Хуудас

2011/01/21

Алдаа

Судалгааны ажил бичих нь эрдэмтэн хүний гол ажил болов уу. Гэвч ажлаа хийдэггүй ЭРДЭМТЭН-гүүд олширч байна шүү. Нэр төдийн зүйлийг хавтаслан ном болгож чадах хөнгөн сэтгэлт оюутануудаас ч дор сэтгэхүйн чанартангууд эргэн тойронд ирээр тааралдах болж. Өнөөдөр оюутнуудын чанар муудсан гэх ярианы үүсэл судалгаа хийдэггүй багш нараас ч үүдсэн мэт. Ялангуяа үлгэр дуурайлалын дээд болдог тэдгээр хүмүүс маань эмээ өвөө нарын үеийн сэтгэхүйгээр сэтгэж, жижиг сажиг зүйлсийг ихээр дэвэргэн ярих, шинэ зүйлсийн эрэлээс татгалзаж хуучин хандлага тэр арга барилаар ажиллаж түүнийгээ оюутнуудад тулгах нь эрдмийн хүний байр суурь мөн билүү эргэн бодмоор л юм. Зарим нэг нь судалгаа хийж байна гэж алдаатай, хуурамч судалгаа хийх явдал харагдсаныг тэмдэглэн хэлэх хэрэгтэй, мэргэжлийн сонин, сэтгүүл, судалгааны товхимол зэрэгт математик статистикын болон эконометрик техникүүдийг алдаатай хэрэглэсэн, гарц, өгөгдөлүүд нь алдаатай, эх үүсвэр тодорхойгүй зэрэг олон АЛДАА байсаар байгааг яах вэ. Өөрийн орны чадварлаг эрдэмтэдгүйгээс болж эдийн засгийн томоохон цохилтод ордог гэдгийг улс орнуудын түүхүүд харуулдаг. Жишээлбэл Жон Перкинсийн Confessions of an Economic Hitman/ Эдийн засгийн алуучны өчил номондоо Марковын Шилжих процессийг хэргээр буруу ашиглан хэрэглээний загварчилал гаргаж түүгээрээ улс орнуудын аж үйлдвэрийн салбарыг буруу тодорхойлж эцэстээ улс орныг нь ядууруулдаг тухай гардаг. Энэ түүх үнэн ч бай худалч бай иймэрхүү зүйлийг худлаа байна гэж хэлэх чадалтай өөрийн орны чадварлаг эрдэмтэнгүйн гай ямар их уршиг дагуулдагыг эртхэн ойлгох хэрэгтэй. Ёстой л нөгөө Хаан шалдан байн хэмээн хэлэх утга дүйх мэт. ЭРДЭМТЭН болох хүмүүс бидний дунд ч байгаа цаашид ч байх болно тэр үеийнхэн жинхэнэ судалаачид байх болтугай.