Хуудас

2011/07/07

Төсвийн бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаархи судалгаа

Сүүлийн жилүүдэд явагдаж буй эдийн засгийн эрчимтэй өсөлт, ирээдүйн эерэг чиг хандлага нь Монгол улсыг Их хөгжлийн гараан дээр ирсэнийг илтгэж байна. Иймээс эдийн засгийн зөв оновчтой алс хэтийг харсан ухаалаг бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Ялангуяа төсөв сангийн бодлогын нөлөөлөл түүний эдийн засагт үзүүлэх нөлөөллийн сувгуудыг танин мэдэх зайлшгүй шаардлагатай.

Аливаа улсын засгийн газар нь төсвийн орлого, зарлагаараа дамжуулан урт болон дунд хугацаанд эдийн засгийг тогтвортой байлгах, өсгөх макро эдийн засгийн суурь байдлыг хангахад чиглэдэг ба мангийн бодлого нь нэг талаас орлого бүрдүүлэх, нөгөө талаас зарлагаар дамжуулан хөрөнгө оруулалт хийх, бараа таваарын худалдан авах, нийгмийн халамжийг санхүүжүүлэх, нийт эрэлтийг урамшуулах зэрэг макро эдийн засгийн гол асуудлуудыг хамардаг.

Засгийн газрын хэрэгжүүлж буй сангийн бодлого нь макро эдийн засгийн суурь хөгжил, иргэдийн амжиргааны баталгаат байдал зэрэгт түлхүү анхаарч байна нөгөө талдаа эдгээр бодлого нь хэт их үрэлгэн нүсэр бүтцээр явж байгаа нь эргээд эдийн засагтаа сөрөг хамааралыг авч ирэх ч магадлалтай. Ялангуяа хөгжиж буй орны хувьд үнийн тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой байдал нь хамгаас чухал бөгөөд үүний төлөө мөнгө, сангийн бодлого уялдаж байх ёстой.

Монгол улсын эдийн засагт мөнгөний бодлогын арга хэрэгсэлд гарах өөрчлөлт 4-8 улирлын дараа инфляцид хамгийн хүчтэй нөлөөлдөг[1] ба мөнгөний бодлогын харьцангуй удаан үйлчлэл нь сангийн идэвхитэй, хариуцлагатай бодлого явуулахыг шаардсан баримт хэмээн ойлгож болно. Өөрөөр хэлбэл эрдэс баялагаас хараат байж тогтвортой мөчлөг сөрсөн, хариуцлагатай төсвийн тогтолцоотой байх хэрэгтэй гэсэн үг юм. Төсөв сангийн бодлогын тэлэлтийг эдийн засагт урт хугацаанд дэмжих байдлаар хийх талаар олон улсын эрдэмтэд санал нэгдсэн байдаг ба харин хэр хүчтэй хийх талаар саналын зөрүүтэй байр суурь харагддаг. Сангийн бодлогын нөлөөг судалсан онол үзэл баримтлал, эмпирик ажлууд ихээхэн байдаг ба тэдгээрийг ерөнхийд нь танилцуулбал:

Сангийн бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг гол төлөв бүтцийн вектор авторегрессийн загвараар шинжилдэг[2] ба

o The recursive approach Sims(1980) анх боловсруулсан ба Fatas, Mikov(2001) нар сангийн бодлогын шокын нөлөөг судалсан ажилдаа ашигласан.

o The sign-restrictions approach: Уг аргыг Uhlig(2005) танилцуулж Mountford, Uhlig(2005) нар сангийн бодлогын шинжилгээнд ашигласан.

o The event-study approach: Ramey, Shapiro(1998) нар хөгжүүлсэн ба Edelberg(1999), Eichenbaum, Fisher(2005), Perotti(2007), Ramey(2007) нар засгийн газрын халамжийн зардлын гэнэтийн өсөлтийн нөлөөг тооцоход ашигласан.

o The Blanchard- Perotti approach: Эдийн засгийн хамтын ажиллагаатай орнуудын, болон бусад орнуудын эдийн засагт ихээр ашиглагддаг ба 2002 онд анх танилцуулж Perotti(2005, 2007) өргөжүүлсэн судалсан.

Бидний энэхүү судалгаа нь Recursive болон Blanchard- Perotti аргачлалыг ашиглан Монгол улсын бодит тоон мэдээлэл дээр үндэслэн гүйцэтгэсэн ба хураангуй танилцуулгыг доорх slide-аар харуулав.(Дэлгэрэнгүй эхийг сонирхсон хүн email хаягаар холбогдож авч болно.)

[2] Rozina Shaheen Measuring the dynamic Effects of Fiscal Policy shocks in Pakistan судалгааны ажлаас дэлгэрэнгүй харах боломжтой.


[1] Batnyam.D, Gan-Ochir.D, and Tomasz.L(2008) Small Inflation Model of Mongolia(SIMOM)