Хуудас

2011/08/25

+1 толгой дээгүүр

Хөгжлийн тухай яриаг хүн төрсөн цагаасаа эхлэн сонсоод, яриад, эцэстээ дахин сонсоод ууршдаг болов уу. Хөгжлийг томруулан улс орон, дэлхий нийтийн талаас, жижигрүүлэн басхүү жигнүүлэн хувь хүн талаас нь авч үзэж олон олон онолизм(хэт их онолдохыг хэлэх миний үг) даган мөрдөх зөвөлгөө, зааваруудыг талаар нэг, шалаар нэг хэвлэж ховложээ. Хувь хүнд "Баяж, баллаж өг, Мөнгийг уутал, Мөрдөлгөөг л даг, Залбир, Сүсэглэ, Итгэ" гээд арай л дэндсэн хөгжил рүү зүтгэнэ өөрөөр хэлбэл шинжлэх ухаанаас шидийн ухаан нь илүү гэдэгт гараа өргөцгөөё гээд дуулалдана.


Ингэхэд Монгол улс хөгжиж байна уу?
Хариулт: Өө үгүй үгүй энэ замын байж байгаа, миний байж байгаа, манай энэ 76-ын байж байгаа, Уул уурхайн, НИНЖА ............... гээд бүгдийг хараач энэ хөгжил үү гэх хүмүүс миний үздэг бүх TV-ээр лав гардаг***. Гэвч яах аргагүй Монгол улс хөгжиж байнаа. Бид өөрсдөө ч мэдэхгүй тийм их хурдаар ургашилж байна( Яг л дэлхий эргэж байгааг мэдэрдэггүй шиг), эдийн засгийн чадавхи, банк санхүү, харилцаа холбоо, татварын мөнгөөр барьсан яам тамгын газруудын байр машинууд, IT-нээрээ л дэлхий жишиг рүү дөхөж байна. Дэлхийн жишиг рүү дөхөхийн хэрээр бидний хувьд хөгжлийн тухай яриагаа үндсээр нь эргэн харж Соёл иргэншлээс хол хөндий уудам талын дунд монгол гэрт хэдэн монгол ердөө л өрнө зүгт Египтийг эзлэх, дорно зүгт өмнөд Хятадыг дайлах “яль шальгүй” төлөвлөгөөг хэлцэж байлаа" гэдэг шигээ сэтгэж сийгүүлэх хэрэгтэй байна. Үнэт зүйлсээ нэгтгэн, үнэгүй зүйлсээ үнэд оруулан сэтгээгүй зүйлээ бусдаас үлгэрлэж, сэтгэх зүйлсийнхээ үүцийг нээх торгон мөч хамар шүргэн ирээд байна. "Морин Хуур, Хөөмий, Монгол Бөх" аугаа зүйл гэхдээ үүнийг одоохондоо бид л мэдэж байна шүү дээ үүнийг дэлхийд Хийл шиг, Хөлбөмбөг шиг хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй ингэхийн тулд "Морин Хуур, Хөөмий, Монгол Бөх" аугаа гэж орилоод, булаалдаад, ховлоод байх биш харин тэр ойлгуулах гээд байгаа дэлхий түүн дээр амьдрах бусад ард түмний соёлыг таниж, мэдэж, мэдрээд түүний давуу болон сул талыг тооцоод харин түүн дээрээ дөрөөлөн босох босоо Монгол ухаанаараа хандахыг хэлэх гээд байна. Нөгөө "Харуул Занги" кинонд Дорлигжав гуайн бүтээсэн аугаа дүрийн хэлдэг шиг Үхсэн Орос Цагаан хааны хүүд нэг ухаан байхад Амьд Богдын хүүнд хоёр ухаан байна гэдэг шиг бид RIO-оос, Шинхуа групп-ээс ухаалаг алсыг харах л хэрэгтэй байна. Бидэнд хөрөнгө оруулах гээд ирж буй эрхэмүүдийг ч хожуулах, өөрсдөө ч хожих санхүүгийн ухааныг +1 толгой дээгүүр олох хэрэгтэй байна. Бид нэг толгой дээгүүр байх л хэрэгтэй. Таван толгой, Оюу толгойгоо Монгол хүний толгойн төлөө, +1 толгойн төлөө нөөцөлж байсан өвөг дээдсийнхээ ухааныг бодох хэрэгтэй.

Үргэлжлэл бий...

***Бага зэрэг нэмэлт: МNB TV-ээс мэдээлэл авдаг юм. Энэ TV-г хүмүүс олон нийтийн гэх тодотголоор нь сайн мэддэг болов уу? MNB маань олон нийтийн өмнө хүлээсэн 4-дэгч засаглалын үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэдээ сонсоно, тэр үедээ статистикийн хамгийн энгийн түүврийн олонлог, тархалт энэ тэргүй зүгээр л 2-5 хүнээс яриа аваад л түүнийгээ цацаад байх юм. Үүнийгээ магад санамсаргүй түүврийн хууль гэж боддог юм болов уу. Энэ бол олон нийт биш шүү дээ. MNB болон бусад TV-нүүд минь өөрсдийн үүргээ жаахан халтуурдахгүй гүйцэтгэх шаардлага байна.