Хуудас

2011/07/06

Суурь зарчим

Шинжлэх ухааны хүрсэн ололт амжилтын ач буянаар би энэ блогыг хөтлөн, та уншиж сууна. Тэгвэл шинжлэх ухаан яагаад өнөөдрийн өндөрлөгт хүртэл хөгжиж чадав аа?. Гоц ухаант өтгөсийнхөө ачаар уу, уйгагүй хичээн зүтгэх мэргэдийнхээ ачаар уу? эсвэл угаасаа л хөгжих ёстой юу?. За ямартай ч хөгжсөөр л ирсэн цаашид ч хөгжих болно.

Миний бодлоор хөгжлийн гол нууц нь химийн үелэх системийн задаргааны бүтэц нь шинжлэх ухааны суурь зарчим болсонд оршино. Өөрөөр хэлбэл дэс ба эрэмбэ хийгээд магадлангуй төлөвийг суурь тооцоолол болгон ашиглаж чадсанаар шинжлэх ухаан өдгөө хүртэл хурдацтай хөгжсөн байж болно. Гэвч санамсаргүй буюу үл тааварлах төлөвийг тусгаж чадахгүй байсаар өдий хүрлээ. Дутууг дүүргэж дундуурыг гүйцээх хүний төрөлхийн хэмнэлээс үүдэж зөн билэгтэн, зүүд тайлагч, зүгээр л ирээдүйг хэлэгч гээд олон янзын шинжийн ухаанууд(шинжлэх ухаан VS шинжийн ухаан) үүсэн хөгжиж өдгөө дэвшилтэд хувилбаржилтай болсоор байна.

Буддын шашинд ертөнцийн хамаг зүйлс зайлшүй ба санамсаргүй гэсэн үндсэн шүтэн барилдлагатай гэх ба аливаа зүйлийг дээрх байдлаар ойлговол өвөрмөц агаад гэнэтийн зүйлс үгүй, сонирхолгүй агаад огооромгүй зүйлс ч бас үгүй гэсэн байдаг нь үндсэн суурь зарчимаа эхлэлгүй төгсгөлгүй болгож хүмүүний оюунаас хэтийдүүлж чадсан байдаг.

Шинжлэх ухаанд ч тэр, шашинд ч тэр үндсэн суурь зарчим нь гол болохыг дээрх байдлаар харуулахыг зорьлоо. Гэхдээ хамгийн чухал нь хувь хүний суурь зарчим ба түүний ахуй ба ахуйн бусд зохицох төлөв хамгаас сонирхолтой. Тэгвэл хүний суурь зарчим хаанаас үүсдэг вэ? гэдэг асуулт нь асуудал болсоор бид эхлэл рүүгээ ойртоно. Хүн төрөлхтөн 2012 онд сүйрнэ гээд л, хүн бид ерөөс болохгүй байна, дэлхий дахины хүн зон буруу замаар явж байна хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээс эхлээд долоон буудлын Должин чавганц хүртэл ам уралдан ярина. Үүнийг яаж засах вэ тал дээр оролдлого хийж буй хүмүүс ч олон жишээлбэл: Махыг хүнсэнд хэрэглэхээ болих, бясалгалч болох, .... ... гээд тоо томшгүй олон зам мөрийг зааж байна. Энгийнээр тайлбарлавал нэгэнт эвдэрсэн байшинг яаж нэг муу юм нураачихгүй байх вэ? би лав ханийг нь засна, би дээврийг нь засна, би цонхтой болгож нарны гэрэл оруулна гээд л тал талаас нь мэтгэлцэнэ. Хамгийн энгийн ба шалгарсан арга бол байшингийн дотор болон гадна талаас нь сайн харж баригдсан суурь зарчмыг нь ойлгоод тэгээд л засварын ажилдаа хугацаа алдалгүй орох. Тиймээс бид хүн гэж ерөнхий ярих бус би хэмээгчийнхээ суурь зарчмыг ойлгож ахуй ба ахуй бусыг танин, мөн ба мөн бусыг эрэгцүүлэх л хамгаас чухал ба энэ л суурь зарчим юм.