Хуудас

2011/02/28

Судалгааны уралдаанд оролцоорой

За оюутны эрдэм шинжилгээний хурлууд ар араасаа зарлагддаг хаврын улирал иржээ. Миний блогоор орж бичсэн нийтлэл, мэдээлэлтэй танилцдаг андууд, дүү нар, бас агаа эгээ нарт баярладаг шүү. За судалгааны уралдаанд орох сонирхолтой басхүү санаатай байгаа хүмүүст зориулан одоогоор зарлагдаад байгаа хурлуудын талаар бичлээ. Үүнд:

[1]. Эрдмийн шувуу[ШУТИС-КТМС-н Пүрэвдавга багшийн нэрэмжит ЭШБХ ] оролцох сонирхолтой нэг нь Эндээс дэлгэрэнгүй хараарай!! Ер нь бол 3-р сарын 4нд оролцох тухайгаа 11нд материалаа хураалгах байсан санагдаж байна.
[2]. МУИС-Орхон Сургууль, Булганы Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтарсан Оюутны хурал ер нь бол 12 сараас зар нь тавигдсан гэсэн материал хурааж авах нь өнгөрсөн байх гэхдээ 99188665 утаснаас лавлахад гэмгүй биз
[3]. Санхүү Эдийн Засгийн сургуулийн оюутны болон Судлаачдын хурал 2011 оны 4 сарын 4 өөс 11 хооронд 2 үе шаттайгаар болно. Материалыг 3сарын 25ны дотор enkhtsetseg_rdp@yahoo.com хаяг руу явуулах ёстой. Дэлгэрэнгүйг Эндээс
[4].Сэрүүлэг Дээд сургууль Боломж оюутны Эрдэм шинжилгээний хурал 3-р сарын 21-25 хооронд жич: Магадлан Итгэмжлэгдсэн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хуралд тэргүүн дэд байранд орсон илтгэлүүд оролцдог." Дэлгэрэнгүйг Эндээс
[5]. Голомт банкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хурал за энэ ч 5 сар орчмын үед л болдог гэхдээ яг таг хугацааг нь мэдэхгүй байна. Дэлгэрэнгүйг Эндээс үзээрэй. Бат-Өлзий гэж хариуцсан хүн нь байдаг Утас: 311971, 311530
[6]. Монголын Залуучуудын холбооноос зохиодог "Эврика" гэж хамгийн мундаг хурал бас байдаг. Энэ талаар би нарийн сайн мэдээлэл багатай байна. Ер нь бол залуучуудын холбооноос зохиодог. Дэлгэрэнгүйг Эндээс үзээрэй
[7] Монголбанкнаас зохион байгуулдаг Макро Эдийн засаг, Төсөв Мөнгөний мэтгэлцээний тэмцээн жич: төгсөх курсынхэн оролцох боломжтой /багаар/. Өнгөрсөн өвөл анх зохиож байсан. Дэлгэрэнгүйг Эндээс үзээрэй Ер нь бол 3-4 сарын хооронд л болох болов уу
[8] За тэгээд бусад жижиг том энэ тэнд болдог хурлууд байдаг.

Энэ нийтлэлийг уншсан хүмүүс өөрийн мэдэж байгаа хурлын зараа comment байдлаар үлдээнэ гэдэгт найдаж байна. Удахгүй судалгааны ажил оруулах санаатай байна.

Эрдэм шинжилгээний хуралд оролцохоор санаа шулуудсан хүмүүст амжилт хүсье

2011/02/24

Заавал байлгах нөөцийн хувийг 4 нэгж хувиар нэмэгдүүлэв

Монголбанкны Захирлуудын зөвлөлийн 2011 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн хурлаас бодлогын хүүг өөрчлөлгүй хэвээр хадгалан, Заавал байлгах нөөцийн хувийг 4 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Үндэсний Статистикийн хорооны мэдээгээр сүүлийн 2 сард Улаанбаатар хотын хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ харгалзан 2.4 болон 3.1 хувиар нэмэгдэж, 2011 оны 1 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хотын инфляци жилийн 14.8 хувьд хүрээд байна.

