Хуудас

2010/12/29

Сайхан зүйлс сайхан зүйлсийг дагуулдаг

Шинэ жил болохоор хүн болгоны нүд инээмсэглэлээр гялалзаж гоёлын даашинз, ганган гацуур энэхүү инээмсэглэлийг улам тодруулж сайхан зүйлсээр дэлхий ертөнц дүүрч муу муухай бүхэнд багтах зайгүй мэт санагдаж байна. Шинэ он гэхээр яагаад тийм их баяр цэнгэл болдогийг одоо хүртэл би ойлгоогүй явжээ. Бүтэн жил цуглуулсан зүйлсээ энэ хэдэн өдөр тарааж байгаа хүнийг харлаа, бүтэн сар хийсэн зүйлээ нэг бяцхан хүүд зүгээр л май гээд өгч байгаа нэгнийг харлаа, хийсэн зүйлсээрээ, шагналын дараа бахархаж байгаа нэгнийг ч харлаа, хийж бүтээхийн төлөө андгай өргөж байгаа нэгэнээ ч харлаа сайхан зүйлсийг шинэ жил авч ирдэгийн байна, сайхан зүйлсээр хуучин он үдүүлдэгийн байна. Хүний сэтгэл гэдэг ариусахын мөн чанартай байдаг болохоороо сайхан зүйлсийн төлөө үргэлж тэмүүлж, түүний төлөө тэмцэж байдаг аугаа учиртайн байна. Бодол гэдэг бодлоо дагуулдагын байна. Бодлын мөн чанар гагцхүү гэгээрэх л байдагын байна. Шинэ жилээ шинэ эрч хүчээр угтах хэрэгтэйн байна. Сайхан зүйлс сайхан зүйлсийг дагуулдагын байна.