Хуудас

2011/07/04

Олонхи

Телевиз асав. Биллбоардын топ 10 дууг танилцуулна 10-р байрт Katy Perry ...... 9-рт, 8-рт, ... хөтлөгч маягтай нь аргагүй нь ингээд энэ долоо хоногийн chart-г ..... дуугаараа тэргүүлжээ хэмээн гарлаа. Өдөр нь хэсэг найзуудтайгаа уулзтал тэр биллбоардын тэргүүлсэн дууг ярилцан зарим нь бүүр аялах чимээ алдана. Чи наад дуугаа хэзээ сураа вэ? гэвэл битгий хөдөөрөөд байгаарай энэ чинь биллбоард штэй хэмээн бараг л уулга алдана. "Тусгай салаа" гэдэг кино айл болгоны хойморт орой болгон заларна бараг л хүн бүхэн Дэндэвийн дуу буюу уулын буууг нь ууурамдана гээд дуулна бүгд гоё дуу хэмээн дуу алдан дуулна, энэ дуу надад лав таалагддаггүйн гэхээр нүд нь орой дээрээ гарна. Ууг нь бол Дэндэвийн дуу миний сонссоноор 2 жилийн өмнөөс дуулагдаад ирсэн юм байна лээ лдээ гэхдээ кино гарахаар нэрд гарсан юм байна лдаа. Эндээс үзэхэд нийтийн юм гэдэг нийтийн дуу шигээ өргөн агаад олонхи байдийн байна лдаа.

Хэрвээ аливаа зүйл олонхид хүлээн зөвшөөрөгдөх зарчим(энэ зарчимыг олонхи маань мэддэг биз)-д нийцсэн л бол тэр зүйл олонхи болж улмаар олонлог болдог байх нь. Жишээлбэл: Биллбоард, Дэндэвийн дуу, ....... гэх мэт хөврөн үргэлжилнэ бид ч энэхүү цувааг үргэлжлүүлэхийг хүснэ. Миний мэдэх хамгийн том олонхи бол шашин бөгөөд Монголд одоогоор дэлгэрээгүй шашин гэж ховор болжээ. Учир нь манай Монгол жижиг нээлттэй эдийн засагтай(эдийн засгийн нэр томёъо мэдэх хүмүүс нь мэднэ.) учир арга ч үгүй биз. Бид бүгд шашны өмнө хүлцэн тэвчиж өөрийн бодлыг наминчилж өчүүхэн зүйл хийгээд өргөн томоохон зүйлсийг бодон мөргөнө, сүсэглэнэ. Хэн ч энэхүү олонхийн эсрэг буруу зөрүү зүйл хэлэхээс эмээнэ, бас сэрэмжилнэ хийвээс түүнийг нүгэл гэж ганцхан дотроо бодож олонхи руугаа ойртож хүрд эргүүлж, мөнгө төлж судар ном болгон уншуулж олонхоороо цагаатгуулна. Учир нь олонхи нь үргэлж гэмийг уучилж, гэмтэнийг шийтгэх эрхтэй. Төр гэх олонхи ч Шашин гэх олонхоо хүндэлнэ. Шашин гэх олонхи нь төр гэх олонхоо дээдлэнэ гээд олонхийн хуулийндаа заасан(Олонхи тохиолдолд үндсэн хууль гэж олонхи нэрлэнэ.) байдаг.

100-н хүн дуулсан дууг 101 дэх хүн дуулж байж сая жинхэнэ 101 дэх болно. Бид яагаад 101 дэх буюу олонхи болохын төлөө ингэж ихээр уралдана вэ? Телевиз, Интернэт, Гар утас.... гээд бүх зүйлсийн зорилго яагаад 101 дэх хүн болгох гээд байна аа. Заавал кока кола ууж, заавал Зара өмсөж заавал үнэтэй ресторанд ороод тооцоо нь өөрийн бодсон үнээс өндөр гарсан байхад тооцоог нь ч харалгүй мөнгө өө бантсан байдлаар өгөх гэж бид бүгд 101, 1001, 10001 ... дараалал руу очерлон зогсоод л байна.

Чиний найз чинь facebook ашигладаг болохоор чи өөрөө facebook-тэй чамайг facebook-тэй болохоор ......... бид бүгд social network-чид, Microsoft-н Windows-ыг би хэрэглэдэг болохоор чи Ubuntu хэрэглэддэггүй чамайг Ubuntu.... бусад чинь бас үл хэрэглэнэ. Хэрвээ Ubuntu-г хэрэглэдэг болгож чадвал өөрөөр хэлбэл олонхийн хүлээн зөвшөөрөгдөх зарчимд нийцүүлж чадвал би Ubuntu-чин болно. Бүх зүйл аугаа олонхийн зам руу...

Яагаад олонхийг зарим байдлаар эсэргүүцнэ вэ? Гол нь олонхид маш том алдаа бий учраас л тэр.

Олонхийн зарчимд байдаг том алдааг дараах байдлаар тайлбарлая: Олонхийг а, б, ....N... гэсэн хязгааргүй n-ширхэг хүмүүс бүрдүүлдэг гэе тэгвэл а-р хүн i хэмжээс бүхий өчүүхэн жижиг алдаатай, б-р хүн j бүүр өчүүхэн жижиг хэмжээс бүхий алдаатай харин N-р хүн огт алдаагүй ч i+j+...+ алдааг ядаж хүлээн зөвшөөрөх алдаа гаргана өөрөөр хэлбэл олонлогийн гишүүд нэмэгдэх бүр алдааний хэмжээ өсөх ба алдаанууд ихэнхи тохиолдолд автокорреляцитай учир алдаа бараг л монотон өсөх болно. Хамгийн харамсалтай нь алдаа өсөх бүр алдааг залруулах арга улам бүдэгрэх болно.

Тэхээр яах вэ? Хариулт нь: Боловсролоо дээшлүүлэх

Гол нь олонхийн зөв үргэлж байдаггүй гэдгийг N+1 -р гишүүн мэддэг байх нь л боловсрол гэдэг зүйлийн суурь утга болов уу гэж би хувьдаа боддог. Боловсролын үнэ цэнийг энэ зүйлийг хэр эргэцүүлдэгээр нь дүгнэвэл үнэлгээ тал руугаа жаахан ч гэсэн дөхөж магад

Сүүлд нь жижиг PUZZLE:
10-н хүн өрөөнд байлаа 9-н хүн зэрэг унгас буюу гол нурууны доор байрлах алим хэлбэрийн зүйлээсээ эвгүй үнэр бүхий хий ялгаруулав. Хий ялгаруулаагүй 1-нь энэ тохиолдолд яах вэ?

Олонхи бол угтаа цөөнхийн шийдвэр байдаг.