Төсвийн тэлэх бодлого, тэр дундаа иргэдэд олгох мөнгөн тэтгэмж, уул уурхайн төслүүдийн бүтээн байгуулалтын нөлөөгөөр 2011 онд дотоод эрэлт өмнөх оноос нэмэгдэхээр байна. Мөн манай худалдааны гол түнш орон болох БНХАУ-д инфляци эрчимжиж байгаа, дэлхийн зах зээл дээр хүнс болон нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа зэрэг гадаад хүчин зүйлсээс шалтгаалан инфляци өсөх эрсдэлтэй байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах нөхцлийг бүрдүүлж байна.

Түүнчлэн 2008-2009 оны хямралын дараагаас эхлэн дэлхий нийтээр санхүүгийн салбарын тогтвортой байдал, түүний хямралд өртөмтгий эмзэг байдлыг багасгах, гадны гэнэтийн сөрөг нөлөөлөлд цочрохгүй байх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор макро зохистой бодлогын арга хэмжээг авч байна. Монгол улс ч мөн энэ өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхах шаардлагатай болж байна.

Эдгээр нөхцөл байдалтай уялдуулан Монголбанк мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах, банкны салбарын эрсдэл сөрөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү Заавал байлгах нөөцийн хэмжээг 4 нэгж хувиар нэмэгдүүлэн 9 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ.

Банкны системийн Заавал байлгах нөөцийн хувь нь 2007 оныг хүртэл 14 хувь байсан бөгөөд тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 5 хувь хүртэл бууруулж байсан байна.


Энэ тухай өөрийн чадах хэмжээгээрээ анализ хийх болно

2011/02/22

Онол ба Түүний хэрэглээ Монголд

Эртний грекчүүд тойрч сууж байгаад хэдэн өдрийн турш морь хэдэн шүдтэй болох талаар мэтгэлцдэг байжээ. Тэд морины шүдийг харахын оронд сууж байгаад үүнийг мэдчихэж болно гэж боддог байжээ. За тэгээд үлдсэнийг нь уншсан та ухаж ойлгоорой.


Судалгааны хэсгээс

Эдийн засгийг өсгөх аж үйлдвэржилтийг дэмжих тухай бид ярих хэрэгтэй гэхдээ эхлээд тогтвортой үнийн түвшин , иргэдийн бодит орлого, аж ахуй нэгж байгууллагын өсөлт дэвжилт хөрөнгө оруулалтын эрсдэлгүй орчин, иргэдийн хүлээлтийн тухай ярих нь алсаа харсан ухаалаг бодлого билээ. 2008 оны дэлхийн нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямрал Монгол улсад маш их нөлөөлөл үзүүлж манай эдийн засагт элгээрээ мөлхөж сангийн бодлого хэрэгжих газаргүй болж үнийн түвшин асар ихээр чангарч төгрөгийн ам доллартай харьцах ханш үлэмж ихээр суларч байсан нь манай эдийн засгийн чадавхи ихээхэн сул байгаан баталгаа юм.[1]

Инфляцийн нам бага түвшин эдийн засагт ямар нөлөөлөлтэйг манай урд хөрш болох БНХАУ тод жишээгээр харуулсан бөгөөд 20 гаруй жилийн хугацаанд эдийн засгийн өндөр өсөлтийг үзүүлж дэлхийн эдийн засгийн өнгийг тодорхойлж байна. Манай орны инфляцийн түвшин түүхэн хугацаанд нилээд хэлбэлзэлтэй байсан.[2] Инфляцийн энэ их тогтворгүй байдлыг үүсгэгч гол шалтгаан нь гадаад талаасаа нефть, түүхий эдийн ханш дотоод талаасаа махны үнийн хөөрөгдөлт билээ.


