Хуудас

2011/01/05

Сэтгэлд дулаахан хүн байхыг хүснэ би...

Алдаанаасаа суралцаж ахин дахин бодож л явна даа би. Бодож сэтгэж түүнээсээ суралцаж, зөв бол бусдад түгээж тэднийг хүндэлж, бусадтай эвтэй явахыг би эрхэмлэдэг. Яагаад гэвэл миний амьдралын минь логик надаас тэгэж шаарддаг, шахдаг. Энэ орчлон дээр хүн болгон чөлөөтэй бодож түүнийгээ биелүүлэх боломж байдаг би боддог. Ялангуяа дотоод мөн чанараа илүү ихээр мэдэрсэн хүмүүст энэхүү боломж нь 50% нэмэгддэг ч юм шиг. Хүнд мэдлэг чадвар яагаад хэрэгтэй гэж? : -Би бодохдоо тэрхүү мэдлэгийг олж авах гэж зорьж буй тэр л мөчүүдэд өөрийн мөн чанараа олох боломжууд гялалзаж харагддаг байх жирийн үеүдэд бол манан татаад л сүүмийгээд байдаг юм шиг. Бөгсөө мэдээгүй болтол суучаад хөлийн шөрмөс татах, хүйтэн амбаарт халуун уур гарган цээжилж, унтахгүйн тулд теннисний цохиур барьж бөмбөг хананд ойлгож, хажуугийн байрны шөнөжин асаалттай байдаг орцны гэрлийг өөрийн хамгийн том өрсөлдөгч бодон суудаг байсан тэр үеүүдэд би өөрийгөө жоохон ч гэсэн мэдэрсэн гэж боддог. Миний энэ жоохон мэдрэмж энэ хүрэхэд минь тусалсан, одоо ч тусалж л байна. Одоо миний нөхөрлөж байгаа найзууд, номyуд минь ,төдийгүй амьдрал сургаж байгаа Их сургууль минь гэр бүлийнхэн, миний найз охин, Долоон бурхан од гээд энэ бүгдээ харж би ирээдүйн өөд итгэл зоригтой алхаж чаддаг. Харийн оронд очиж суралцах бодол хааяа төрдиймаа яагаад юм бол гэрээ санах зовлонг амсаж үзмээр байгаа юм болов уу, гэрийнхээ гадаа шөнөжин сандал дээр суумаар санагдагиймаа хөлдөхийн хатууг мэдрэх гэсийн болов уу, зүг чиггүй алсад зүгээр л гүймээр санагдаад байдийн зүйдэл дүүрэн орчлонг бөөрөнхий гэдгийг ойглох гэсийн болов уу, зүгээр л ээждээ үнсүүлэх л хамгийн сайхан байдиймаа эрхийн шинж байдийн болов уу би гэдэг хүн энэ хорвоод хүмүүжиж л явна даа. Ирж 2011 ондоо улам ихээр хүмүүжиж сэтгэлд дулаахан хүн байхын төлөө өөрийгөө хөвчлөн зориглон зүтгэж ёндоорноо. Энэ оны анхны нийтлэлэээ энэ байдлаар эхлэе дээ.