Хуудас

2010/09/27

Банкуудын нэгтгэлийн талаар

2009 оны дунд болон сүүлээр Монголын арилжааны банкуудын нэгтгэлийн талаар ихээхэн яригдаж миний бие ч сонирхон судалж байсан санагдана. Манай багш нарын хэлдэгээр санхүүгийн зах зээл үргэлж шинэ байдаг гэдэг. Гэхдээ яагаад энэ өнгөрсөн сэдвийг сөхөх болсон бэ гэвэл ирээдүйд манай улсын банкуудын потенциал нэмэгдэхийн хэрээр M&A буюу нэгдлийн асуудал эргээд хүчтэйгээр яригдах болно. Олон улсад бол M&A байнга явагдаж байдаг үйл ажиллагаа юм. 1988-1997 оны хооронд АНУ-ын банк болон банкны холдингийн тоо бараг 30% буурчээ. Гэтэл Америкын тэргүүлэх 8 банкны актив хөрөнгийн хэмжээ 22.3-33.5% аар өсчээ. Банкуудын тоо буурч тэргүүлэгчдийн хөрөнгийн тоо өссөн бидний яриад M&A жинхэнэ утгаараа явагдсан гэсэн үг. Дэлхийн болон АНУ-ын түүхэн дэхь хамгийн том нэгдэл бол Citicorp-Travelers, Bank of America-NationsBank,Bank One First Chicago-NorthWest-Wells Fargo банкуудын хооронд явагдсан бөгөөд эдгээр хэлцлүүд бүгд 100 тэрбум USD хол давсан байдаг. Энэхүү судалгаа нь эмпирик байдлаар

Монголын нөхцөлд оюутны өнцгөөс анд Д.Мөнх-Эрдэнийн хамт судалсан бөгөөд Синергийн онолыг суурь болгон стохастик загварчилал ашиглан Real option үнэлэх замаар банкуудын нэгдлийн үр ашгийг судалсан. Судалгаанд эмпирик байдлаар Монгол Шуудан&Хадгаламж ба Худалдаа Хөгжилийн Банк&Улаанбаатар банкуудын сонгон судалсан. Үр дүн нь үнэхээр сонирхолтой гарсан. Хэрвээ та бүхэн сонирхож байвал download хийнэ үү.(Хэрвээ та энэхүү судалгааг татаж авсан бол уншиж үзээд сэтгэгдэл ээ үлдээнэ үү)

Монголын Банкуудын Нэгтгэл