Хуудас

2011/05/19

Өөр хүн 2

Бодлоо үйл болгох чадвартай хүмүүс энэ дэлхий дээр олон байдаг болов уу цөөн байдаг болов уу? Ер нь бол тоо нь чухал биш лдээ гэхдээ.... өөр.

Урьдын өөр хүн 1 нийтлэл дээр бичсэн байсан шиг өөр хүн хэрхэн болох вэ?
Хамгийн чухал зүйл нь өөрөө өөртөө өөр хүн байх юм. Орой болждээ хүнд хоол идээд яахав дээ хэмээн тархин дотор нь гүйсэн ч за за өнөөдөр арай л аймар өлслөө гээд гөвч орхих энгийн жишээ нь л өөрөө өөртөө өөр хүн байж чадахгүй байгаан энгийн илрэл юм. За тэгээд л өнөөдөр сайхан унтаад маргааш гээд л хойшлуулсан бүхэн өөр хүн биш би бол би штэй гээд "би"-тэйгээ зууралдах эхлэл бас төгсгөл болоод л мөнхөд үргэлжлэнэ. Ээж минь хэлдэг юм зарчимч хүнийг хүмүүс яаж ч чаддаггүй юм. Юманд анхнаасаа л зарчим ч бай гэдэг шиг хүн ерөөсөө л өөртөө зарчим ч байх нь өөр болохыг том эхлэл мөн.(Зарчим ч гэхээр тийм байх ёстой ийм байх ёстой гэсэн ДООЁО өнцгөөс биш шүү.)

Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа буюу хүний төлөвшилийн 0-7 насандаа 70% нь тогтдог гэдгийг хүн судлаачид тогтоогоод байна хэмээсэн зүйлийг би лав олон удаа харсан. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн хүмүүс хэт их өөрчлөгдөх магадлал багатай байх нь хэмээх үгний нотолгоо байх нь лдаа. Миний бодлоор үгүй ээ харин ч хүн өдөр болгон төлөвшиж байж л төгс төлөвшилд дөхөх болохоос баг насны авираар бүх зүйлийг тодорхойлж үл болно. Гэхдээ ихэнхи хүмүүс багийн төлөвшлөөрөө аливаа зүйлд хандах гээд байдаг нь ихээр ажиглагддаг. Жишээ нь Би багийн л ийм юманд дургүй, Би угаасаа л тийм юмыг хиймээргүй байдын, би яг л ийм тийм гээд л тоочоод гарна. Үнэндээ абсалют туйлт зүйл гэж үгүй гэдгийг метафизикт хүртэл зөвшөөрдөг. Нөгөө талаас тэр хүн хэдийнээ төлөвшсөн хүн юм бол яах гэж сайн, сайхан ажилд орох гэж, яах гэж мундаг хүмүүстэй харилцах гэж яах гэж орчин нөхцөлөө сайжруулах гэж байдын: Учир начир нь ер нь бол тодорхой төлөвшилөө төгөлдөршүүлэх гэж л ,,, Өдөр бүрийн төлөв байдал өөр учир төлөвшил байдал бас өөр болох нь.

Ертөнц дээр амьдрах өөр хүмүүсийн ихэнхи нь тууштай байж, хүлээж чаддагаараа нийтлэг байдаг. Хуучны мэргэчүүл хүлээж сурсан юм шүү гээд л ,,, өөр хүн О.Дашбалбарын шүлгэн дээр гардаг даа. Эдийн засгаар бол Рациональ хүлээлт гэхэд тун дөхнө дөө. Хүлээнэ гэхээр хөлөө жийгээд нарлах бус харин ч хатуу ширүүн цас мөндөрийг туулан бэрхшээх, сүрдэхүйгээс ангид төлөвших үе шат юм. Яг л энэ үе шатанд өөр хүмүүс хувирч бүр өөр хүний эгнээ рүү шилжсээр байдаг. Хүлээ!!! Алимны мод өвөл хамгийн гоо бус харагддаг ч харин намар.... Хүлээ!!!

Байшинг орой дээрээс нь барьдаггүйн гэнэ лээ буюу дэсийг мэдэж дарааллыг ухамсарлах чадвар: Таныг ямар нэгэн газрын хүний нөөц ажилд урьж ярилцлаганд оруулбал та шууд дарга болмоор байна гэж хэлэхгүй нь лав тэхээр хүн бүхэнд дэсийг ойлгох чадвар байдаг байх нь.........................

Үргэлжлэл бий...