Хуудас

2011/01/28

Монголд Голланд өвчний шинж ажиглагдахгүй байна гэв үү?

Өнөөдөр сургууль дээр ОУВС-н төлөөлөгч Parmeshwar Ramlogan гуай Real Currency Appreciation Mongolia: Causes and Police Responses нэртэй илтгэл тавьлаа. Ерөнхийдөө сүүлийн үед уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр төсвийн орлого нэмэгдэж үйлчилж буй ханшад дарамт учруулж улмаар инфляци хөөрөгдөх боломжтой байгаа тухай ерөнхийдөө ярилаа. Энэ асуудал нилээд анхаарал татсан асуудал гэдгийг бид бүхэн сайн мэдэж байгаа. Илтгэлийн дундуур нэг зүйлийн талаар ярьсан нь ихээхэн анхаарал татлаа. Монголд Голланд өвчний шинж тэмдэг илрэхгүй байна гэсэн шүү. Энэ хүний нотолж байгаагаар Голланд өвчний нөлөөлөл нь аж үйлдвэрийн салбарт тод ажиглагдах ёстой гээд 1989-2009 оны Хөдөө аж ахуй, Үйлдвэрлэл, Тээвэр, олборлолтын салбарын ДНБ эзлэх хувиар динамикыг харахад ХАА салбар, худалдаан салбарын өсөлт буураагүй зэргийг дурьдсан нь ихээхэн сонирхолтой санагдаж байлаа. Би тэгээд бодлоо ер нь "Голланд өвчний" талаар хэр их мэддэг вэ гэдгээ бодоод гэртээ ирээд жоохон материал ухаж үзлээ үүнийгээ уншигч таньтай ч хуваалцъя гэж бодлоо. Мөнгөний бодлого талаасаа Монгол банкнаас гаргасан нэг судалгаа дээр графикаар их сайхан харуулсан байна лээ. Энд Монголоор хэл дээр байгаа хоёр судалгаа байгаа бөгөөд нэг нь Жеффри Фрэнкл/Харвардын Их сургуулийн профессор/ -н Эдийн засгийн судалгааны үндэсний товчооноос гаргасан судалгаа, Нөгөөх нь миний хувь хүний нь хувьд хүндэлж явдаг доктор Батаагийн Эрдэнэбат багшийн судалгаа байгаа. Та бүхэн дээрхи судалгаануудыг уншиж үзээд Монгол Голланд өвчиний шинж ажиглагдахгүй байна гэв үү? асуултанд өөр өөрийнхөөрөө хариулаарай.