Хуудас

2011/02/20

Үнэ цэнэ(Жаахан омогшихуй)

Би нээх улс төр энэ тэр ярих, түүнд цагаа зарцуулахыг хүсдэггүй. Гэхдээ зарим нэг зүйлс дээр ардчилсан ёсоор бичихээс аргагүй байхын: -Нэг найзтайгаа уулзтал бидний таньдаг нэгэн хүн Франк хүнтэй гэрлэсэн гэсэн яриа дэлгэлээ. Тэр үед найз маань өөрийн мэдэлгүй ямар азтай хог вэ хэмээн уулга алдсан шүү. Ер нь яагаад Франц хүнтэй хамт амьдарсан Монгол хүн азтай байдгийн, Монгол хүнийг дэлхийн бусад улсад зорчиход тэгтлээ их шалгаж, барьцаа даалт гаргадаг+ийн, Малайз-д Монгол эх хүнийг зэрлэгээр дэлбэлж болдог+ийн, Монгол хүнийг Солонгост ажилчин хүн гэж ойлгож, тэгэж ханддаг+ийн, Улаанбаатарт амьдарч буй жирийн иргэний уушиг нүд нь яагаад буруутай байдаг+ийн. Энэ бүхний хариулт нь тун энгийн Монгол хүний үнэ цэнэ. Монгол хүн Монгол хүнээ хүлээн зөвшөөрөхгүй бол бусад үндэстэн хэзээ ч биднийг хүлээн зөвшөөрөхгүйн л асуудал. Их Хаадын үед Монгол хүний үнэ цэнэ ямар байсан бол гэдэг бас л бодууштай асуудал. Миний үзсэн Санхүүгийн менежментэд авч үзэхдээ компаний санхүүгийн менежерийн гол үүрэг нь компаний үнэ цэнийг боломжит өндөр түвшинд хүргэж, хувьцаа эзэмжигчдийн эрх ашгийг гүйцэлдүүлэхэд оршино гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл бидний сонгосон, биднээс сонгогдсон нэгнүүдийн гол үүрэг нь мөнгө тараах биш бидний үнэ цэнийг өсгөх, биднийг Монгол гэдгээрээ Улаанбаатарын нэг PUB-д хашгирах биш, Гэрээ санаад зохиолын дуу сонсоод, гадаад улсаас эх орноо санагалзан орилох биш, зүгээр л эрүүл орчинд дэлхийн аль ч улсын иргэнтэй гар бариад хамтран ажиллах эрхзүйн болон эдийн засгийн орчинг бий болгоход орших бизээ. Үнэ цэнэ-ийг цаашид дэлгэрүүлэх болно. Гэхдээ үнэ цэнэтэй амьдралыг эцсийн бүлэгтээ хэн тодорхойлох вэ гэвэл гагцхүү хүмүүн та өөрөө биз ээ. Гэртээ, сургууль ажил дээрээ, за тэгээд амьдрал дээрээ үнэ цэнэтэй байцгаая. Жаахан уужрив.