Хуудас

2011/05/14

Санхүүчийн мэргэжлийн ёс зүй

Бидэнд өнгөрсөн оны 2-р улиралд Ц.Аюурзана багш минь "Санхүүчийн мэргэжлийн ёс зүй" хэмээх хичээлийг орсон нь санхүүгийн утгыг тайлах миний аялалыг даль жигүүр, чиглэлтэй болгосон аугаа хормууд байсан гэж би боддог.


Yale-ийн Open курст Роберт Шиллер зан үйлийн санхүүн лекцээ яриж байхад Монгол Аюур багш бидэнд мөн л санхүүг зан үйл, хүн гэж сургаж байсан нь тэр хүн дэлхийн хүн байсныг илэрхийлнэ. Санхүү бол хэзээ ч мөнгө бишээ хэмээн дуугаа өндөрсгөн хэлээд эргээд аажуухан та нар л үүнийг ойлгох хэрэгтэй хэмээн микрофоноосоо хөндийрөх энгийн хүн байжээ.

Би их сургуульд лекц бүрэн тэмдэглэх дургүй харин сонсохыг чухалчилдаг. Гэхдээ энэ хичээлийг сонсож бас түүнийгээ өөрийнхөө ойлгох өнцгөөс тэмдэглэх нь хамгаас сайхан байсан юм. Багш лекцээ уншина, түүнийг жаахан бодож өөрт буух өнцгөөс нь бичнэ, мэргэжлээ ойлгох хүсэл оргилно сайхан байсан. Орой очиж нэт ухна, ес зүйн тухай гарч ирнэ түүнийг орчуулахыг хичээнэ сайхан байсан.

Бодож бодож өөрийн тэмдэглэсэн лекцээ блогтоо оруулъя гэсэн шийдвэр гаргалаа, уншигч та энэ хэсэг бусагхан тэмдэглэлийг багшийн нийт авшигууд гэж бүү андуураарай өөрийн хэмжээний цонхоор л нарны туяаг оруулсан л төдий юм шүү.

Санхүүчийн мэргэжлийн ёс зүй