Дээрхи динамикаас харахад 2001 оноос эхлээд махны үнэ нь улирлын хэлбэлзэлтэйгээгээр тогтмол өссөн бөгөөд 2010 оны 5 сард урьд байгаагүй хэмжээгээрээ огцом өсөлтийг үзүүлсэн байна. 2003-2005 оны хооронд харьцангуй тогтвортой өссөн бол 2008 болон 2010 онуудад огцом өсөлт ажиглагдаж байгаа нь инфляцийн хэмжээнд хүчтэй нөлөө үзүүлсэн байх магадлалтай. Өөрчлөлтийн динамикаас харахад улирлын нөлөө илт мэдрэгдэж байна. Ялангуяа нийлүүлэлтийн хэмжээ эрс нэмэгддэг 7-12 сарын хооронд үлэмж бууралт ажиглагддаг бол хаврын тарчиг цагт өндөр хүлээлт бүхий өсөлтийг бий болгодог нь харагдаж байна. Махнй үнэ нь харьцангуй нийлүүлэлтийн талын нөлөөлөл өндөр бөгөөд зуд, зурхантай жил маш ихээр өсдөг гэдэг нь харагдаж байна. Мах махан бүтээгдэхүүний хувьд Монголчууд бидний хувьд хамгийн чухал хүнс бөгөөд махны эрэлтийг дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байдаг ихээхэн мэдрэмж өндөртэй бараа билээ. Махны хэрэглээний хувьд зарим нэг судалгаанд[1] Улаанбаатар хотын хүн сард дундажаар 7-8 кг мах, махан бүтээгдэхүүн, Хөдөө орон нутагт 8-11 кг мах махан бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэдэг судалгаа гарсан байдаг .Энэ нь дэлхийд ч махны хэрэглээгээрээ дээгүүрт орох тоо баримт юм. Сүүлийн жилүүдэд төр засгаас махны нийлүүлэлтийн шокыг саармагжуулах зорилгоор нөөцийн махны хэмжээг жил дараалан нэмж байгаа боловч дорвитой үр дүнд хүрч чадахгүй байгаа нь нэгдсэн зохицуулалтыг үгүйлж буй хэрэг мөн. Нөгөөтэйгүүр дэлхийн дулааралаас хамаарсан зуд, ган гачигийн нөлөөгөөр бэлчээрийн мал аж ахуйг түшиглэдэг орны хувьд ихээхэн гарз хохиролыг амсч эргээд эдийн засагт махны үнэ өсөх суурь шалтгаан болж байгаа.

гээд нэг судалгаа хийсэн удахгүй оруулах санаа байна.



[1] Энэхүү судалгааны нэрийг дурьдах боломжгүй




[1] “Дэлхийн эдийн засгийн Монголын Эдийн засагт үзүүлэх нөлөө” бодлогын судалгааны тайлан 2-р улирал Нээлттэй нийгэм Форум, МУИС-ЭЗС Эдийн засгийн Онолын тэнхим

[2] Ц. Батсүх (2008), “Инфляцийн эсрэг макро эдийн засгийн бодлого”, Нээлттэй нийгэм форум,

2011/02/20

Үнэ цэнэ(Жаахан омогшихуй)

Би нээх улс төр энэ тэр ярих, түүнд цагаа зарцуулахыг хүсдэггүй. Гэхдээ зарим нэг зүйлс дээр ардчилсан ёсоор бичихээс аргагүй байхын: -Нэг найзтайгаа уулзтал бидний таньдаг нэгэн хүн Франк хүнтэй гэрлэсэн гэсэн яриа дэлгэлээ. Тэр үед найз маань өөрийн мэдэлгүй ямар азтай хог вэ хэмээн уулга алдсан шүү. Ер нь яагаад Франц хүнтэй хамт амьдарсан Монгол хүн азтай байдгийн, Монгол хүнийг дэлхийн бусад улсад зорчиход тэгтлээ их шалгаж, барьцаа даалт гаргадаг+ийн, Малайз-д Монгол эх хүнийг зэрлэгээр дэлбэлж болдог+ийн, Монгол хүнийг Солонгост ажилчин хүн гэж ойлгож, тэгэж ханддаг+ийн, Улаанбаатарт амьдарч буй жирийн иргэний уушиг нүд нь яагаад буруутай байдаг+ийн. Энэ бүхний хариулт нь тун энгийн Монгол хүний үнэ цэнэ. Монгол хүн Монгол хүнээ хүлээн зөвшөөрөхгүй бол бусад үндэстэн хэзээ ч биднийг хүлээн зөвшөөрөхгүйн л асуудал. Их Хаадын үед Монгол хүний үнэ цэнэ ямар байсан бол гэдэг бас л бодууштай асуудал. Миний үзсэн Санхүүгийн менежментэд авч үзэхдээ компаний санхүүгийн менежерийн гол үүрэг нь компаний үнэ цэнийг боломжит өндөр түвшинд хүргэж, хувьцаа эзэмжигчдийн эрх ашгийг гүйцэлдүүлэхэд оршино гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл бидний сонгосон, биднээс сонгогдсон нэгнүүдийн гол үүрэг нь мөнгө тараах биш бидний үнэ цэнийг өсгөх, биднийг Монгол гэдгээрээ Улаанбаатарын нэг PUB-д хашгирах биш, Гэрээ санаад зохиолын дуу сонсоод, гадаад улсаас эх орноо санагалзан орилох биш, зүгээр л эрүүл орчинд дэлхийн аль ч улсын иргэнтэй гар бариад хамтран ажиллах эрхзүйн болон эдийн засгийн орчинг бий болгоход орших бизээ. Үнэ цэнэ-ийг цаашид дэлгэрүүлэх болно. Гэхдээ үнэ цэнэтэй амьдралыг эцсийн бүлэгтээ хэн тодорхойлох вэ гэвэл гагцхүү хүмүүн та өөрөө биз ээ. Гэртээ, сургууль ажил дээрээ, за тэгээд амьдрал дээрээ үнэ цэнэтэй байцгаая. Жаахан уужрив.

