө талаас хүмүүсийн сайн сайханд зориулсан санаатай учраас Амбага ч бас дургүйцэхгүй болов уу.
Судалгаа_2010

Энэ ажил бол оюутануудын хийдэг судалгааны ажлын жишиг гэж би хувьдаа үздэг.
LoanOutstanding_RevisedEdition

Дээрхи судалгаануудыг уншиж үзээд надтай болон зохиогчидтой нь санал бодлоо солилцохыг уриалж байна. Ер нь би сүүлийн үед хэлээд байгаа санал бодол хуваалцах гэдэг хамгийн чухал шүү дээ. Та ч би ч хөгжихийг хүсэж байгаа. За та бүхэнд амжилт хүсэе