Хуудас

2011/08/04

Бусдын төлөө зүрх

Өнөөдөр фэйсбүүк-длээ тэгсэн шээр(share) дээр нэг нь "хэн түмний төлөө зүрхээ цохилуулна тэр чухамдаа аугаа юм" гэсэн юм бичсэн байх юм. Хүмүүсийн зүрх үнэхээр бусдын төлөө цохилдог болов уу гээд л бодлоо. Ер нь бол бусдын төлөө гэсэн сайхан сэтгэл мэтгэл гээд л олон зүйл хүнд байх нь нөгөө хүнийг сайхан гэдэг категори луу оруулдаг юм байна гэж бодлоо.

Бодоод байсан үгүй мөн тэр сайхан завтай зүрхээ түмний төлөө байнга цохилж явдаг. Угтаа зүрх нь биологи талаасаа цусан хангамжийг эргэлтийн цогц систем болгон тухайн хүний бие махбодийн төлөө л ажиллах болохоос за Батын төлөө, Доржийн төлөө гээд л "түг", түг" гээд байдаггүй байх. Эсвэл хэт матерлист хандчих вуу? зүрх гэдэг чинь чухам сэтгэлийн эрхтэн энэ тэр гэх хүн гарах за тэгвэл зүрх сэтгэл, оюун ухаан философи ярьвал Буддын философи өнөө үед хүн төрөлхтний таньж(мэдээд гэж хэлж болон ойлгож хараахан болохгүй) чадаад буй ноён оргил. Буддын шашны үндэс нь танин мэдэх буюу бүр тодорхойлбол өөрийгөө танин мэдэхүйн үндэслэлээс эхлэдэг. Их хөлгөн, бага хөлгөн ч ялгаагүй өөрийгөө танин мэдэхүйг иш суурь болгон бясалгалын дэг горимуудаа түүнд таацуулдаг. Өөрөөр хэлбэл Будда өөрийн зүрхээ эхнэр хүүхдээ биш, хаан суудалдаа биш гагцхүү дан ганц өөрийнхөө төлөө цохилуулж чадаж гэгээрлийн мөн чанарыг олсон гэдэг. Бусад гэдэг үгийг оруулахаар үндсэн мөн чанар нь гээгддэг учраас л тэр. Үүнийг эдийн засагт бол бусад бүх хүчин зүйлс өөрчлөгдөөгүй(тогтмол) гэж нэрлэдэг.

За Буддаг үгүйсгэх хүн олон бий. Бид нийгэмд амьдардаг гэдгээ үгүйсгэх хүн бол харин ховор болов уу. Нийгмийн шинжлэх ухааны томоохон бодь Либертари үзлийн үүднээс ч хандвал бусдын төлөө зүрх гэдэг утгагүй агаад харин ч бусдын төлөө зүрх гэдэг бол өөрийн төлөө цохилох зүрхнээс ч илүү, өөрийн төлөө зүрх байдаг хэмээн парадокс хүртэл болгоод хаячихсан байдаг. За баахан шинжлэх ухаан мухаан шашин машингүй энгийн миний амьдрал дээр ч л харагдаж байна. Магад та ч эргэцүүлбэл шөнө орой, хүйтэн нойтонд явж байхдаа намайг яачих бол гээд л айдаг болохоос миний урд явж буй энэ хүн л сайн сайхан байгаасай гэдэггүй л байх. Хэрэв урд байгаа хүнээ бодож байгаа хүн бол фэйсбүүк дээрээ бусдын төлөө мөлөө гэсэн үг мүгээ бичихгүй юу доо.

Гэхдээ хувь хүний эрхэд халдах гэсэн оролдлого биш болно.
Ер нь тэр бусдын төлөө цохилдог зүрх гэдгийг би хувьдаа орчуулбал

Бусдын төлөө биш, бусдын төлөө гэж байгаа юм(тэгээд нэмэх нь ЗҮРХ)