2011/02/19

Зорилго

Саяхан нэг Орос баримтат кино үзсэн минь санаанаас ерөөсөө гарахгүй юм. Тэр кинонд 1970-аад оны үед Одоогийн ОХУ хуучнаар ЗХУ-н мөнгөн тэмдэгт рубль хуурамчаар үйлдэгдэж байгааг илрүүлж буйгаар эхэлдэг ба ЗХУ-н Тагнуулын газраас мөрдөн шалгаж 10 гаруй жилийн дараа л хэргийг илрүүлж буй тухай гардаг. Өнөөх хуурамч гээд байгаа рубль нь үнэндээ жирийн нүд, багажаар харахад жинхэнээсээ ерөөсөө ялгагдахгүй бөгөөд харин хуучирхаараа л цаас нь өөр болдогоороо ялгаатай байдаг. Тагнуулын төв газар нь тэрхүү хуурамч рублийг тусгай машинаар Америк эсвэл барууны хөрөнгөтөн орноос ЗХУ-н эсрэг хийж буй алхам хэмээн далдуур маш ихээр түгшиж байсан боловч хэргийн нууц нь зүгээр нэг тосгоны жолооч өөрийн саравчиндаа хийж байсаныг хараад үнэхээр их гайхдаг. Тэрхүү жолооч нь зохион бүтээхэд үнэн голоосоо дуртай нэгэн байсан бөгөөд хөдөө аж ахуйн машин хийгээд түүнийхээ зохиогчийн эрхийг авах гэж хотын захиргаанд хандтал цаадуул нь шоолох маягтай хүлээн авсан бөгөөд эндээс л тэрээр бүр Оросыг цочироосон рублийг хийж хүмүүст өөрийгөө харуулахыг хүссэн бөгөөд, тэрээр хуурамч рублийг хийх гэж амьдралынхаа 13 жилийн өглөөний 9 өөс оройны 23 цаг хүртэл ажиллаж хийсэн бөгөөд Өөрөө ярихдаа би хуурамч мөнгө хийгээгүй харин жинхэнийг л хийсэн хэмээн хариулсан нь тэр хүний зорилго ямар хатуу бөгөөд аугаа байсныг өөрийн эрхгүй өгүүлж байна. Хуурамч рублээрээ тэрээр хөлжих мөнгөжих тухай огтоос бодоогүй бөгөөд амьдрал нь ч дорвитой дээшлээгүй гэдэг. Тэгвэл Зорилго гэж? Өнөөдөр бидний зорилго ямар байна вэ? хийж бүтээх жинхэнэ эрмэлзлэл бүхий амьдралаар өөрийгөө цэнэглэж, хөвчилж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй байна. Сургуулиа төгсөөд ажилд орно, сайн ажиллана, дэвшинэ дарга болно ихэнхи маань ингээд л гүйцээ. За дарга болж болно яг юуны, тэр үед юуг хийж бүтээх вэ талаархи асуудалыг бодох хэрэгтэй байна. Одоо бол бид нар зүгээр л WHAT гэж байна харин хөгжил бол HOW гэж л ирнэ. Зорилго бүрэн амжилт авч ирнэ гэдэг orloo.info дээрээс нийтлэл уншиж байсан тэр лугаа хөдөлмөрлөх хэвшлийг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй байна. Ер нь хүн 10 жилээ онц төгсөх, Их сургуулийг онц төгсөж яах юм бэ ямар хэрэгтэй юм бэ? миний бодлоор нэг л зүйлд маш их хэрэгтэй тэр бол "хөдөлмөрлөж хэвшихэд". Тэр онцийг авах гэж улайрч байх хором мөчүүдэд тэр нөхөр ядаж СУУЖ сурч байгаа нь ирээдүйд ирэх баялагын Гол үүд нь болж байгаад хэргийн учир оршино. Тэгсэнээс биш дүнгийн төлөө онц бол ямар ч утгагүй хэрэгцээгүй, цаг нөхцөөсөн асуудал.
Зорилго нь цаг хугацаатай нарийн уялдаатайгаар бий болдог хүний хамгийн эрхэм хэсэг мөн. Хугацаа өнгөрөх гэдгийг ууланд авирахтай зүйрлэвэл: Уулчин эхлээд өндөөр уулыг харж үүнд авираад төрийн далбаагаа хийсгэж, хүүдээ сүүлд бахархан ярьвал сайхнаа гэж бодно. Дараа нь ууланд авирах багаж хэрэгсэл бүх зүйлсээ бэлтгэнэ энэ бол хамгийн чухал, ганцхан алхаа ч юмуу нэг жижиг зүйлийг орхигдуулбал байдал эсрэгээр эргэх магадлал өндөр, За тэгээд ууланд авирах үед болох элдэв үзэгдэлүүд. Тухайн үзэгдэлүүдээс хамаарч ууланд гарах гарах зорилго өөрчлөгддөг. Иймээс л хугацаа уул хоёр ижил мөн чанарыг өөртөө агуулж буй мэт. Зорилгоо зөв тодорхойлж, шаардлагатай хэрэгсэлээ цуглуулж буй энэ л үе хүний амьдралын хамгийн жаргалтай үе байдаг гэж дээд үеийнхэн ярьдагийг ойлгох гээд л байх шиг. Оюутан ахуй цагийнхаа өнгөт орчлон дунд өөрийн зорилгын төлөө үнэнчээр хөдөлмөрлөнө дөө.

