Хуудас

2011/02/22

Судалгааны хэсгээс

Эдийн засгийг өсгөх аж үйлдвэржилтийг дэмжих тухай бид ярих хэрэгтэй гэхдээ эхлээд тогтвортой үнийн түвшин , иргэдийн бодит орлого, аж ахуй нэгж байгууллагын өсөлт дэвжилт хөрөнгө оруулалтын эрсдэлгүй орчин, иргэдийн хүлээлтийн тухай ярих нь алсаа харсан ухаалаг бодлого билээ. 2008 оны дэлхийн нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямрал Монгол улсад маш их нөлөөлөл үзүүлж манай эдийн засагт элгээрээ мөлхөж сангийн бодлого хэрэгжих газаргүй болж үнийн түвшин асар ихээр чангарч төгрөгийн ам доллартай харьцах ханш үлэмж ихээр суларч байсан нь манай эдийн засгийн чадавхи ихээхэн сул байгаан баталгаа юм.[1]

Инфляцийн нам бага түвшин эдийн засагт ямар нөлөөлөлтэйг манай урд хөрш болох БНХАУ тод жишээгээр харуулсан бөгөөд 20 гаруй жилийн хугацаанд эдийн засгийн өндөр өсөлтийг үзүүлж дэлхийн эдийн засгийн өнгийг тодорхойлж байна. Манай орны инфляцийн түвшин түүхэн хугацаанд нилээд хэлбэлзэлтэй байсан.[2] Инфляцийн энэ их тогтворгүй байдлыг үүсгэгч гол шалтгаан нь гадаад талаасаа нефть, түүхий эдийн ханш дотоод талаасаа махны үнийн хөөрөгдөлт билээ.


Дээрхи динамикаас харахад 2001 оноос эхлээд махны үнэ нь улирлын хэлбэлзэлтэйгээгээр тогтмол өссөн бөгөөд 2010 оны 5 сард урьд байгаагүй хэмжээгээрээ огцом өсөлтийг үзүүлсэн байна. 2003-2005 оны хооронд харьцангуй тогтвортой өссөн бол 2008 болон 2010 онуудад огцом өсөлт ажиглагдаж байгаа нь инфляцийн хэмжээнд хүчтэй нөлөө үзүүлсэн байх магадлалтай. Өөрчлөлтийн динамикаас харахад улирлын нөлөө илт мэдрэгдэж байна. Ялангуяа нийлүүлэлтийн хэмжээ эрс нэмэгддэг 7-12 сарын хооронд үлэмж бууралт ажиглагддаг бол хаврын тарчиг цагт өндөр хүлээлт бүхий өсөлтийг бий болгодог нь харагдаж байна. Махнй үнэ нь харьцангуй нийлүүлэлтийн талын нөлөөлөл өндөр бөгөөд зуд, зурхантай жил маш ихээр өсдөг гэдэг нь харагдаж байна. Мах махан бүтээгдэхүүний хувьд Монголчууд бидний хувьд хамгийн чухал хүнс бөгөөд махны эрэлтийг дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байдаг ихээхэн мэдрэмж өндөртэй бараа билээ. Махны хэрэглээний хувьд зарим нэг судалгаанд[1] Улаанбаатар хотын хүн сард дундажаар 7-8 кг мах, махан бүтээгдэхүүн, Хөдөө орон нутагт 8-11 кг мах махан бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэдэг судалгаа гарсан байдаг .Энэ нь дэлхийд ч махны хэрэглээгээрээ дээгүүрт орох тоо баримт юм. Сүүлийн жилүүдэд төр засгаас махны нийлүүлэлтийн шокыг саармагжуулах зорилгоор нөөцийн махны хэмжээг жил дараалан нэмж байгаа боловч дорвитой үр дүнд хүрч чадахгүй байгаа нь нэгдсэн зохицуулалтыг үгүйлж буй хэрэг мөн. Нөгөөтэйгүүр дэлхийн дулааралаас хамаарсан зуд, ган гачигийн нөлөөгөөр бэлчээрийн мал аж ахуйг түшиглэдэг орны хувьд ихээхэн гарз хохиролыг амсч эргээд эдийн засагт махны үнэ өсөх суурь шалтгаан болж байгаа.

гээд нэг судалгаа хийсэн удахгүй оруулах санаа байна.



[1] Энэхүү судалгааны нэрийг дурьдах боломжгүй




[1] “Дэлхийн эдийн засгийн Монголын Эдийн засагт үзүүлэх нөлөө” бодлогын судалгааны тайлан 2-р улирал Нээлттэй нийгэм Форум, МУИС-ЭЗС Эдийн засгийн Онолын тэнхим

[2] Ц. Батсүх (2008), “Инфляцийн эсрэг макро эдийн засгийн бодлого”, Нээлттэй нийгэм форум,