Хуудас

2010/11/27

Улиралын шинжтэй эдийн засаг.... Мөнгөний бодлого


Манай эдийн засагт мөчлөг төдийгүй улиралын нөлөөлөл ихээхэн ажиглагддаг. Мөнгөний бодлогын нөлөөлөл мөн улиралын нөлөөлөлтэй хэрэгжих нь тодорхой. Монгол Банкнаас гаргасан 2011 оны мөнгөний бодлогын ерөнхий чиглэлд инфляцийг нэг оронтой тоонд барина мөн Дунд хугацааны эдийн засгийн өсөлтийг хангах, зорилтыг тавьж мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг тавьсан байна. Энэхүү зорилго уул нь хэт сангийн тэлэх бодлогын нөлөөгөөр зорилтондоо хүрэхгүй байдал бий болж болзошгүй. Уул нь Дотоодын Нийт Бүтээгдэхүүний алдагдалыг харахад зорилго нь биелэх боломж байгаа нь харагдаж байна.

Одоогоор эдийн засагт инфляцийн түвшин харьцангуй тогтвортой байж болохоор харагдаж байна. Миний бодлоор манай эдийн засаг Логистикгүй байгаа байдал л үнийн өсөлтийн шалтгаан болоод байна. Мэдээж Инпортлогдсон инфляци зохих хувиар оршин байгаа гэхдээ дотоодын эрэлтийн шалтгаанаас үүдсэн үнийн өсөлт голлох хувийг эзэлж байна. Ялангуяа махны үнэ. Үүнийг шийдэх олон арга байдаг. Нөгөө талаас улиралын шинжтэй огцом Эрэлт жишээлбэл Цагаан сарын үед бүх зүйлсийн үнэ нэмэгддэг зэрэг олон шалтгаан байна. Мөнгөний бодлогын талаар судалж л байна....