2011/02/17

Далайц буюу амьдралын физик

Дадлага хийх хугацаанд мундаг ах нараас сурах юм үнэхээр их байгааг улам бүр ойлгож байна. Өнөөдөр дэлхий дахинд эсэргүүцлийн хөдөлгөөний шуурга шуурч байна. Тунис, Египт, Иран за тэгээд бас бус хэд хэдэн оронд жагсагчидийн цуглаан улам бүр гаарч байгааг бид бүхэн мэдэх билээ. Тэдгээр улсуудын ард түмэн ихээр бухимдсаны илрэл нь энэ байдлаар илэрч байгаа болов уу. Бухимдалын гол шалтгаан нь мэдээж эдийн засгийн зогсонги байдал, ядуурал, засаглалын завхайрал(муухай үг гэхдээ ингэж хэлэхээс аргагүй)-аас шууд үүдэлтэй. Цаашид дэлхийн эдийн засагт хүнсний хямрал маш ихээр нөлөөлөх болно магадгүй үймээн болно гэж томоохон эрдэмтэд, зарим улс төрийн тэргүүнүүд мэдэгдэж байна. Ер нь тэгвэл яагаад үймээн болдог вэ? -: Энэ асуултанд Лхагважав ахын хэлсэн үг л оновчтой хариулт санагдаад байгаан. Лхагважав ах хэлэхдээ Манай улс соц нийгмийн үед үнэхэрээр дэг журамтай, ёстой л бүх зүйл номоороо, соц өмчийн эс ширхэг бүрийг нүдлэн хамгаалж нүдний цөцгий мэт ......хүн бүр бага балчираасаа туйлын аж ахуйч .....буюу доор харуулсан зурагны баруун 45 за магадгүй баруун 90 болтол болтол нь татсан бололтой. Одоо бол эсрэг буюу зүүн 45 бүүр 90 хүрсэн байх шиг байна. Архидалдт, нийгмийн өвчлөл, буруу ойлгогдсон эрх чөлөө, гэмт хэрэг гээд соц үед жинхэнэ хорьж цагдаж НАХЯ-аас мөрдөж байсны эсрэг зүйлс болж байна. Өөрөөр хэлбэл хэтэрхий нэг тийшээ хэлбийвэл юм гэдэг нөгөө тийшээ эргэвэл яг эргэсэн далайцын хэмжээгээрээ байдаг гэдэг санаа юм.
Өнөөдөр манайх эдийн засгийн буруу байдал болоод байна уу улс төрийн буруу байдалд байна уу гэдгээ мэдэхээ больсон мэт. Мэдээж соц үед мэдэж байсан гэсэн санааг хэлэхгүй лдээ за энэ тухай дараагийн нэг нийтлэлээр гаргах болноо. Одоо хэлэх гэсэн санаагаа дуусгая: Нийгэм гэдэг далайцтай байдаг юм байна тэр далайц-ийн эсрэг үед нь явж байгаан байна. Хэтэрхий их хоригловол, хэтэрхий онолдох, хэтэрхий их хязгаарлалт эргээд хэтэрхий дураараа байдал хэтэрхий замбараагүйдэлийг бий болгодог ажээ. Манай Монголчуудын хошигнон ярьдгаар багшийн хүүхэд муу сурлагтан, эмчийн хүүхэд заваан захирлын хүүхэд хулгиан гэдгийг цаагуураа өгүүлсэн мэт. Энэ бол амьдралын физик ажгуу.

