Хуудас

2011/02/19

Зорилго

Саяхан нэг Орос баримтат кино үзсэн минь санаанаас ерөөсөө гарахгүй юм. Тэр кинонд 1970-аад оны үед Одоогийн ОХУ хуучнаар ЗХУ-н мөнгөн тэмдэгт рубль хуурамчаар үйлдэгдэж байгааг илрүүлж буйгаар эхэлдэг ба ЗХУ-н Тагнуулын газраас мөрдөн шалгаж 10 гаруй жилийн дараа л хэргийг илрүүлж буй тухай гардаг. Өнөөх хуурамч гээд байгаа рубль нь үнэндээ жирийн нүд, багажаар харахад жинхэнээсээ ерөөсөө ялгагдахгүй бөгөөд харин хуучирхаараа л цаас нь өөр болдогоороо ялгаатай байдаг. Тагнуулын төв газар нь тэрхүү хуурамч рублийг тусгай машинаар Америк эсвэл барууны хөрөнгөтөн орноос ЗХУ-н эсрэг хийж буй алхам хэмээн далдуур маш ихээр түгшиж байсан боловч хэргийн нууц нь зүгээр нэг тосгоны жолооч өөрийн саравчиндаа хийж байсаныг хараад үнэхээр их гайхдаг. Тэрхүү жолооч нь зохион бүтээхэд үнэн голоосоо дуртай нэгэн байсан бөгөөд хөдөө аж ахуйн машин хийгээд түүнийхээ зохиогчийн эрхийг авах гэж хотын захиргаанд хандтал цаадуул нь шоолох маягтай хүлээн авсан бөгөөд эндээс л тэрээр бүр Оросыг цочироосон рублийг хийж хүмүүст өөрийгөө харуулахыг хүссэн бөгөөд, тэрээр хуурамч рублийг хийх гэж амьдралынхаа 13 жилийн өглөөний 9 өөс оройны 23 цаг хүртэл ажиллаж хийсэн бөгөөд Өөрөө ярихдаа би хуурамч мөнгө хийгээгүй харин жинхэнийг л хийсэн хэмээн хариулсан нь тэр хүний зорилго ямар хатуу бөгөөд аугаа байсныг өөрийн эрхгүй өгүүлж байна. Хуурамч рублээрээ тэрээр хөлжих мөнгөжих тухай огтоос бодоогүй бөгөөд амьдрал нь ч дорвитой дээшлээгүй гэдэг. Тэгвэл Зорилго гэж? Өнөөдөр бидний зорилго ямар байна вэ? хийж бүтээх жинхэнэ эрмэлзлэл бүхий амьдралаар өөрийгөө цэнэглэж, хөвчилж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй байна. Сургуулиа төгсөөд ажилд орно, сайн ажиллана, дэвшинэ дарга болно ихэнхи маань ингээд л гүйцээ. За дарга болж болно яг юуны, тэр үед юуг хийж бүтээх вэ талаархи асуудалыг бодох хэрэгтэй байна. Одоо бол бид нар зүгээр л WHAT гэж байна харин хөгжил бол HOW гэж л ирнэ. Зорилго бүрэн амжилт авч ирнэ гэдэг orloo.info дээрээс нийтлэл уншиж байсан тэр лугаа хөдөлмөрлөх хэвшлийг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй байна. Ер нь хүн 10 жилээ онц төгсөх, Их сургуулийг онц төгсөж яах юм бэ ямар хэрэгтэй юм бэ? миний бодлоор нэг л зүйлд маш их хэрэгтэй тэр бол "хөдөлмөрлөж хэвшихэд". Тэр онцийг авах гэж улайрч байх хором мөчүүдэд тэр нөхөр ядаж СУУЖ сурч байгаа нь ирээдүйд ирэх баялагын Гол үүд нь болж байгаад хэргийн учир оршино. Тэгсэнээс биш дүнгийн төлөө онц бол ямар ч утгагүй хэрэгцээгүй, цаг нөхцөөсөн асуудал.
Зорилго нь цаг хугацаатай нарийн уялдаатайгаар бий болдог хүний хамгийн эрхэм хэсэг мөн. Хугацаа өнгөрөх гэдгийг ууланд авирахтай зүйрлэвэл: Уулчин эхлээд өндөөр уулыг харж үүнд авираад төрийн далбаагаа хийсгэж, хүүдээ сүүлд бахархан ярьвал сайхнаа гэж бодно. Дараа нь ууланд авирах багаж хэрэгсэл бүх зүйлсээ бэлтгэнэ энэ бол хамгийн чухал, ганцхан алхаа ч юмуу нэг жижиг зүйлийг орхигдуулбал байдал эсрэгээр эргэх магадлал өндөр, За тэгээд ууланд авирах үед болох элдэв үзэгдэлүүд. Тухайн үзэгдэлүүдээс хамаарч ууланд гарах гарах зорилго өөрчлөгддөг. Иймээс л хугацаа уул хоёр ижил мөн чанарыг өөртөө агуулж буй мэт. Зорилгоо зөв тодорхойлж, шаардлагатай хэрэгсэлээ цуглуулж буй энэ л үе хүний амьдралын хамгийн жаргалтай үе байдаг гэж дээд үеийнхэн ярьдагийг ойлгох гээд л байх шиг. Оюутан ахуй цагийнхаа өнгөт орчлон дунд өөрийн зорилгын төлөө үнэнчээр хөдөлмөрлөнө дөө.