Хуудас

2011/03/03

Динамик өөрчлөгдөв(бүгд худлаа болов)


Судалгаа шинжилгээ ажил хийж сурч байгаа энгийн нэгэн оюутнаас эхлээд ахисан түвшинд улс орны хөгжлийн бодлого тодорхойлогч эрдэмтэн мэргэдэд ч хамгийн чухал нь тоон мэдээ түүний үнэн зөв байдал байдаг. Ер нь тоон шинжилгээ, математик загварчлалын шаардлага нь байдлыг үнэлж дүгнэхэд хялбар ойлгомжтой болгож түүнд үндэслэсэн таамаг зорилт дэвшүүлэх бодит боломжийг нээж өгдөгт оршдог. Математик тооцоолол нь Химээр ярьвал олон янзын урвал нарийн гормын дагуу явагддагтай тун төстэй юм. Нэг бодист өөрчлөлт орвол бусад бүх найрлага өөрчлөгдөж анхны зорилго маань магадгүй эсрэг болж ч болно. За хэлэх гээд байгаа санаа маань Үндэсний Статистикийн Хорооноос гаргадаг Бодит ДНБ-ны улирлын динамик(цуваа) 2010 оны 12 сарын Бюллетень-ээс эхлэн бараг 1,3 их наядаар нэмэгдлээ, за өөрчилсөн шалтгаан нь миний олж мэдсэнээр Далд эдийн засаг илэрсэн тиймээс эдийн засгаа бүтэн болгох зорилгын дор явагдсан гэх. За мэдээж засах засварлах хэрэгтэй учир нь тэдний ажил гэхдээ үүний цаана бараг улсын бодлого утгаа алдах дөхнө. Учир нь энэхүү динамик нь бүх төрлийн шийдвэр гаргалтанд ашиглах, эконометрик шинжилгээ, мөнгөний бодлогын Инфляцийн онилох бүтцийн загваруудад, хугацааны хоцрогдолоор дамжуулан эдийн засгийг удирдах бүхий л арга аргачилалуудад энэ динамик хамгийн гол үзүүлэлт билээ. Ер нь урьдын буруу динамик ашиглаж боловсруулсан бодлого хөтөлбөр зорилт, судалгаанууд юу болж таарах вэ. Хариулт бүгд худлаа. Жаахан хатуу хэлж байгаа ч үнэхээр үнэн билээ. Улсын хөгжлийн учиг тоон мэдээлэлтэй зайлшгүй холбоотой гэдэг нь энэ баримтаар тодоос тод харагдаж байна. Нөгөө талаас ҮСХ-ны гаргадаг бусад,,,,, зүйлст ч зарим нэг алдаа дутагдал илэрдэг Үүнд: Орон сууцны үнийн индексээс эхлээд Эдийн засгийн өсөлт хүртэл ордог . Энэ баримт оюутан бидний хувьд ч хамаатай. Эконометрик тоон шинжилгээг бид түгээмэл ашигладаг гэхдээ буруу ашиглах, онолын хувьд нийцгүй байх зэрэг нь эцэстээ хэцүү нөхцөл байдал үүсгэж болох нь харагдаж байна. Мэдээж оюутан хүнд алдах эрх байдаг[1] боловч жинхэнэ ажил дээр гараад алдаа гаргавал гэмт хэрэгтэн ч болох хатуу зам хүлээж байна. Би энэ нийтлэлээрээ ҮСХ-г муулах сайшаах гэсэнгүй гол нь ажил бас хариуцлага гэдэг хамгаас чухал гэдгийг сануулах гэсэн юм. Эдийн засгийг тогтвортой байлгах нь улсын статистик мэдээлэлтэй салшгүй холбоотой.