2011/02/14

Акулууд VS Бушуу туулай

Их сургуульд суралцах хугацаанд сонссон хамгийн томоохон хөрөнгө оруулалтын банкууд Монгол ирсэн байхыг харсан нь манай улсын ирээдүйд ямар өндөр боломж бас эрсдэл байгааг харуулсан хэрэг боллоо. JP Morgan, Gredit Suisse, Goldman Sachs, Morgan Stanley, Deutshe bank, Barclays Capital, CITI, түүнээс гадна UBS, Standart Chartered bank, Bank of China, Jefferies and company, ING, Bank of America Merrill lynch, HSBC, Macquarie, BHP Paribas гээд үнэхээр акул бас дахин акулууд эд нартай IPO хийх тал дээр өрсөлдөнө гэдэг асар. BHP Paribas хувьд л гэхэд Bankersalmanac-аас тодруулдаг дэлхийн 100 топ банкыг миний мэдэхээр 2 жил тэргүүлж байгаа. Deutshe bank, Barclays Capital-н хувьд 5-6 байранд байнга байдаг за тэгээд JP Morgan, Morgan Stanley хөрөнгө оруулалтын банкаараа хэр хүлээн зөвшөөрөгдсөнийг дэлхий мэдэж байгаа. За тэгээд бүгд эхний 20-д байдаг банкууд даа Манай МCS группын MMC-г Гонгонк-д гаргахад JP Morgan ажилласан зэргийг харахад Монгол улсаас акулууд үнэхээр их margin хүлээж байгаа нь харагдаж байна. Мэдээж маrgin гэхдээ бид жишиг болгож цаашдын IPO хийх компаниудадаа гарын авлага болохуйцаар гүйцэтгэх нь хамгаас чухал гэдгийг санах хэрэгтэй. Монголын талаас хамгийн их ач холбогдол өгч байгаа зүйл нь хугацаа хэмээн сонссон. Яахав хугацаа богино байна гэдэг сайн хэрэг гэвч 1 жил гаруйханд багтаана гэдэг судалгаа, зах зээлийн бодит байдлыг тандах бусад ажилбаруудад арай л хурдан мэт даанч сонгуулиас өмнө найзуудад IPO хамгаас чухал болоод байх шиг байна. Бушуу туйлай борвиндоо баастай

2011/02/12

Санхүүгийн Англи хэлний сургалт/Төлбөргүй/

АНУ-ын элчин сайдын яам болон Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сангын хамтарсан гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг Америк Соёл Мэдээллийн Төв нь Санхүүгийн англи хэлний сургалтыг зохион байгуулах гэж байна. Тус төв нь оюутан сурагч, судлаачид болон олон нийтэд АНУ-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авахад дэмжлэг үзүүлэхийн сацуу Монгол ба АНУ-ын хооронд харилцан ойлголцлыг түгээн дэлгэрүүлэхэд зорилго нь оршдог.

