Хуудас

2010/12/31

Шинэ жилийн дүгнэлт

Хүн юу тарина түүнийгээ хурааж авна гэдэг мэргэн үгний санаа яг энэ мөчид орж ирж байна. миний хувьд зорилго итгэлийг энэ ондоо тарисан билээ. Тариачин хүн намар ургацаа хураадаг бол зорилтоо би шинэ оныхоо босгон дээр дүгнэж байна. Энэ онд хичээлээр олж авсан мэдлэг төдийгүй хийсэн бүтээсэнээрээ олж авсан мэдлэгүүд үнэхээр арвин байлаа ялангуяа чадвараар шалгагдсан мэдлэгүүд их байсаныг тэмдэглэх нь зүйтэй болов уу Энэ онд би ирэх жилийнхээ зорилго зорилтоо тодорхойлох болно өнөөгийн үр дүндээ ихээхэн баяр бахдалтай байна.
Амжилт бүтээл гэдэг үгийг олон янзаар ойлгож болно хамгийн том амжилтыг би эрүүл байх гэж ойлгож байгаа энэ ондоо та бүхэн эрүүл саруул энх байж амьдралын сайхан амж шимтийг амтлан амтлан Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж, Өдөр бүр хүний сайнтай учирч яваарай хэмээн ерөөгөөд Шинэ жилдээ шинэ бүхнийг санаачлаарай

Хүндэтгэсэн П.Хишигбаяр