Хуудас

2011/05/19

Эхлэл(Нэгдүгээр хэсэг)

Одоогоос яг долоон жилийн өмнө Монгол улсын Их Сургууль түүний дотроос Эдийн засгийн сургууль гэдэг их айлын гишүүн болохоор сэтгэл шулуудаж байсныгаа бодоход хэдийнээ төгсөн гарах цаг минь хаяанд иржээ.

5 жилийн өмнө сургуулийнхаа website-аар зочилж элсэлт булан руу орж банк санхүү гэдэг мэргэжлийн индекс дээр нь дартал төрөлхийн ажигч гярхай, бараг л туйлийн ухаантай л гэж байгаагүй байхаа нэг тиймэрхүү аймар аймар юум хум бичсэн байхаар нь битүүхэндээ айж л байлаа. Нэгдүгээр курст ороход хичээл 9 сарын 3 аас билүү дээ эхэлж байсан санагдаж байна, ямарч хувцастай байлаа бүү мэд, нэг л бишүүрхүү оюутан л болж ирж байсым даг. Англи хэлний шалгалт 5-р байрны 6 давхарт аваад л 14-р групп болоод л, ангийнхантайгаа математикын хичээл дээр сууж танилцан Нинжийг Жамуха хэмээн шоолоод л нэг л мэдэхэд ЭЗО-н олимпиад болоод л дээд курсын уба, ажанууд бид нарыг сайн ороорой энэ тэр гээд л бид ч багаараа мэрийгээд л. Хойтон нь буюу 2-р курс арай учир ойлгоно гэхдээ бас түүхий нөхөрөө, тухайн үед Нацагдоржийн номын сан шөнийн уншлагын танхим нээж билээ тэнд хонодог бараг л амьдарч байлаа. Макро сонирхон судалж хорхойсдог IS-LM өвчтэй байлаа, Мөөгийтэйгөө албан ёсоор найзалж эхэлж байлаа(урьд нь ЭЗО-н олимпиадын үеэр Нөгөө санхүүгийн багийн гишүүн байсын эвгүй залуу байлаа штэй. Халзан малзан хаха), Цолмон багшаар EVIEWS энэ тэр заалгана гээд л, учраа мэдэхгүй эконометрик сонирхоод л, Хамгийн анхны судалгааны ажил болох "Монголын эдийн засаг дахь Долларжилт" сэдвийр VAR үнэлж байлаа даа одоо эргээд харахад гоё л байдымдаа, Тэр судалгаа нь тэнхим, ХААИС дээр шалгараад л ... Тухайн үед чинь 2 жил ангийн дарга хийсэн Болдоотойгоо хамт хэнээрхдэг нөхөр байлаа Оюутны зөвлөл гээд л явдаг байлаа,,,

За тэгээд 3-р курст орлоо шааригдаж эхлэсэн дээ хичээл таслалтын тоо огцом ихсэж, зардал дээр замбараагүй их унаж гээд л юм юм үзсэн ч, чигийг харж мөрийг бариад л яваад байлаа ерөнхийдөө макро судалсаар л байлаа, математик үзэж нилээд савлаа сүүлдээ учраа олохоо болиод эхлэвээ хөөрхий, гэхдээ 3-р курс бол цаанаа л өөр лдөө нэг талаас хичээл маш их бөгөөд зав цаг муутай ихэнхи хүүхдүүд энэ үед хичээлдээ дарлуулах хандлагатай ба зорилгоо хичээлтэйгээ холиод эхлэх үндсэн заагийн үе гэлтэй өөрөөр хэлбэл дүнгийн төлөөх аян явагддаг үе юмдаа энэ үед л зөв байж мөрөө чигээ харвал алзахгүй талдаа байх магадлал өндөр, нөгөө талаас экономиксийн ном, судалгааны ажил сайн уншвал их зүгээр байдаг даа. За хадуураад уналаа: хадууралтыг багасгаж дараагийн нийтлэл дээр дурсамж буюу эхлэл рүүгээ орох болно оо.

Бүх зүйлд эхлэл гэж байдаг.....