Англи хэлний боловсролыг дээшлүүлэхэд тус төвийн ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилладаг. Үүний нэгээхэн хэлбэр нь энэхүү санхүүгийн англи хэлний сургалт бөгөөд энэ жил бүрэн хэлбэрээр анх удаа заах бөгөөд өмнөх 2 жил нь санхүүгийн эх бичвэрийн орчуулга нэртэйгээр зааж байсан.

Хичээлийг гурав дахь жилдээ Д.Төмөрбат заана.

Сургалтын онцлог нь

  • Үгсийн сан, дүрэм, сонсох, яриа болон орчуулах эрдмийг АНУ-ын санхүү, эдийн засгийн шилдэг сурах бичиг, сэтгүүл, цахим хуудас болон мэдээллийн сувгаас суралцах
  • Сонсох, ярих, бичих болон унших чадварыг санхүүгийн бодит жишээнээс мэдэх
  • Англи хэл дээр санхүүгийн бодлого бодох
  • Монгол-англи хэлний хооронд харилцан орчуулга хийх дадалд суралцах
Би энэ сургалтанд сууж байсан бөгөөд үнэхээр сайн Төмөрөө ах бол жинхэнэ хүний төлөө хүндээ та алтан боломжийг бүү алдаарай

2011/02/11

Махны үнэ ба Мөнгөний бодлогын хүү

Миний үзсэн нэг судалгаанд 2010 оны 3 сарын байдлаар инфляцийн түвшин 8,7% байсан ба үүний 7,3% нь буюу нийт инфляцийн 83,9% нь махны үнийн өсөлтөөс хамаарсан байна байна хэмээх нэгэн өгүүлбэр нүдэнд харагдсан явдал энэхүү нийтлэлийг бичих үндэслэл болсон юм. Би энд Монголчууд 33 сая малтай 2 сая 600 мянгуулаа гэж лоозогнохгүй. Гэхдээ бидэнд нэгдсэн бодлого хэр үгүйлэгдэж байгааг л хөндөх гэсэн юм. Монгол банкны зүгээс инфляцийг нэг оронтой тоонд барих амлалтыг 2010-2011 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ тусгасан байсан. Энэхүү зорилтондоо хүрэхийн тулд хатуу мөнгөний бодлого буюу 2007 оны 7 сард зарласан бодлогын хүү буюу 7- хоногийн хугацаатай төв банкны үнэт цаасны хүү одоогийн байдлаар 11% буюу нилээдгүй өндөр байгаа билээ. Үүнийг дагаад зээлийн олигтой буурахгүй байна гэж зарим эдийн засагчид шүүмжилж байгаа нэг талаас бол үнэн боловч нөгөө талаас бодож үзүүштэй л асуудал өөрөөр хэлбэл нэрлэсэн болон бодит зээлийн хүүний асуудал босч ирэх нь тодорхой, зээл хадгаламжийн хүү бол зах зээл дээрхи үнэ гэдэг утгаараа гэсэн санаа юм. Ер нь зээлийн хүү өндөр байгаа нь банканд ч зээл авагчидад 2-ууланд нь сайн зүйл биш өндөр хүү өндөр эрсдэлийг үргэлж дагуулдаг жамтай. Өнөөдөр инфляцийн түвшин өндөр байгаатай холбоотойгоор бодлогын хүүг бууруулахгүй гэсэн асуудал байгаа энэ бол эрүүл зүйл. Гэхдээ үүнийг цааш нь жаахан ахиулан бодъё инфляцийн бараг 70-80% махны үнийн өсөлтөөр хангагдаж байна. Тэгвэл махны үнийг бодлогын хүүгийн 1-2 сарын дотор бууруулах уу???? бодох л асуудал байна. Махны үнэ өслөө+инфляци өслөө +бодлогын хүү чангарлаа === Бодит эдийн засаг??? . Мөн манай эдийн засгийг мөчлөгийн гэхээсээ улиралын нөлөөлөл ихтэй хэмээн зарим эдийн засагч нар тодорхойлсонтой би санал нийлдэг. Махны үнийн динамик ч харьцангуй улиралын нөлөөлөлтэй үнийн өсөлт нь зун, намрын цагуудад буурах ба хавар өвлийн цагуудад өндөр өсөлтүүд явагддаг. Уул нь энэ асуудалтай тэмцэх гэж нөөцийн мах гээч зүйл бий