Хуудас

2011/02/12

Санхүүгийн Англи хэлний сургалт/Төлбөргүй/

АНУ-ын элчин сайдын яам болон Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сангын хамтарсан гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг Америк Соёл Мэдээллийн Төв нь Санхүүгийн англи хэлний сургалтыг зохион байгуулах гэж байна. Тус төв нь оюутан сурагч, судлаачид болон олон нийтэд АНУ-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авахад дэмжлэг үзүүлэхийн сацуу Монгол ба АНУ-ын хооронд харилцан ойлголцлыг түгээн дэлгэрүүлэхэд зорилго нь оршдог.

Англи хэлний боловсролыг дээшлүүлэхэд тус төвийн ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилладаг. Үүний нэгээхэн хэлбэр нь энэхүү санхүүгийн англи хэлний сургалт бөгөөд энэ жил бүрэн хэлбэрээр анх удаа заах бөгөөд өмнөх 2 жил нь санхүүгийн эх бичвэрийн орчуулга нэртэйгээр зааж байсан.

Хичээлийг гурав дахь жилдээ Д.Төмөрбат заана.

Сургалтын онцлог нь

  • Үгсийн сан, дүрэм, сонсох, яриа болон орчуулах эрдмийг АНУ-ын санхүү, эдийн засгийн шилдэг сурах бичиг, сэтгүүл, цахим хуудас болон мэдээллийн сувгаас суралцах
  • Сонсох, ярих, бичих болон унших чадварыг санхүүгийн бодит жишээнээс мэдэх
  • Англи хэл дээр санхүүгийн бодлого бодох
  • Монгол-англи хэлний хооронд харилцан орчуулга хийх дадалд суралцах
Би энэ сургалтанд сууж байсан бөгөөд үнэхээр сайн Төмөрөө ах бол жинхэнэ хүний төлөө хүндээ та алтан боломжийг бүү алдаарай

Сургалтын сэдвийн хүрээ нь

  • Монголын хөрөнгө оруулалтын орчин
  • Эрсдэлийн удирдлага
  • Санхүүгийн ёс зүй
  • Аж ахуйн нэгжийн засаглал ба хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах нь
  • Тогтмол өгөөжтэй болон хөшүүрэгтэй үнэт цаас
  • Үнэт цаасны үүсмэл хэрэгслүүд
  • Багцын удирдлага
  • Биет активуудад оруулах хөрөнгө оруулалт
  • Аж ахуйн нэгжийн худалдан авалт ба нэгтгэл
  • Банкны эрсдлийн менежмент
  • Институцийн хөрөнгө оруулагчид
  • Арбитраж ба Хөрөнгө босгох ажилбар
  • Олон улсын санхүүгийн болон гадаад валютын зах зээл
  • Эргэлтийн хөрөнгийн удирдлага
  • Технологийн хөрөнгө оруулалт буюу venture capital
  • Татварын түвшин бага зах зээлд хөрөнгө оруулах буюу Offshore investment

Сургалтын түвшин
А
буюу англи хэлийг анхан болон түүнээс дээш түвшинд судалсан суралцагчидад тохиромжтой бөгөөд долоо хоногын Мягмар болон Пүрэв гаригуудад 18-20 цагын хооронд хичээлэх бөгөөд үргэлжлэх хугацаа нийт 48 цаг.
Түргэвчилсэн буюу англи хэлийг дунд эсвэл түүнээс дээш түвшинд судалсан суралцагчидад тохиромжтой бөгөөд долоо хоногын Лхагва гаригт 18-20 цагын хооронд хичээлэх бөгөөд үргэлжлэх хугацаа нийт 30 цаг.
Хэдийгээр сургалтыг хоёр түвшинд ангилж байгаа болов ч судлах сэдэв болоод хамрах агуулга нь ижил болно.

Сургалтын үргэлжлэх хугацаа
2011 оны 2-р сарын 23 - 5-р сарын 12 хүртэл
Долоо хоног бүрийн Мягмар, Лхагва болон Пүрэв гаригуудад 18-20 цагын хооронд хичээллэнэ.
Жич: Сар бүрийн сүүлчийн долоо хоногын мягмар гаригт Улаанбаатар хотын номын сангын дотоод ажилтай тул завсарласан хичээлийг Мягмар ба Пүрэв гариг бүрт 30 минут нэмж орох байдлаар нөхөх болно.

Сургалтанд хэрхэн бүртгүүлэх вэ:
Суралцах хүсэлтэй хүмүүс Америк Соёл Мэдээллийн Төвийн байранд өөрийн биеэр ирж дараах цагын хооронд бүртгүүлнэ.
Даваа гариг: 10-19 цагын хооронд
Мягмар-Пүрэв гаригт 9-21 цагын хооронд
Баасан-Бямба гаригт 10-20 цагын хооронд

Хаяг:
Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сан
Америк Соёл Мэдээллийн Төв
Утас: 976-11-70115703
Цахим хуудас: pl.ub.gov.mn
Цахим хаяг: ac_mongolia@yahoo.com Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Илүү тодруулах зүйл байвал дараах цахим хаягаар хандана уу: tumurbatdalkhsuren@ymail.com