Хуудас

2010/11/27

Мөчлөгийн төсөв..... Санагдаж байхын

Дөнгөж саяхан улсын төсөв батлагдлаа. Эндээс төсвийн төслийг татаж аваарай. Forum.mn дээр дэлгэрэнгүй анализ гарсан байна лээ. Миний мэдлэгийн түвшин төсөвт анализ хийх хэмжээнд хүрээгүй байна лдаа. Гэхдээ макро талаасаа бодоход мөчлөг дагасан төсөв сангийн тэлэх бодлого нь 2008 оны санхүүгийн хямралын үед ямаршуу нөлөөтэй гэдгийн уул нь нилээд сайн харуулсан шиг санагдаж байхын. Эдийн засаг борц шиг хатсан тэр үед нийт Эрэлтийг идэвхижүүлэх гэхэд улсын данс аль хэдийн улайдчихсан бас үнийн өсөлт хоёр оронтой тоонд орчихсон Мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломж хомс мөн зээлийн хөөсрөлт үүсч банкууд нисчихгээд ямар хэцүү байсан санагдаж байхын. Зэсийн үнийн савалгаа болон импортлогч орны зовлон бас эдийн засгийн буруу бүтэц зэргиин хэцүү байдал үргэлжилж байгаа санагдаж байхын. Дараах зургаас харахад л бүр зүйл ойлгомжтой Санагдаж байхын
Гэтэл мөнгөний бодлого сангийн бодлогыг уялдуулах хэрэгтэй гэж ихэнхи хүмүүс үзээд байдаг. Мэдээж Монгол улс нь Төв банк болон Сангийн яамыг үндсэн гуйвалтгүй эрх ашгаар удирдаж байгаа тохиолдолд бол мөнгөний хатуу бодлого болон сангийн урамшуулах бодлогын хослолоор эдийн засгийг удирдаж байна гэдэг бол нээг их гайхаад байх зүйл биш. Гэтэл яг энэ үед төв банк хатуу бодлогыг хэрэгжүүлж тогтвортой бага инфляцийн бодлогыг хэрэгжүүлж үүнд уялдсан төсвийн бодлого явуулна гэдэг асуудалтай учир нь энэ үед төсвийн эрх баригчид[1] засгийн газрын зардлыг өсгөн татварыг бууруулах нь “улс төрийн оноо” авч ирэх алтан боломж болох нь гарцаагүй. Иймээс энэхүү 2 бодлогыг уялдуулж ажиллана гэдэг нь өөрөө учирзүйн алдаанд хүрч байгаа нь тодорхой харагдаж байна. Монголын замбараагүйн хямрал хэзээ дуусах вэ?

[1] Эрх баригчид дараагийн сонгуулийг үргэлж бодолцож байх бөгөөд тэдэнд улс төрийн оноо юу юунаас илүү чухал гэж үздэг Ашигч байдлын тухай Нордхаусын онол