гэвч эрэлтийг хангах хэмжээнд бэлдэж чаддаггүйгээс ёстой гал дээр тос нэмсэн шиг зүйл болдогийг бид мэдэх билээ. Тэхээр мах бэлтгэлийн асуудал, мах түгээлтийн асуудал гол учир нь болоод байх шиг өөрөөр хэлбэл манайд технологийн горимыг бараг тооцохгүй байсан нь дээр. Өнөөдөр яагаад махны компаниуд махыг их хэмжээгээр бэлтгэж чадахгүй байна вэ? Мэдээж хөрөнгө мөнгөний асуудал, зээл түүний барьцаа нөгөө талаас зээлийн хэмжээ гээд олон асуудал бий. Гэхдээ хамгийн том бөгөөд микро хүчин зүйл бол малчдын MIND асар төвөгтэй. Төв газраас ирсэн махны компаниудад бол өгнө гэсэн ном бага өгвөл борлон, төлөг за тэгээд ер л өгөхгүй талдаа. За 9 сарын 1-н Зул сарын 25 гээд томоохон баярын өмнө байдгаа бариад сумын төв рүү тэнд өнөөх ченж гэх нэртэй нинжа нараас дутахгүй муу нэртэй нөхдүүдэд өгөх бөгөөд эндээс л махны үнийн хөөрөгдөлт эхлэнэ. Албан бус мэдээгээр манай махны зах зээлийн 60-70%-г ченж нар барьж байгаа гэсэн баримт ч байдаг. Энэ тохиолдолд үнэ өсөхөөс өөр ямар ч комбинаци харагдахгүй бизээ. Ченж нар бол эдийн засгийн үзэгдэл бөгөөд хорон санаат мангас биш нэгдсэн бодлого зохицуулалт байхгүй байгаа учир тэд энэ тоглоомыг зохицуулж байгаа түр зохицуулагчид гэж би боддог.
За тэгвэл арга зам тэгвэл ямар байх вэ? Хамгийн гол асуудал махны логистик болов уу. Малчдаас худалдан авагч хүртэлх дамжлагын тоог цөөрүүлэх, иргэдийн(Малчдын, худ/ав) хүлээлтийг оновчтой болгох, ган зуд байгалийн бэрхшээлийн үед ч ажиллаж чадах тийм л оновчтой сүлжээг бий болгох нь гол арга замын нэг. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй малын түүхий эдийн үнэ бол махны үнийн бас томоохон шалтгаан манай түүхий эдийн үнийг урд хөршөөс тогтоох учир асуудал эргээд өөрөөр эргэх магадлалтай. Сүүлийн үед таваарын биржийн асуудал нилээдгүй яригдаж өнгөрөгч намрын чуулганаар хуулийн асуудал бараг л шийдэгдэх дөхсөн. Энэ хуулийн эрхзүйн зохицуулалт талаас нь ихээхэн анхаарч байгаа нь харагдсан. Гэхдээ нэг зүйлийг арай л орхигдуулаад байгаа нь нийлүүлэлтийн асуудал өөрөөр хэлбэл дурын Дорж гэдэг малчин тэнд яаж түүхий эдээ борлуулах вэ. 5 нэхий 3 шир байлаа түүнийгээ хотод ирээд өгөх үү? хариулт бүлэг болон хоршоод бөөнөөрөө нийлүүлж нэг нь хоёр нь удирдан борлуулах гэнэ. Манай Монголчууд бүлэг, хоршоолох нь хэр л бол Ялангуяа малчид бодох л асуудал. Махны үнээс л харахад макро эдийн засгийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгааг, миний ойлгож байгаагаар хамгийн эрүүл ажиллаж байгаа мөнгөний бодлогын хүүг хэр хүчгүйдэж байгааг энэхүү нийтлэлээрээ харуулахыг зорьсон бөгөөд энэ чиглэлээр нэг судалгааны ажлыг хэдэн нөхдийн хамт хийхээр шийдээд байгаа. Бэлэн болвоос working paper хэсэгт тавих болно.

2011/02/10

Зав ихтэй

Сүүлийн үед зав ихдээд нийтлэл оруулж чадсангүй бууз идэх бэлэг авах гээд томоохон ажлуудыг дагнаж байна. Удахгүй нэг эдийн засгийн анализ юмуу сүүний тухай нэг төсөл оруулах болно.