Хуудас

2011/07/20

Зарлал

За зуны өдрүүдийг зугаатай халуун өнгөрүүлээд байна даа(Амраад л бас дахин амраад л жаахан залхаж байвч бас л амраад л).

Хэд хоногоос бодож бодож их сургуульд суралцах хугацаандаа зах зухаас нь ойлгох гэж оролдож байсан зүйлсээ бусад хүмүүстэй хуваалцах санааг өвөрлөв. Өөрөөр хэлбэл Экономикс болон эконометрик(Financial Time Series)-н талаар сургалт зохион байгуулах юм. Энэхүү санаа нь өөртөө хоёр дэд санааг давхар агуулна.(Нууцаа дэлгэв).

Нэгдүгээрт: "Аливаа зүйлийг бататган ойлгох төгс хэлбэр бол бусдад багшлах юм" Жон Голсуорси
буюу багшлах сэтгэлзүйн талаар бодол санаатай болох болон өөрөө бататган сурах болон суралцагчийн сэтгэлзүйг таних-д оршин байгаа.

Хоёрдугаарт: Мэдээж санхүүгийн асуудлаа дээшлүүлэх

За одоо блог ярианаас арай хөндийрч арай академик тал руу бичнээ. Хувь миний бодож байгаагаар дараах чиглэл болон хуваарийн дагуу явуулбал илүү зохимжтой гэж үзэж байна. Гэвч энэ нь албан ёсоор сүүлийн хувилбар биш болно.

Time Series Analysis (Хугацааны цуваан шинжилгээ)

хичээлийн тодорхойлолт

Зорилго: Эдийн засаг, санхүүгийн тоон мэдээллүүдийг ашиглан эдийн засгийн загвар боловсруулж, бусад төрлийн мэдээллүүдтэй харьцуулж дүгнэлт хийх чадвартай болгоход оршино.

Хичээлийн товч танилцуулга: Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эконометрикын арга, техникүүдийг Монгол хэл дээр заалгаж хэрэглээний программ хангамж EVIEWS дээр ажиллаж үр дүнгүүдийг тодорхойлж сурах ба тэр дундаа хугацааны цувааны нарийн ажилбаруудыг сурч эдийн засгийн судалгаа шинжилгээний ажлыг бие даан гүйцэтгэх чадварт сургах болно.(Гол нь суралцагч оюутны хичээл зүтгэлээс ихээхэн зүйлс шалтгаалах болно.)

Хичээл нь оюутнуудын ерөнхий идэвхи, багшийн ур чадвар дээр суурилан явагдах ба лекц семинар хэлбэрээр зохион байгуулагдана. Нийт 16 нэгж цаг хичээллэх ба 8 цагийн лекц, 6 семинар 2 цагийн шалгалт, асуулга хэлбэртэй байхаар хүлээгдэж байна. Хичээлд шаардагадах сургалтын хэрэглүүрт зөөврийн компюьтер, сургалтанд зориулсан EVIEWS 6 программ хангамж, сургалтын ном товхимол зэрэг багтсан байна. Сургалтыг зохион байгуулахдаа Yahoo Групп ашиглан хичээлийн материалыг тархаах ба оюутнууд өөрсдийн эрхээр хандан хичээл эхлэхээс 1 хоногийн өмнө сургалтын материалуудтай танилцсан байна.

Төлөвлөгөө

Лекц-8 цаг

Семинар: 6 цаг

Шалгалт: 2 цаг

Бие даалт: 4 цаг

Сэдвүүд:

Эконометриксийн тухай ойлголт, өнөөгийн байдал, хандлага

Ø Монголын эдийн засагт экономертик хэрхэн хэрэглэгдэж байгаа вэ?

§ (Монголбанкны болон бусад газрын судалгааг тархаах, уншуулж танилцуулах, танилцуулга бэлдүүлэх)

Ø Шугаман Регрессийн тухай ойлголт, тайлбар урдьч нөхцөлүүд(Assumption)

Ø Шугаман регрессийн хэрэглээ, Хамгийн квадратын аргаар үнэлэх ажилбар

Ø Энгийн тогтвортой(Суурин) процессийн тухай ойлголт, Нэгж язгуур

Ø AR процессийн тухай ойлголт, MA процесс

Ø АRMA процесс ба Өргөтгөсөн ADF тестийн хэрэглээ загварын үндсэн асуудал

Ø Семинар-1: EVIEWS программын тухай ойлголт, танилцуулга, хэрэглээний талаар

Ø Тоон мэдээ программ-д оруулах болон шугаман регресс үнэлэх, үр дүнг тайлбарлах чадвар

Ø EXCEL программ дээр шугаман регресс бодох аргачлал

Ø Семинар-2 Энгийн ARMA загвар үнэлэх үр дүнг тайлбарлах таамаглал боловсруулах чадвар, таамаглалын алдааг үнэлэх чадвар

Ø Vector хэлбэрийн AR загвар(VAR) загварын мөн чанарыг ойлгох, загвар сонгох AIC, SIC тестийн тухай дэлгэрэнгүй байдлаар судлах, Granger болон Хугацааны цувааны задаргааг хийх

Ø Семинар-3 Granger causality тест болон хамаарлыг үнэлэх арга аргачлал, VAR загварыг үнэлэх аргачлал загварын үр дүнг тайлбарлах хариу үйлдлийн функц ашиглан үр дүнг тайлагнах

Ø Энгийн ARCH загвар үзэх түүний өргөтгөл GARCH загварыг судлан таних Ко- Интегрэшний(би өөрөө ч бас нарийн сайн ойлгохгүй байгаан ) тенхикыг судлах урт хугацааны динамик хамаарлыг ойлгох санхүүгийн загварууд байгуулах

Нэгдсэн шалгалт

нэ Гэсэн байдлаар явуулах ба Нийт 20 цаг ба түүнээс 4 цагийн бие даалтыг хасаж цэвэр 16 цаг хичээллэх ба үндсэндээ 2 долоо хоногийн хугацаанд явуулах зорилготой.


Тайлбар: Энэхүү хичээлд их дээд сургуулийн эдийн засгийн болон бизнесийн удирдлагаар суралцаж буй 2-4-р курс(хичээл зүтгэл бүхий 2-р курсынхан) хамрагдвал илүү үр дүнтэй ба би ч илүү сайн ойлгуулж чадах болов уу. Эхний 15-20 оюутныг бүртгэж сургалтын үйл ажиллагааг эхлэх болно.

Заавал өгөх нэмэлт тайлбар: Нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд би болбоос энэ хичээлийн талаар төгс төгөлдөр ойлголттой биш өөрөө оюутны ширээнээс дөнгөж хөндийрч байгаа мөн зарим аргачлалыг өөрөө ч сайн ухаарч амжаагүйг шударгаар хэлэх хэрэгтэй ба хамгийн гол нь сурах гэж ирж байгаа хүн болон ойлгуулах гэж оролдож байгаа би -үүдийн олонлогын огтлолцолоос хамаг зүйлс шалтгаалах болно.

Холбогдох утас : 91001278 мөн блог дээр санал хүсэлтээ бичиж iishig@yahoo.com руу бүртгүүлэх хүсэлтээ явуулж болно.


Хамтын ажиллагаа амжилттай байх болно гэдэгт найдаж байна.