Хуудас

2011/02/11

Махны үнэ ба Мөнгөний бодлогын хүү

Миний үзсэн нэг судалгаанд 2010 оны 3 сарын байдлаар инфляцийн түвшин 8,7% байсан ба үүний 7,3% нь буюу нийт инфляцийн 83,9% нь махны үнийн өсөлтөөс хамаарсан байна байна хэмээх нэгэн өгүүлбэр нүдэнд харагдсан явдал энэхүү нийтлэлийг бичих үндэслэл болсон юм. Би энд Монголчууд 33 сая малтай 2 сая 600 мянгуулаа гэж лоозогнохгүй. Гэхдээ бидэнд нэгдсэн бодлого хэр үгүйлэгдэж байгааг л хөндөх гэсэн юм. Монгол банкны зүгээс инфляцийг нэг оронтой тоонд барих амлалтыг 2010-2011 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ тусгасан байсан. Энэхүү зорилтондоо хүрэхийн тулд хатуу мөнгөний бодлого буюу 2007 оны 7 сард зарласан бодлогын хүү буюу 7- хоногийн хугацаатай төв банкны үнэт цаасны хүү одоогийн байдлаар 11% буюу нилээдгүй өндөр байгаа билээ. Үүнийг дагаад зээлийн олигтой буурахгүй байна гэж зарим эдийн засагчид шүүмжилж байгаа нэг талаас бол үнэн боловч нөгөө талаас бодож үзүүштэй л асуудал өөрөөр хэлбэл нэрлэсэн болон бодит зээлийн хүүний асуудал босч ирэх нь тодорхой, зээл хадгаламжийн хүү бол зах зээл дээрхи үнэ гэдэг утгаараа гэсэн санаа юм. Ер нь зээлийн хүү өндөр байгаа нь банканд ч зээл авагчидад 2-ууланд нь сайн зүйл биш өндөр хүү өндөр эрсдэлийг үргэлж дагуулдаг жамтай. Өнөөдөр инфляцийн түвшин өндөр байгаатай холбоотойгоор бодлогын хүүг бууруулахгүй гэсэн асуудал байгаа энэ бол эрүүл зүйл. Гэхдээ үүнийг цааш нь жаахан ахиулан бодъё инфляцийн бараг 70-80% махны үнийн өсөлтөөр хангагдаж байна. Тэгвэл махны үнийг бодлогын хүүгийн 1-2 сарын дотор бууруулах уу???? бодох л асуудал байна. Махны үнэ өслөө+инфляци өслөө +бодлогын хүү чангарлаа === Бодит эдийн засаг??? . Мөн манай эдийн засгийг мөчлөгийн гэхээсээ улиралын нөлөөлөл ихтэй хэмээн зарим эдийн засагч нар тодорхойлсонтой би санал нийлдэг. Махны үнийн динамик ч харьцангуй улиралын нөлөөлөлтэй үнийн өсөлт нь зун, намрын цагуудад буурах ба хавар өвлийн цагуудад өндөр өсөлтүүд явагддаг. Уул нь энэ асуудалтай тэмцэх гэж нөөцийн мах гээч зүйл бий гэвч эрэлтийг хангах хэмжээнд бэлдэж чаддаггүйгээс ёстой гал дээр тос нэмсэн шиг зүйл болдогийг бид мэдэх билээ. Тэхээр мах бэлтгэлийн асуудал, мах түгээлтийн асуудал гол учир нь болоод байх шиг өөрөөр хэлбэл манайд технологийн горимыг бараг тооцохгүй байсан нь дээр. Өнөөдөр яагаад махны компаниуд махыг их хэмжээгээр бэлтгэж чадахгүй байна вэ? Мэдээж хөрөнгө мөнгөний асуудал, зээл түүний барьцаа нөгөө талаас зээлийн хэмжээ гээд олон асуудал бий. Гэхдээ хамгийн том бөгөөд микро хүчин зүйл бол малчдын MIND асар төвөгтэй. Төв газраас ирсэн махны компаниудад бол өгнө гэсэн ном бага өгвөл борлон, төлөг за тэгээд ер л өгөхгүй талдаа. За 9 сарын 1-н Зул сарын 25 гээд томоохон баярын өмнө байдгаа бариад сумын төв рүү тэнд өнөөх ченж гэх нэртэй нинжа нараас дутахгүй муу нэртэй нөхдүүдэд өгөх бөгөөд эндээс л махны үнийн хөөрөгдөлт эхлэнэ. Албан бус мэдээгээр манай махны зах зээлийн 60-70%-г ченж нар барьж байгаа гэсэн баримт ч байдаг. Энэ тохиолдолд үнэ өсөхөөс өөр ямар ч комбинаци харагдахгүй бизээ. Ченж нар бол эдийн засгийн үзэгдэл бөгөөд хорон санаат мангас биш нэгдсэн бодлого зохицуулалт байхгүй байгаа учир тэд энэ тоглоомыг зохицуулж байгаа түр зохицуулагчид гэж би боддог.
За тэгвэл арга зам тэгвэл ямар байх вэ? Хамгийн гол асуудал махны логистик болов уу. Малчдаас худалдан авагч хүртэлх дамжлагын тоог цөөрүүлэх, иргэдийн(Малчдын, худ/ав) хүлээлтийг оновчтой болгох, ган зуд байгалийн бэрхшээлийн үед ч ажиллаж чадах тийм л оновчтой сүлжээг бий болгох нь гол арга замын нэг. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй малын түүхий эдийн үнэ бол махны үнийн бас томоохон шалтгаан манай түүхий эдийн үнийг урд хөршөөс тогтоох учир асуудал эргээд өөрөөр эргэх магадлалтай. Сүүлийн үед таваарын биржийн асуудал нилээдгүй яригдаж өнгөрөгч намрын чуулганаар хуулийн асуудал бараг л шийдэгдэх дөхсөн. Энэ хуулийн эрхзүйн зохицуулалт талаас нь ихээхэн анхаарч байгаа нь харагдсан. Гэхдээ нэг зүйлийг арай л орхигдуулаад байгаа нь нийлүүлэлтийн асуудал өөрөөр хэлбэл дурын Дорж гэдэг малчин тэнд яаж түүхий эдээ борлуулах вэ. 5 нэхий 3 шир байлаа түүнийгээ хотод ирээд өгөх үү? хариулт бүлэг болон хоршоод бөөнөөрөө нийлүүлж нэг нь хоёр нь удирдан борлуулах гэнэ. Манай Монголчууд бүлэг, хоршоолох нь хэр л бол Ялангуяа малчид бодох л асуудал. Махны үнээс л харахад макро эдийн засгийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгааг, миний ойлгож байгаагаар хамгийн эрүүл ажиллаж байгаа мөнгөний бодлогын хүүг хэр хүчгүйдэж байгааг энэхүү нийтлэлээрээ харуулахыг зорьсон бөгөөд энэ чиглэлээр нэг судалгааны ажлыг хэдэн нөхдийн хамт хийхээр шийдээд байгаа. Бэлэн болвоос working paper хэсэгт тавих болно.